
Эрх баригч намын хувьд энэ удаагийн сонгуулиар өмнөх шигээ 65 суудал биш ч гэлээ олонх болох хэмжээний ялалт байгуулахыг хичээх нь чухал гэж үзэж байгаа аж. Тиймээс нэр цэвэр хүмүүсээс сонголт хийхийг чухалчлах болсон байна. Харамсалтай нь МАН-д нэр цэвэр хүн ховор учраас шинэ үеийн бүсгүйчүүд нэлээд хүч түрэх бололтой.
МАН-аар овоглогддог улстөрд “туршлага”-тай эгч нарын ихэнх нь баахан “сан”-гаас зээл авч, авлига, хээл хахууль, албан тушаалын томилгоо зэрэгт нэр холбогдчихсон. Энэ нь ч шинэ залуу бүсгүйчүүд алгаа үрчин суух боломж олгож байгаа.
Улаан гэрлийнхэн буюу улстөрд улирах магадлалтай эмэгтэйчүүд
Д.Сарангэрэл

М.Билэгт

Дэд сайдаас парламентад
Ж.Сауле

МАН-ын Засгийн газарт хэд хэдэн эмэгтэй бий. Гэхдээ дэд сайд. Салбарын сайдаасаа илүү үнэлэгдэхээр тэднийг олон нийт ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ч ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег энэ удаа тойрогт нэр дэвшүүлэх тухай яригджээ. Мэдээж түүний хувьд салбараа “гартаа” оруулчихсан. Улстөрийн хүрээнд нэр хүндтэй нэгэн. Гэхдээ Баян-Өлгийн хувьд сонголтоо овгийн ахлагчийн “зааварчилгаагаар” хийдэг нь Ж.Саулен өрсөлдөгч хэн байхаас үл хамаарч эрхэм хатагтай парламентад тангараг өргөх боломжтой болох ажээ. Учир нь Ж.Саулегийн овог казак түмний дунд нэр хүнд, хүнийхээ тоогоор хамгийн дээгүүрт явдаг юм билээ. Тиймээс түүний ур чадвар, нэр хүндийг дараагийн парламнетад ашиглахыг хүсвэл МАН Ж.Саулег үндэсний цөөнх гэдэг утгаар нь жагсаалтад оруулчихвал илүү үр дүн гарах байх.
Х.Булгантуяа

Л.Бямбасүрэн

Мөн л олон нийтэд төдийлэн танил болоогүй эмэгтэй. Түүнийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гэдгээр нь л мэднэ. Тэр өмнө нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн байсан гэх мэт нам, төрийн ажлын туршлага сайтай. Эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүйгээр үүрэгт ажлаа гаргууд зохион байгуулчихдаг учраас МАН түүнийг итгэл даах хүн гэж тодорхойлон, нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийн жагсаалтад багтаажээ.