Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: 500.000-3.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал элсэлтийн ерөнхий шалгалтаар 700-гаас дээш оноо авсан сурагчдад болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарт тэтгэлэг олгодог. Энэ жил тус тэтгэлэгийг 30 сурагч, 10 багшид олголоо.

Аймгийн хэмжээнд энэжил элсэлтийн ерөнхий шалгалтыг 1185 хүүхэд өгч нийлбэр дүнгээрээ улсдаатэргүүнбайрт орсон.Элсэлтийн ерөнхий шалгалтаараа 700-гаас дээш оноо авсансурагчдад хүндэтгэл үзүүлэн Оюуны хөрөнгө оруулалт хийж сургалтын төлбөрт 500 мянганаас 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж.
Энэ жилийн Топ шилдгийн шилдэг сурагчаар Дархан Эмпита сургуулийн сурагч Батсүхийн Жанцандорж тодорчдөрвөнжилийн турш тус бүргурвансая төгрөгийн тэтгэлгээр шагнууллаа.
Шилдэг сурагчаар тодорсон:
-Э.Ануу / 800;743/
-Б.Лхамсүрэн / 800; 712/
-Г.Алтай / 778; 767; 704 /
- Б. Болор-Эрдэнэ / 744:729;706/ нарыг тус бүр жилдхоёрсая төгрөг нийт 8 сая төгрөг,
Нэг хичээлээр ЭЕШ-нд 800 оноо авсан:
-Б.Раднаабазар / англи хэл-800/


- Х.Номин / нийгмийн ухаан-800/
- Н.Золзаяа / англи хэл-800/
- С.Золзаяа / математик-800/
- Н.Цэцэнбаатар / англи хэл-800/ нарыг тус бүр жилднэгсая төгрөг, нийт 4 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор боллоо.

Харин хоёр хичээл дээр 700-гаас дээш оноо авсаннаймансурагчыг тус бүрнэгсая төгрөг,нэг хичээл дээр 750-аас дээш оноо авсан 11 сурагчыг тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор батламжийг нь гардуулав.Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 10 багшид тус бүрнэгсая төгрөгийн дэмжлэг олгожээ.

МөнЭЕШ-аар нэг хичээл дээр 700-аас дээш оноо авсан "Союз" сургуулийн сурагч Баттөрийн Мишээл /758/, Батзулын Солонго /779/, Амарсайханы Очирбат /758/, Чойжамцын Цэлмэг 751/, Золжаргалын Нандин-Эрдэнэ /793/, Борисын Хүслэн/751/ нарт тус бүр 500 мянган төгрөг, хоёр хичээл дээр 700+ оноо авсан 11 дүгээр сургуулийн төгсөгч Батхолбоогийн Анужинд /793, 729/ 1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж байна.

2022 оны ЭЕШ-д бэлтгэсэн сурагчид нь амжилт гаргасан "Союз" сургуулийн Орос хэлний багш Х.Норовсамбуу, "Шинэ алхам" сургуулийн Математикийн багш Н.Даваацэцэг нарт тус бүрнэгсая төгрөгийн урамшуулал олгожээ.

Өнгөрсөн жил амжилттай суралцандөрвөнжилийн сургалтын тэтгэлэг авсанзургаансурагчид мөн энэ өдөр тэтгэлгийг нь үргэлжлүүлэнолгосон аж.

Сургалтын тэтгэлэг авч буй сурагчидих, дээд сургуульдэлсэн суралцаадголч дүнгээрээ 3,5-аас дээш суралцсан байх ганцхан шаардлагыг биелүүлэх ёстойажээ. Энэхүү шалгуураа биелүүлсэн тохиолдолд 4 жилийн хугацаанд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтойажээ. 




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ