Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хашаа хороо, мал угааж ариутгах ажлыг үнэгүй хийнэ



Өмнөговь аймгийн хэмжээнд мал угаах, хороо бууц ариутгах ажил ид өрнөж байна. 

Тус аймаг 2020 оныг өрх гэр бүлийн хөгжлийн жил болгон зарласан юм. Зорилтот жилд 2,9 сая толгой бог малыг угааж, 5700 гаруй хашаа хороог ариутгах ажлыг аймгийн хэмжээнд өрнүүлж байна. 

Өнгөрсөн жил угаалга ариутгалын ажлаар аймгийн хэмжээнд 6100 малчин өрхийн бүх бог малыг, хашаа хорооны хамт 100 хувь угааж ариутгасан. Энэ жилийн мал угаалгад 2,9 сая толгой бог мал, хашаа хорооны ариутгал халдваргүйтгэлд 5700 гаруй хашаа хороо бууцыг хамруулна. Ингэхдээ малчнаас төлбөр мөнгө авахгүй, тухайн ариутгал халдваргүйтгэлийн төсвийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж байгаа юм. Мал сүргээ угааж хашаа хороогоо ариутгаснаар малын паразит өвчнийг устгах, мал сүрэг эрүүлжиж махан бүтээгдэхүүний чанар сайжрах, ноос ноолуурын гарц нэмэгдэх, арьс ширний гэмтэл согог багасч үйлдвэрлэлийн чанар хангасан түүхий эд гаргаж авах боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ