Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Манай улсын хэмжээнд буй 56,000 багш дарангуйлагч болчихсон юм шиг байж болохгүй


Цаг үеийн асуудалтай холбогдуулан Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг манай яаманд даатгаж болохгүй. Хүүхдийн боловсрол гэдэг гэр бүлээс ихээхэн шалтгаалдаг. 
Цэцэрлэг, сургууль дээр алдаа дутагдал байгаа. Жишээлбэл саяхан 309 дүгээр цэцэрлэг дээр гарсан нөхцөл байдал гэх мэт. Яагаад энэ бүхэн үүссэн бэ гэдгийг тодорхойлохоор оролдож байна. Олон шалтгаан байгаа. 
Сүүлийн хоёр жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 1,200 орчим туслах багш бэлтгэсэн. Энэхүү туслах багш нарыг 45 хоногт цахимаар бэлдсэн. 

Хүүхэд сургах, сэтгэл зүйг нь ойлгох арга барилыг эзэмшүүлж чадаагүй туслах багш нарыг цэцэрлэгт ажиллуулснаас гарсан эрдэл болов уу гэж харж байгаа. 
Цэцэрлэг, сургуульд камер байршуулж байгаа. Төрийн өмчийн 1,000 гаруй цэцэрлэг байгаагаас 80-90 хувь нь бүрэн камержсан. Гэхдээ энэ камерт эцэг эхчүүд хяналт хийх боломжийг хангаж өгөөгүй. 
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын гар утсан дээр хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд хараад байх боломжуудыг нээж өгнө. Мөн цэцэрлэг, сургуульд ёс зүйн зөвлөлийг ажиллуулж байна. 

Гэхдээ манай улсын хэмжээнд буй 56,000 багш дарангуйлагч болчихсон юм шиг байж болохгүй. Эргээд багшийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нөхцөл үүссэн. Гэмтэн нь сургууль, цэцэрлэг, багш нар гэсэн нийгмийн сэтгэл зүйтэй байж болохгүй" хэмээн ярилаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ