Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 414382 иргэнийг дархлаажуулаад байгаа бол Улаанбаатар хотод 372876 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм.Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ