Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, ажилчдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу АНЭ-т хоёр төрлийн авто машиныг хүлээлгэн өглөө.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 75 сая төгрөгөөр Япон улсад үйлдвэрлэгдсэн 10 хүний суудалтай HICE болон Prius 30 маркын автомашиныг түргэн тусламжийн дуудлагын үед ашиглах зориулалтаар олгосон юм. АНЭ нь төв дотор дуудлагын дөрөв, алсын дуудлагад явдаг дөрвөн автомашинтай бөгөөд 2018 оноос хойш автомашины парк шинэчлэл хийгээгүй юм байна.