Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

10 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг гурван бүлэгт олгожээ



Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Сэлэнгэ Старт-Ап” үйл ажиллагааг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Орон нутгаас санхүүжүүлж буй эл үйл ажиллагааны гол зорилго нь залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх. Цаашлаад бие даах чадвар болон орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аж ахуй эрхлэх. Мөн бүтээлч, санал санаачилгыг дэмжихэд чиглэсэн байна. Энэхүү “Сэлэнгэ-старт ап” үйл ажиллагааны эхний шатанд 10 сумын 17 бүлгийн 43 залуу оролцжээ. Эдгээрээс 8 бүлэг 2-р шатанд шалгаран оролцож, 3 бүлэг шалгарч тус бүр эргэн төлөгдөхгүй 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авчээ. Тодруулбал Орхонтуул сумын Рашаант тосгоны “Эсгий туургатан”, Сүхбаатар сумын “Odnoo’s chicken”, Сүхбаатар сумын “Barber salon” тус тус шалгарсан байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ