Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсантай холбогдуулан хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ. УОК-оос тус хориог үргэлжлүүлэн сунгахаар болж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгов.
Тус аймагт ах дүү хоёр залуу тарваган тахлаар өвчилсөн нь батлагдаж, одоо биеийн байдал дунд зэрэг байгаа талаар албаныхан мэдээлж буй юм.