Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын цахим орчин “хонин сүргийн бичлэг”-ээр давалгаалав

БНХАУ-ын дарга Ши Жинпин хоёрдугаар сарын 27-ны өдөр Ардын Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийх үеэр Х.Баттулга Монгол Улсаас Хятад улсад мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ 30 мянган тоо толгой хонь бэлэглэж байгаагаа илэрхийллээ.
Өнөөдөр хонин сүргийн бичлэг цахим орчинд цацсанаар хүмүүс “ид шидийн юм шиг хурдан бүтдэг амлалт байна даа” хэмээн уулга алдацгааж байв. Сэтгүүлч миний бие тэсэлгүйгээр "Энэ бол өөр бичлэг, Монгол Улсын бэлэглэх гэж буй хоньд хилээсээ ч гараагүй байгаа" гэлээ. Синьхуа агентлагийн Улаанбаатар дахь сурвалжлагч хэлэхдээ, талууд хонио хэрхэн өгч авалцах талаарх нарийн асуудлуудыг судалж байна гэлээ. Гэвч дээрх бичлэгүүд хүмүүсийн талархлыг ихэд хүлээж байгаа нь бид бүгдээрээ Монгол Улсын үнэнч бөгөөд сайхан сэтгэл гаргаж буйд сэтгэл хөдөлж байгаагийн илэрхийлэл буюу.
Хятад, Монгол хоёр улс маань мөнхийн хөршүүд
Хятад улс нь олон жилийн турш Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч байсаар ирэв. Талын Монголд Чингисийн үеэс уламжлагдаж ирсэн үг байдаг. "Гамшиг зовлонгийн үед шөлний хонь дөхүүлж өгч байгаа нь баян таргандаа бус анд нөхрийн сэтгэлээр тусалж буй нь тэр буй за" гэж. Үхэр, хонь бол монголчуудын хувьд эрдэнэ гэж хэлж болно. 30 мянган халуун хошуут хонь бэлэглэхээс илүү чин сэтгэлийн тусламж дэмжлэг гэж хаана байх билээ?!
Монгол Улс бол баян орон биш, гэвч цар тахал гарснаас хойш тус улсын Засгийн газар бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад улсад туслахыг уриалж, “Мөнхийн хөршид үзүүлэх сэтгэлийн дэмжлэг” аяныг өрнүүлэн нэгдсэн данс нээсэн бөгөөд олон хүн нэг өдрийнхөө цалинг хандивласан байна. Нэгэн бага сургуулийн бяцхан хоёр сурагч 10 мянга гаруй төгрөг хандивлаж, цахим орчинд “Хятад найз нар аа, идэх юм авч идээрэй, та нар айж болохгүй шүү, бид та бүхэнтэй хамт!” гэж бичжээ.
Хөрш нь хөршдөө сайн сайхныг хүснэм, сүүн цагаан сэтгэл үеийн үед мандан бадраг...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсад айлчилсан анхны гадаад улсын ерөнхийлөгч юм. Тэрээр энэхүү бодит үйлдлээрээ Монгол Улс нь Хятад улсын цар тахалтай тэмцэж буй хүчин чармайлтад итгэл төгс байгаа төдийгүй Хятадын ард түмэнтэй хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.
Монголд бизнес эрхэлдэг нэгэн хятад компанийн эзэн монголчууд мөнгө төгрөг, эд зүйлс хандивлаж буйг биеэр үзжээ. Түүний компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Дашбалбар сум хэдийгээр хэдхэн мянган хүн амтай ч Хятадын ард түмэнд 100 хонь хандивлажээ. Энэхүү сэтгэлийн илэрхийллийг өчүүхэн ч ойшоохгүй байхын аргагүй. 
Улаанбаатар дахь найзаас сонссоноор, яг одоо Монгол Улсын аймаг сумдад хонь хандивлах аян эхэлжээ. Тус улсын УИХ-ын гишүүн Х.Наранхүү Ерөнхийлөгчийнхөө уриалгад тэр дор нь хариу болгож 2000 хонь хандивлажээ. Энэ хурдаар явах юм бол 30 мянган хонь тун удахгүй бүрдэх юм байна. Хэрхэн хандивлах аргыг тун удахгүй гаргах байх гэв.
Гэхдээ одоо мөрдөж буй хуулиар бол энэ 30 мянган хонь БНХАУ-д тийм ч амар ирэхгүй л болов уу. Монгол Улс малыг амьдаар нь Хятад руу экспортолж болохгүй, махыг ч гэсэн боловсруулж байж хил гаргадаг 30 мянган хонийг хэрхэн хилээр оруулах талаар талууд “тодорхой аргыг” судалж байгаа, тиймээс та бүхэн бүү яараарай, худал мэдээлэл бүү тараагтун.
Сайн хөрш, сайн ахан дүүс 
Улаанбаатарт байнга суух найз маань хэлэхдээ, Монголд сурвалжлага хийж байхад эндхийн хөгшчүүл нь өнгөрсөн зууны 50-иад онд Хятад улс Монгол Улсад харамгүй тусалж байсан тухай байнга дурсан ярьцгаадаг. Улаанбаатар хот доторх Энх тайвны гүүрээс авахуулаад Улаанбаатарын “Ван Фү Жин” хэмээгддэг Улсын их дэлгүүрийн барилга зэрэг нь Хятадын тусламжаар баригдсан аж.
Харин энэ тахалтай хийж буй дайн нь бидний хөршүүдтэйгээ харилцдаг найрамдалт харилцааны сайхан дурсамжийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Хятад улсын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй ”дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу” гэх үзэл баримтлалыг хэрэгжүүлж, сайн хөршийн дипломат бодлогын асар их амжилтын үрийг гүн суулгаж чадлаа. Хятад, Монголын найрамдлыг авч үзэхэд “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам”-тай үр дүнтэй уялдуулж, хэд хэдэн том төслүүдийг Хятадын тусламжаар хэрэгжүүлсэн нь Монгол Улсын анхны хурдны зам, анхны давхар гүүр гэх мэт болой. 
Хятад улс “хүн төрөлхтний  хувь заяаны цогц нэгдэл”-ийг цогцлоон бүтээхийг санаачлан зорьж буй ба хөрш орон бол бүр ч хувь заяаны цогц нэгдлийн нэг билээ. Нэгэн хүний цахимд орчинд бичсэнчлэн, хөрш хоёр орон харилцан туслалцаж, зовлон бэрхшээлийг хамтдаа туулахад ямар ч зовлонг амжилттай гэтлэн давж чадна...хэмээн БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн “Өдөр тутмын цахилгаан мэдээлэл”-ийн тоймч Жан Лина бичсэн байна.
Б.Мөнхтуул
Эх сурвалж: montsame.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ