http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны төсвийг тодотголоо


НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 2026 оны төсвийг тодотголоо. Уг тодотголоор 2026 оны нийслэлийн төсөвт орлогыг 5.4 их наяд төгрөг, урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 8.8 тэрбум төгрөгийн зардлын шилжүүлэг хийж баталжээ.
Тодотгосон төсөвт онцолж харууштай хэд, хэдэн хөрөнгө оруулалт байна. Тухайлбал “Улаанбаатар трам” төслийн санхүүжилтэд 350 тэрбум төгрөг, “Дулааны V цахилгаан станц” төсөлд нийслэлээс хариуцах хөрөнгө болох 200 тэрбум төгрөг, “НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурлын байгууламжийн түрээсэнд 70.1 тэрбум төгрөг, “Сүү” хөтбөлбөрийн хүүгийн дэмжлэгт таван тэрбум төгрөг тус, тус баталжээ.
Нийслэлийн төсвийн тодотголоор нэмэгдэж буй зардлыг “Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ