Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

КОВИД-19: Испанийн Ла Лигт найман тохиолдол илэрлээ

Испанийн Ла Лигийн үлдсэн тойргийн тоглолтууд ирэх сард эхлэх шийдвэр гараад байгаа. Лигээс багуудыг бэлтгэлдээ орохыг зөвшөөрсөн ч бэлтгэлийн өмнө коронавирусний шинжилгээ хийсэн юм.
 

Нийт 2500 шинжилгээ хийснээс халдварын найман тохиолдол илэрсэн байна.
Ла Лигийн “Гранада” багийн Янхель Эррера, “Атлетико” багийн Ренан Лоди, “Реал Сосьедад”-ийн хаалгач Алекса Ремиро нарын хариу эерэг гарчээ. Мөн доод лигийн хоёр тоглогч, багийн гурван ажилтан халдвартай нь тогтоогдсон байна.
Лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас энэ талаар Movistar телевизэд ярилцлага өгөхдөө “Испани улс болон лигийн хувьд тун сайн мэдээ байна. Бид 25-30 эерэг хариу гарах байх гэж тооцоолж байлаа. Халдвартай тоглогчдоос Мягмар гарагт дахиад шинжилгээ авна” гэж хэлсэн байна.
Испанийн Ла Лиг зургаадугаар сарын 12-нд эхэлж, баасан, бямба, ням гарагуудад тоглон, долоодугаар сард өндөрлөх төлөвлөгөөтэй байгаа юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ