http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Энхбаяр кино шиг бичлэгээ АТГ дээр ирж үзээрэй


МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл "Б.Энхбаяр аа, хоёр цагийн бичлэгийг чинь Даваа гаригт АТГ-д аваачиж өгнө. Юун кино. Бодит үйл явдал болсон байна. 2024 оны дөрөвдүгээр сард Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн гурван давхарт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас (ХЗДХЯ) авсан найман тэрбум төгрөгийг нэр бүхий хүмүүс хувааж авсан байж болзошгүй асуудлыг АТГ-д шалгуулна. Тусгаар тогтнолын ордон авлига, албан тушаал өгөлцөж авалцдаг газар болсон байна" гэх байр суурийг илэрхийллээ.
Тодруулбал тэрбээр, "нэг жилийн өмнө би Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орж байна гэж анхааруулж байсан. Өнөөдөр ч энэ байр сууриндаа хэвээр байна. МАН-ын Тусгаар тогтнолын ордон бол авлига, албан тушаалын хэргээс ангид байх ёстой газар. Гэвч өнөөдөр энэ орчин авлига, ашиг сонирхлын солилцооны төв болсон гэж харж байна.

Би энэ асуудлыг Бага хурал дээр нээлттэй хэлж, “шүгэл үлээх” гэж байна. ХЗДХЯ-тай холбоотой ойролцоогоор 8 тэрбум төгрөгийн хэмжээний, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй авлигын шинжтэй үйл явдлын талаар баримттай мэдээлэл байгаа. Тодруулбал, 5 тэрбум, 1–2 тэрбум, мөн 965 сая төгрөгийн гүйлгээтэй холбоотой асуудлууд дурдагдаж байна. Мөн 2024 оны дөрөвдүгээр сард Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрт камерын бичлэгтэй холбоотой асуудал гарсан. Тухайн мөнгөний зарцуулалт, хуваарилалттай холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Хэрэв шаардлагатай бол холбогдох бичлэг болон баримтыг ирэх Даваа гарагт 11:00 цагт АТГ-т хүлээлгэн өгч, шалгуулахад бэлэн байна. Энэ бол зохиомол зүйл биш, бодит үйл явдал гэж үзэж байгаа.

Мөн “МГЛ” корпорацын Нямжав гэх хүн хохирогч байж болзошгүй гэж харж байна. Түүнийг дарамталсан, сүрдүүлсэн, албан тушаалтнуудтай холбоотой байж болох нөхцөл байдал ажиглагдаж байна. Эцэст нь хэлэхэд, эдгээр асуудлыг хууль, хяналтын байгууллага бүрэн шалгаж, үнэн зөвийг тогтоох ёстой. Би энэ бүхнийг Бага хурал дээр ил тод хэлж, баримтуудаа дэлгэнэ. Шүгэл үлээх болно" гэв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ