ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварлажээ. Тэрбээр халдвар авснаа өөрөө мэдэгдсэн байна.
"Сүүлийн 24 цагийн хугацаанд надад “Covid-19” өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээний хариу "эерэг" буюу халдвартай гарсан. Одоогоор би Дауннинг гудамжинд байрлах өргөөндөө өөрийгөө тусгаарласан. Гэсэн хэдий ч Засгийн газраа үргэлжлүүлэн удирдана. Бид коронавирусийг ялан дийлэх болно" гэж тэрбээр "Twitter" хуудсандаа бичжээ.
Их Британийн Ерөнхий сайд 55 настай байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг