Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Фитнесийн багш Ноён бондгороос уучлалт гуйснаар асуудал намжив


Дуучин Ноён бондгорыг фитнесийн багш Саруулбат тулаанд дуудаад байсан билээ. Дуучин залууг "Усны үхэр шиг харагдаж байна. Миний тарган новш дууны клипэнд тоглож өгч болох уу? Ноён бондгор оо" хэмээн Саруулбат өөрийн цахим хуудастаа нийтэлсэн юм. Үүнээс үүдэн сошиалд тэдний дунд нэлээдгүй маргаан үүссэн.
Тэгвэл дууч залуу "Эелдгээр хэлж ярихгүй, шууд намайг доромжилсон. Нийгмийн харилцаанд орохдоо бодолтой баймаар байна хүнийг элдвээр хэлж хэлчихээд өдөөд байгаа юм даа. Би хэнээс ч айдаггүй. Турахыг хүсдэг. Бидний хооронд ямар ч шоуны асуудал байгаагүй шүү. Сэлж байгаа бичлэгээ оруулаад л доромжлуулсан. Гэтэл намайг дагагч нартай минь зүгээр байхад өчнөөн доромжиллоо. Над дээр ирээд эвээр хэлсэн бол ямар ч асуудалгүй" гэх тайлбарыг хийсэн юм. 
Харин фитнесийн багш Саруулбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ноён бондгороос уучлалт хүссэн бичлэгийг оруулжээ. Ийнхүү тэдний хоорондох маргаан намжив бололтой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ