Баянхонгор аймгийн томоохон голууд үертэй байгаа тул ард иргэдийг голын ойр орчимд аялж зугаалахгүй байх, баталгаатай зам гүүрээр зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
2021.07.20-ны өглөөний 08.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Түйн голын усны түвшин 5 см, Загийн гол 33 см, Шаргалжуут гол 2 см, Байдрагийн гол 5 см, Галуутын Цагаан туруут 25 см тус тус усны түвшин нэмэгдсэн байдалтай байна.