Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Угсармал орон сууцнуудад нэмэлт дулаалга хийж байна

Улаанбаатар хотод 1960, 1970-аад онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок угсармал орон сууц байна.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд, Сангийн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж 2019 онд 6 дүүргийн 25 барилга, 2020 онд 6 дүүргийн 35 барилгыг тус тус дулаалж 2021 онд зургаан дүүргийн 37 барилгыг тус тус дулаалахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.Мөн 2017 оноос хойш үе шаттайгаар дараах ажлуудыг хэрэгжүүлжээ. Үүнд:
  • 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан  Олон улсын Даян дэлхийн ногоон хөгжлийн төвтэй хамтран 20,0 мянган долларын хөрөнгөөр орон сууцны барилгын эрчим хүчний аудит хийсэн.
  • 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн.
  • Германы техник хамтын ажиллагааны Нэксус төслөөр Угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан.
  • Японы JICA-тай хамтран Угсармал орон сууцны гадна талын дулаалга туршилт судалгааг хийсэн./Дулаан алдагдал нь заадсаар их байсан/
  • Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар шалгарч хоёр дахь шатны шалгаруулалтад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төслийг хүргүүлсэн.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаa
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ