http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэв


Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өчигдөр /2026.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. 
Энэ үеэрээ Тэрээр "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэнээс гэмт хэргийн гомдол, мэдээлэл гаргасан.
Уг гомдол, мэдээлэлд дурдсан асуудал тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газраас нээн шалгаж, зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээн ярьсан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ