Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөл хорионы үеэр хээрийн эмнэлэг дэлгэх бэлтгэлээ хангажээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар эрүүл мэндийн салбарынхан энэ сарын 6- 8-нд хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ.


Дадлага сургуулилалтын үеэр эрүүл мэндийн байгууллагууд тухайн өгсөн цагт тохируулан эмнэлгийн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар бэлтгэлээ хангажээ. Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу  300 ортой төрөх эмнэлгийг дадлага хэлбэрээр, хээрийн эмнэлгийг Жаргалантын аманд бэлдсэн байна.


Өвчлөлийг хүн амын дунд тархах эрсдэл маш өндөр хэмээнтооцожбүх тооцооллыг ДЭМБ-ын аргачлалаар хийх юм. Түүнчлэн тусгай үүргийн онгоц болон тээврийн хэрэгслүүдээр эмнэлгийн хэвийн тусламж үйлчилгээнд нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ үе шаттай татан авах ажиллагааг УОК, Шуурхай штаб, МИАТ болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ