Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шуурхай мэдээ

Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Яг одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт салхины хүч эрс нэмэгдэж өндөр эрсдэлтэй болж байгаа юм байна. Тиймээс тус сумын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зөвхөн эцэг эхчүүдэд хүлээлгэж өгч байгаа аж. Иргэд хол, ойр явахгүй байхыг Даланзадгад сумын Онцгой комиссоос анхааруулж байна. Мөн аян замд явж байгаа иргэд, малчдад анхааруулах шаардлагатай байна гэж тус комиссоос мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ