http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Испанид хоёр галт тэрэг мөргөлдөж 21 хүн амь үрэгджээ


Испанийн хойд бүсэд хурдны галт тэрэг замаасаа гарч нөгөө талаас ирж байсан галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 21 хүн нас барсан байна. Малага-Мадрид чиглэлийн 300 хүн тээвэрлэж явсан галт тэрэг орон нутгийн цагаар 19:45 минутын орчим замаасаа гарч, Мадрид-Хуелва чиглэлийн 200 хүн тээвэрлэж явсан галт тэрэгтэй мөргөлджээ.
Тус улсын Зам тээврийн сайд Оскар Пуэнте ослын шалтгаан тодорхойгүй байна гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жилийн тавдугаар сард засварласан, хавтгай зам дээр галт тэрэг замаасаа гарсан гэж тэр хэлсэн байна. Мөн замаас гарсан галт тэрэг нь дөрвөн жилийн өмнө л ашиглалтад орж байсан аж.
Замаас нь гарсан галт тэргийг “Iryo” компани эзэмшдэг бол хоёр дахь галт тэргийг “Renfe” эзэмшдэг. Ослын дараа “Iryo” мэдэгдэл хийхдээ, осол гарсан гүнээ харамсаж байна гэсэн юм. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Х дээр мэдэгдэл хийхдээ хохирогчдод санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: AP
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ