Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

В.Зеленский тамгын газрынхаа орлогч даргыг огцруулжээ



Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тамгын газрынхаа орлогч дарга Кирилл Тимошенког үүрэгт ажлаас нь огцруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Холбогдох баримт бичгийг Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсанд өнөөдөр нийтэлсэн байна. 

Энэ албан тушаалыг 2019 оны тавдугаар сараас хойш хашсан К.Тимошенко үүнээс өмнө нэгдүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдэл бүхий зургаа “Telegram” сувагтаа нийтэлжээ. Тэрбээр Украины төрийн тэргүүнд болон энэ албан тушаалд хамтран ажиллаж байсан бүх албан тушаалтанд талархал илэрхийлсэн байна. К.Тимошенког ерөнхийлөгчийн тамгын газраас явж байгаа тухай мэдээлэл Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр даваа гарагт буюу өчигдөр гарсан. Түүний оронд Киев мужийн цэргийн захиргааны дарга Алексей Кулебаг томилогдож магадгүй гэж "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. Харин “РБК-Украина” агентлагийн мэдээлснээр, К.Тимошенко Херсон мужийн Киевийн хяналтад байгаа хэсэгт цэргийн захиргааны даргаар томилогдож магадгүй.

В.Зеленский боловсон хүчний томоохон халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад буй энэ үед Тимошенко албан тушаалаасаа огцорч байгаа юм. Яамд, төрийн захиргааны бусад төв байгууллагууд, түүнчлэн бүс нутгийн болон хууль сахиулах тогтолцооны янз бүрийн түвшний удирдлагуудтай холбоотой халаа сэлгээ хийх шийдвэрүүд бэлэн болсон, эдгээр шийдвэрийн заримыг хэрэгжүүлсэн бол бусад шийдвэрүүд удахгүй хэрэгжинэ гэж В.Зеленский нэгдүгээр сарын 23-ны орой дүрс бичлэгээр мэдэгджээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ