Ховор ан амьтны жагсаалтад байдаг хулан агнасан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн Э нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан нэг тооны хуланг агнаж, түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.