Японд коронавирусын халдвар аван эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрсэн гэгдэж байсан нэгэн иргэн ахин халдварласан болохыг тус улсын Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.
Тэрбээр аяллын автобусны хөтчийн ажил эрхэлдэг 40 орчим насны эмэгтэй бөгөөд ахин халдварласан гэх шинжилгээний хариу гарснаар энэ нь анхны тохиолдол болж дэлхийд бүртгэгдэж байна гэжээ. Ингэснээр коронавирус нь халдварласан хүндээ ахин халдварлах боломжтой болохыг албан ёсоор баталлаа.
Уг эмэгтэй анх 1-р сарын сүүлээр халдвар авсан нь тодорхой болж эмчлүүлээд 2-р сарын 1-нд эмнэлгээс гарсан байсан юм байна.
Японд өнөөдрийн байдлаар 189 хүн коронавирусын халдвар авсан хэмээн оношлогдоод байгаа бол Ёкохамад тусгаарлагдсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээрх 639 аялагчаас уг өвчин илрээд байгаа юм.