Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ.
Тус үйл явдалтай холбоотой Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Ганзоригтой холбогдож тодруулсан юм.
Тэрбээр “Ойн түймрийн тухай дуудлага Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт 2022 оны тавдугаар сарын 12ны 20:50 минутад ирсэн. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын нэг бүлэг, сум орон нутгийн 12 иргэдтэй хамтран ойн түймрийг 13 ны өдрийн 00:15 цагт унтраасан. Одоогийн байдлаар ойн түймрийн шалтгаан болон хэдэн га талбайг хамарсан гэдгийг судлаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.