Улсын арслан Б.Орхонбаярын цолны мялаалга өнөөдөр болж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Алдар спорт хороо,Таван хан дэвжээний бөх Б.Орхонбаярын Монгол Улсын арслан цолны мялаалга наадам өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт болж байна. Энэ үеэр түүнд Сэлэнгж нутгийнхан Тоёота Ланд-300 автомашин, Саруул хотхонд гурван өрөө байр, 500 толгой хонь бэлэглэжээ.
Эргэн сануулахад, Б.Орхонбаяр нь өнгөрсөн улсын баяр наадмаар Н.Батсуурь аваргыг давж, Улсын аварга О.Хангайтай барилдан үзүүрт үлдэж, улсын арслан цол хүртсэн юм.