http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл нуурын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбосон зам тавьж байна


Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох 32 км хатуу хучилттай авто зам тавьж байна. 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замыг барьж байна. 
Эдгээр зам ашиглалтад орсноор жуулчид дөрвөн улиралд Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэнэ. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдал багасаж, хөрс, ургамлын доройтол буурч, байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн замыг Үндэсний их баяр наадмаас өмнө, Жанхай–Хатгал чиглэлийн зам наймдугаар сард ашиглалтад орно. Энэ амралтын өдрүүдэд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус аймагт ажиллажээ. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ