Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хан-Өндөр” багийн зүүн цүүрийн гол гэдэг газар 2022 оны зургаадугаар сарын 17-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд салхины хурд 16м/с хүрч, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүний улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг Онцгой байдлын газар өгжээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын ажлын хэсэг болон Сумын Засаг дарга, тамгын газрын дарга нараар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн нийт 85 иргэдийг дайчлан 11 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу урссан малын сэг зэмийг цуглуулж хогийн жалганд ухсан нүх бэлтгэн булж устган ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг журмын дагуу зохион байгуулан ажилласан байна.
Аюулт үзэгдэлд 16 өрх өртөж, хоёр гэр нурж, 1850 гаруй бог мал үерт урсан байна.