Дорноговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд корона вирусний халдварын хоёр тохиолдолд бүртгэгдэж нийт халдварын тоо 58 боллоо.
Батлагдсан иргэний ойрын болон дам хавьтагчийг илрүүлж хяналтад авчээ. Дорноговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл сунган ажиллаж байна.