Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Байден Гуантанамо дахь талибуудад өршөөл үзүүллээ



Афганистаны олзонд байсан америк Марк Фрерихсийг суллахыг АНУ баталгаажуулж чадсан бөгөөд үүний төлөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден радикал талибуудын хөдөлгөөний төлөөлөгчдийн нэгийг өршөөв. Энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас эш татан CNN мэдээлэв. Тус сувагт ярилцагчийн хэлснээр Ж.Байден М.Фрерихсийн ар гэрийнхэнтэй аль хэдийнэ холбогдож, түүнийг суллагдсан. Афганистанаас нисэж буй онгоцонд сууж байгаа гэж мэдэгджээ.

Иллинойс мужийн тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин Фрерихс 2020 оны нэгдүгээр сард Афганистанд хулгайлагдсан гэж CNN тэмдэглэв. Тус улсад тэрбээр барилгын ажил эрхэлдэг байжээ. Даваа гарагт Афганистаны телевизийн Ariana News суваг америкчууд сүүлчийн афган хоригдлыг Кубын Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад байрладаг шоронгоос сулласан тухай мэдээлсэн. Бид Талибаныг үндэслэгч Мохаммад Омар Мужахид буюу Мулла Омарын (1962-2013) хамгийн ойрын хүмүүсийн нэг Башир Нурзайгийн тухай ярьж байна. Нурзайг америкчууд Кабулын нисэх онгоцны буудалд талибуудад хүлээлгэн өгсөн байна. Дараа нь талибуудын хяналтад байдаг Афганистаны Гадаад хэргийн яам АНУ-тай хоригдлуудыг солилцох ажиллагаа даваа гарагт болсныг баталжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ