Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Буджаргал: БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц танд БАЯРЛАЛАА, Би тэмцээндээ оролцохоор ирлээ



Өдрийн мэнд хүргэе, элэг нэгт ард түмэндээ.Та бүхэн маань халдвар хамгааллын дэглэмээ сахиж, төр засгийнхаа шийдвэрийг хичээнгүйлэн биелүүлж, Ковид-19 халдвараас сэргийлээрэй. Сэтгэл санаагаа тайван байлгаарай.
Тайланд улсад байхдаа тэмцээнд оролцох үгүйгээ мэдэхгүй байсан миний бие тэр үетэй харьцуулашгүй амжилтад хүрч, сайхан сэтгэлт монголчуудынхаа тус дэмээр хүсэн хүлээж байсан тэмцээндээ оролцохоор АНУ-д ирээд байна.
Юуны түрүүнд АНУ-ыг зорих том боломж болгож, замын зардлаар бүрэн тусалсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, түүний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхнийхээ ач, тусыг амжилтаар хариулах болно.
Одоо би АНУ-ын Florida мужийн Fort Lauderdale хотын Snyder паркт арваннэгдүгээр сарын 16 -нд болох зургаан хоногийн гүйлтийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өмнөговь аймаг, “Хөх Монгол” принтинг ХХК, “Эрхэт Монгол” групп, “Алтан үеийнхэн” ТББ, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ зэрэг олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр тэмцээндээ оролцох эрхтэй болж чадсандаа би туйлын баяртай байгаа.
Монгол хүний тэсвэр хатуужлыг харуулж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн, та бүхэндээ сайхан мэдээ дуулгахын тулд цаг, хором бүр хичээж байгаа шүү.
Та бүхнийг хүндэтгэсэн Б.Буджаргал
 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ