Цэцэг сумын нутагт “Хөшөөтийн чулуун нүүрсний орд”-ны тусгай зөвшөөрөл авч, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Мо-Эн-Ко” ХХК болон Ховд аймаг дөрвөн жил тутамд хамтран ажиллах гэрээ байгуулдаг уламжлалтай.
Үүний дагуу Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын 2021-2024 онд хамтран ажиллах гэрээгтун удахгүйшинэчлэхээр төлөвлөж буй.
Энэ хүрээндаймгийнЗасаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын багтусгэрээг шинэчлэн боловсруулжбайгаа аж.
Иймээс “Мо-Эн-Ко” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчидөнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөрХовд аймгийн төв талбайд тайван жагсаал хийлээ.
Энэ үеэр шинээр байгуулах гэрээний урьдчилсан загварт тусгасан зарим зүйл, заалтуудыг хасах, өөрчлөлт оруулах тухай санал хүсэлт гаргаж, танилцууллаа. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, албан ёсоор хүсэлтээ уламжилсанюм.
"Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж буй 20 гаруй компани бий. Эдгээр компанид ойролцоогоор 600 орчим жолооч ажиллаж байна. Иймээс жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зарим тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахааХовдаймгийн Засаг дарга Б.Дүгэржав илэрхийллээ.