http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц болох Эрээн боомтоор энэ жил 137 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүн нь 260 сая юаньд хүрсэн байна.
2018 онд нээгдсэн Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хурдан шуурхай ногоон гарц нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, "Бүс ба Зам" санаачилгын өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал арга хэмжээ болсон юм. Энэ оны 09-р сарын 30 хүртэлх байдлаар тус гарцаар нийт дүн нь 1.65 тэрбум юань бүхий 820 мянга гаруй тонн жимс, хүнсний ногоо экспортоллоо.
Жимс, хүнсний ногооны хурдан мууддаг шинж чанартай холбоотойгоор Эрээн хотын гааль нь "Эхлээд шалгаад дараа нь тээвэрлэх" ажиллагааны загварыг шинэлэг байдлаар хэрэгжүүлж, хяналттай ачиж буулгах, шууд битүүмжлэх, инвазив бус шалгалт зэрэг хөнгөвчлөх арга хэмжээг авч, улмаар жимс, хүнсний ногооны экспортын бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж байна. Одоогийн байдлаар Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцаар экспортолж буй жимс, хүнсний ногоонд байцаа, чинжүү, өргөст хэмх, алим, лийр, тарвас зэрэг байгаа бөгөөд өдөрт дунджаар 18 орчим ачааны машины экспортын хэмжээ байдаг. 
Найруулагч:
С, САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
mongol.cri.cn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ