http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төсвийн орлого 472 тэрбум төгрөгөөр буурчээ


Манай улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 11 сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 171.5 тэрбумаар буурчээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөгт хүрч, 472 орчим тэрбум төгрөгөөр мөн багассан байна. Улмаар нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 27.4 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Түүнчлэн татварын нийт орлого 1-11 дүгээр сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар багассан аж. Үүнд орлогын албан татвар 428.2 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэнэ. Харин нийгмийн даатгалын орлого 769.9, НӨАТ 231.5 төгрөгөөр өссөн аж. Үүнээс гадна орон нутгийн төсвийн орлого 6.6 их наяд төгрөгт хүрсэн бол цэвэр зээлийнх нь хэмжээ 6.7 их наядаас давж, орон нутгийн төсөв 113.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг ҮСХ-ноос мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ