Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг


Хөвсгөл /МОНЦАМЭ/.
Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутгийн нууранд ургадаг Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг.
Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм.
Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй бөгөөд дэлхийндулаарлаас болж усны түвшин багасч байгаа гэнэ. Туснууранд Бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Энэ цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг. Нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг юм байна. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй байдаг. Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын очих сонирхлыг татдаг ажээ.

Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ