Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цамбагарав багийн иргэдэд 2300 гаруй амны хаалтыг үнэгүй олгов

Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Тиймээс Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амны хаалтны хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эхний ээлжинд Жаргалант сумын Цамбагарав багийн гэр хорооллын бүсэд оршин суугаа 250 орчим өрхөд нийт 2300 гаруй амны хаалтыг үнэ төлбөргүй олгож байна. 

Ингэхдээхалдвар хамгааллын дэглэм, стандартыг баримталж, Цамбагаравбагийн гудамж тус бүрээс нэг иргэнийг сонгон, тэднээр дамжуулан бусад айл өрхөд амны хаалтыгтараах юм. 

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн иргэд амны хаалтаа ажил, алба, ар гэртээ өдөр тутмын хэрэглээ болгож, тогтмол зүүж хэвшихийг уриаллаа. Мөн амны хаалтаа зөв хэрэглэснээр өөрийгөө болон өрөөлийг өвчлөлийн эрсдэлээс хамгаална гэдгийг сануулж байсан юм. 

Түүнчлэн орон нутгийнхаа зарим төрийн байгууллага, ажилтан алба хаагчдад амны хаалт олгожээ. Цаашидтэрбээрмэргэжлийн байгууллагуудын коронавирусний халдвартай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хамтран ажиллахаа илэрхийллээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ