“Өр төлбөрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн, ийм хэрэг үйлджээ. Тэд 2023 оны 3-6 дугаар сард ийм хэрэг өдүүлсэн аж.
Тэдэнд хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн хэрэгт нь энэ оны 5 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна.