12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.Нийтлэг жишээ бүхүй Ухаалаг боомтын байгуулалт
Салхи шуурч гадна түр зогсоход даараад бүх бие дагжиж байв. ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмод боомтын хяналт шалгалтын ажилтнууд ажлын байрдаа яралдана. Гаднах жижүүр ажилтан ачааны машины жолоочдыг ухаалаг шалган нэвтрүүлэх цэгт удирдан оруулж, жолоочид дүрс авхуулан хяналт өнгөрөхөд 30 секунд хэтрэхгүй байв. Энэ бол Ганцмод боомтын "Ухаалаг шалган нэвтрүүлэх цэг"-ийн бодит байдал.
Ганцмод боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хоёрдугаар ангийн орлогч дарга Вү Жиюуан:
-Ганцмод боомт хяналт шалгалт,гааль бүрдүүлэлт,цагаачлалын менежментийг нийлүүлэн нэг цэгт гүйцэтгэх инновац арга хэмжээ авч, ухаалаг боомтын системийг ашиглаж өдрийн дунджийн тээврийн хэрэгслийн хянан шалгалтыг 20 хувиар нэмэгдүүлсэн байна. Ажлын үр ашгийг их дээшлүүлсэн гэв.
Ганцмод боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хоёрдугаар ангийн орлогч дарга Вү Жиюуан
Ганцмод боомтын хил дамнасан AGV тээврийн сувагт хоёр урсгалтай дөрвөн эгнээ замаар ачааны машин газар доорх соронзон хадаасаар чиглүүлэн нааш цааш бараа тээвэрлнэ. Энэ бол Хятадын анхны хил дамнасан AGV тээврийн шугамын бодит байдал.Энэхүү шугам нь 2022 оны 07-р сарын 16-нд Хятад, Монголын хоорондох Ганцмод хилийн боомтод ашиглалтад орсон юм. Монголын талд ачаа ачсаны дараа AGV тээврийн хэрэгслийг 6.19 км урт хил дамнасан тээврийн сувгаар чиглүүлдэг. Ганцмод хилийн боомтоор өнгөрсний дараа ухаалаг хяналт, үйл ажиллагааны цэг рүү шууд очуулж, буулгаж, дараа нь экспортод зориулж хоосон чингэлэг ачиж, циклийг давтдаг. AGV тээврийн хэрэгсэл бүр 70 тонн ачаа тээвэрлэх боломжтой бөгөөд хоёр талын аялал ердөө 80 минут үргэлжилдэг, өдөр тутмын тээвэрлэлтийн хүчин чадал нь уламжлалт чингэлэг ачааны машинаас тав дахин их юм. Ийнхүү,энэ оны 12-р сарын эхээр Ганцмод боомтын хил дамнасан AGV тээврийн сувагт нийт ачаа тээвэрлэлт 10 сая тонноос давж,Ганцмод боомтын AGV тээврийн хэрэгсэлийн хэмжээ нь Хятадын эх газрын боомт нэвтрэх бүтээмжийн дээд амжилтад хүрчээ. Саяхан Хятадын боомтын захиргааны газраас Ганцмод боомтыг улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын нийтлэг жишээгээр шалгаруулсан байлаа.
Дэд бүтцийн байгуулалтаар дэлгэр хөгжил хурайлна
Ачаа бараа нэвтрэх үр ашгийг дээшлүүлэхэд дэд бүтцийн байгуулалт нь суурь нөхцөл болдог. Ганцмод боомтын AGV тээврийн зам сувгийн дээгүүр төмөр замын гүүрэн баганууд сүндэрлэн харагдана. Энэ бол эрчмтэй явагдаж байгаа Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр замын байгуулалт болно. Ганцмод боомт Монгол улсын Гашуунсухайт боомттой хиллэдэг. Уг төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км, 8-31 метр өндөр дан болон хос зам бүхий 9.4 км урт гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Хил дамнасан төмөр зам нь ашиглалтад орсоны дараа нүүрсний импортын хэмжээ, тээвэр ложистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болох нь дамжиггүй.
Ганцмод боомтын улсын хаалганы байгуулалт сүү хурааж, гол бүтэц нь дууссан байлаа. 2514.7 хавтгай дөрвөлжин метр талбай бүхүй шинэ хэлбэрийн улсын хаалга нь ачаа тээвэр нэвтрэх гол хаалгаар барахгүй онцлогтой хоолны газар,соёлын үзүүлээгийн ордон зэргийг иж бүрдүүлэх болно. Ашиглалтад орсны дараа жилд давхардсан тоогоор 696,700 хүн, 792,000 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой байж, хилийн жуулчлал, арилжаа худалдааны хөгжлийн өргөн орон зайг тэлэх болно. Үүний зэрэгцээ хил дамнах тээврийн хэрэгслийн үйлчилгээний бүсийн Ⅱ хугацааны төсөл,байгаль орчинд ээлтэй битүү хэлбэрийн нүүрсний хяналт, хадгалалтын цэгүүдийн байгуулалт зэрэг нь эрчимтэй явагдаж байв. Эдгээр нь одоогийн ачаа тээврийн нэвтрэхэд батлаа хангах төдийгүй Өвөр Монголын умардад нээлттэй байлга ажилд бат суурь болох нь зайлшгүй.
Бие сэтгэл дулаалсан “Жолоочийн гэр”
Ганцмод боомт нь Хятадын эрчим хүчний импортын чухал суваг бөгөөд ӨМӨЗО-ны ачаа тээврийн хэмжээгээр хамгийн их авто замын боомт болно. Боомтын талаас ачаа тээврийн аюулгүй байдалд анхаарахаар барахгүй, жолоочдын аяны алжаалыг тайлж аятай тухтай байлгахыг нэн онцолдог. Өдөрт дунджаар 1400 жолооч үүгээр өнгөрөхөд зориулан Баяннуур хотын үйлдвэрчний ерөнхий эвлэлтэй хамтран 400 хавтгай дөрвөлжин метр талбай бүхүй Жолоочийн гэр байршуулжээ. Дэлгүүр,хооллох газар,хэвтэж амрах байр,ном уншилтын тасаг,бие бялдраа хөгжүүлэх газар,үсчин зэргийг иж бүрдүүлсэн нь аятайхан байлаа.
Сэтгүүлчдийг хүрэхэд Жолоочид энд хооллох буюу дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ сонгох эсвэл үсчинд үсээ засуулж байлаа. Монгол улсын Өмнөговь аймгийн иргэн, нүүрс тээврийн машины жолооч Бямбадэлгэр:
-Миний машины ээлж болоогүй,өмнө сэлбэгийн дэлгүүр байгаа, машины сэлбэг авахаар түр амармаар энд орж ирлээ. Энд Монгол хоолны газар буй, хоол цайгаа идэж ууж, хэрэгтэй зүйлсээ дэлгүүр ороод авчихна, тэр хооронд машин гарах болно,тэгээд машин руу очно.Энд анх тоос шороо бужгинсан газар л байсан, одоо хамаагүй цэвэрхэн сайхан байгаа, болж байна гэлээ.
Монгол улсын Өмнөговь аймгийн иргэн, нррс тээврийн машины жолооч Бямбадэлгэр
Цэвэр тохилог өрөө чөлөөтэй сайхан орчноос өөр төлбөргүй эмчилгээ нь жолоочдын сэтгэлд хүрсэн байв. 2024 оны 9-р сард жолоочийн амрах байр байгуулснаас нааш нийт 4 удааны төлбөргүй эмчилгээ хийжээ. Урт хугацаа машин барихаас болсон мөр, дал, нуруу, хөл өвдөх,цусны даралт ихсэх зэрэг байдалд зориулан зүрхний цохилт хэмжих,B цацрагийн оношлол зэргийг уялдуулан Европ эмнэлэг болон монгол эмнэлгийн үйлжилгээ үзүүлэхийн хамт өдөр тутмын анхаарах зүйлсийг байнга сануулж байдаг.















