Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улс орныхоо ашиг сонирхлыг эн тэргүүнд тавихыг Д.Трамп уриалав

 
НЬЮ-ЙОРК. /TASS/.Улс орныхоо ашиг сонирхлыг нэгдүгээрт тавихыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн удирдагчдад уриалжээ.
“Өнгөрсөнд суулгасан бүтэл муутай хандлагаасаа би татгалзсан. Америкийг нэгдүгээрт тавина гэдгээ би бардам хэлнэ. Та бүхэн мөн улс орноо эн тэргүүнд тавих хэрэгтэй. Ингэх нь энгийн зүйл юм” хэмээн тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы өндөр түвшний улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр видеогоор үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж итгэж байгаагаа Д.Трамп илэрхийлэхийн сацуу ирэх жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болох өндөр түвшний долоо хоногт дэлхийн удирдагчид биечлэн оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн тэрбээр ард иргэдийнхээ ашиг сонирхолд санаа тавьдаг гэдгээ хэлж, бусад удирдагчаас ч мөн ийм хандлагыг хүлээж байгаагаа мэдэгджээ. Ийм тохиолдолд л олон улсын хамтын ажиллагааны үндэс суурь жинхэнэ утгаараа тавигдана гэж Д.Трамп үзэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ