Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Саарыг давсан сайхан мэдээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу иргэдийн ярьж сурснаар бол Цагаан хад гэдэг суурин газарт иймэрхүү дүр зураг одоо ч байсаар л байна. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй Бохир Аюултай орчиныг сайжруулах талаар оршин суугчид байнга төр засагт хүсэлт шаардлага тавьдаг. Гэтэл Гашуунсухайт боомт, Цагаан хадны дунд нь Тайван зогсоол цогцолбор гэж орчин үеийн цэвэрхэн тав тухтай байгууламж ашиглалтанд орсон нь хувийн хэвшлийнхэнийг төр нь зөв дэмжээд өгвөл элсэн цөлдч баянбүрд байгуулж болдгийг харуулжээ. Хоолны газар, буудал, эмнэлэг, банк, шатахуун түгээх, төрийн нэг цэгийн үйлчилгээ, халуун усны газар, кино театрь, гаалийн баталгаат агуулах, авто засвар оношилгоо... гэх мэт төлөвлөлттэй баргийн сумын төвөөсч илүү Цогцолбор бүтээн байгуулалт хийгдэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа засгийн газрын тогтоол гаргаж эрчимжүүлэн, өөрийн биеэр ирж ажил байдалтай нь танилцаж дэмжсэн зоригтой зөв шийдвэрийн нэг ийнхүү өмнийн говьд олон мянган тээвэрчдийн магнайг тэнийлгэсэн бүтээн байгуулалт болжээ. Бүтээн байгуулагч Тайван зогсоол цогцолборын Монгол залуусдаа Уурхайчид, Тээвэрчдийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Сэтгүүлч Н.Отгонтуяа


























скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ