http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Netflix” компани “Warner Bros Discovery”-г худалдан авч буйд Холливуд санаа зовж байна


Холливудын үйлдвэрчний эвлэлүүд болон театрын эзэд “Netflix” компани “Warner Bros Discovery”-г 72 тэрбум ам.доллароор худалдан авч буйд санаа зовж байгаа гэдгээ илэрхийлжээ. Энэхүү тохиролцоогоор “Netflix” компани “HBO”-гийн франчайзуудыг авч, “Warner Bros”-ын студийн эзэмшдэг болно. Тус гэрээ биелбэл ажлын байрны тоо буурч, эрх мэдэл нэг компанид төвлөрч, кинонууд театрт нээлтээ хийх нь багасна гэж үйлдвэрчний эвлэлүүд анхааруулжээ.
Америкийн зохиолчдын холбоо “Энэ хэлцлийг зогсоох хэрэгтэй. Дэлхийн хамгийн том стриминг үйлчилгээний компани хамгийн том өрсөлдөгчдийнхөө нэгийг залгиж буй ийм явдлаас л монополын эсрэг хууль сэргийлэх гэж байдаг” гэсэн байна. Энэхүү хэлэлцээ нь монополын эсрэг хуулийг зөрчиж байгаа эсэхийг АНУ болон Европын байгууллагууд шалгаж эхэлсэн. Мөн АНУ-ын улстөрчид тус хэлэлцээнд эргэлзэж буйгаа илэрхийлээд байгаа юм.
АНУ болон олон улс дахь олон мянган кино театруудыг төлөөлдөг “Cinema United” худалдааны бүлэг мэдээлэхдээ энэхүү гэрээ нь дотоодын бокс оффисыг 25 хувиар бууруулах эрсдэлтэй гэжээ.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ