
Багануур дүүргийн прокурорын газраас сургуулийн орчинд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эерэг нөлөөллийн видео контент хийжээ.
- Хэрэв чи дээрэлхэлтэд өртсөн бол тэвчиж, айж ичиж нууцлах хэрэггүй. Итгэл даах том хүнээс тусламж, зөвлөгөө аваарай.
- Хэрэв чи дээрэлхэлтийн гэрч болсон бол дуугүй өнгөрч болохгүй. Дээрэлхэлтийн эсрэг зоригтой тэмцдэг, таслан зогсоодог нэгэн байгаарай.
- Үе тэнгийн дарамт дээрэлхэлтийг зогсоохын тулд хүн бүрийн, хүүхэд бүрийн оролцоо чухал.