Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
ӨМӨЗО-ны хилийн 20 хошуу, хотуудын нэг болох Дөрвөд хошуу нь байгалийн эрс тэс нөхцөлтэй говь цөлд оршдог. Хүйтэн, гантай, хүчтэй салхитай тул хил орчмын малчдад жилийн турш шинэ ногоо ихээр дутагддаг байлаа.
Улаанцав хотын Шинжлэх ухаан, технологийн товчооны хүйтэн цаг уурын хүнсний ногооны академич, судлаач Гуань Хүймин:
- "Хилийн бүс нутгийг цэцэглэн хөгжүүлэх, ард иргэдийг баяжуулах" үндэсний стратегид суурилан, хилийн малчдад шинэ ногоо идэх боломжоор хангасан. Түүний идэвхи санаачилгатай үйл ажиллагаа нь Улаанцав хотын Нэгдсэн фронтын ажлын хэлтсээс санаачлан, Дөрвөд хошууны намын хороо, засгийн газраас хэрэгжүүлсэн "Анхилуун ногоотой арга хэмжээ"-г зохион байгуулж, хотын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Шинжлэх ухаан, технологийн товчоо, Аж үйлдвэр, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон хэлтэс, байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд хүргэсэн. Нийт 8 сая 160 мянган юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тус хошуунд байгаа хилийн 321 өрхийн 324 хүлэмж бүгд ашиглалтад ороод байна.

63 настай Цэцэнбилэг:
- Улаан лооль боловсорч гүйцсэн байна! Би идэхээсээ хайрлаж байна. Бидний амьдарч байгаа газар их салхитай. Гуань багш болон бусад хүмүүс хүнсний ногооны хашаа барихад тусалсан. Анх барихад нь салхинд хийсчихсэн. Тэгээд бид хоёр дахь удаагаа барисан юм. Одоо байгаа хүнсний ногооны саравчтай болохоосоо өмнө нийт есөн удаа буулгаж, сэргээн босгосон. Тэд манай гэрт 19 удаа ирсэн. Энэ жил ердөө 4 тонн орчим ус хэрэглэж байна. Ус их хэмнэдэг!
Говийн малчид шинэхэн тарьсан хүнсний ногоог амталж чадаж байгаа нь Гуань Хүймингийн хамт олон шинжлэх ухаан, технологийн тасралтгүй хүчин чармайлтын үр дүн юм. Энэхүү ололтод дотоодын хэд хэдэн шинэчлэл багтсан, тухайлбал, хүлэмжийн аж ахуй зэрэг нь салхины хамгаалалт, дулаалгын хувьд нэгдсэн загвар зохион бүтээж, хүлэмжийн аюулгүй байдлыг хангах, хахир хүйтэн болон салхитай бүс нутагт өвөлжих үйлдвэрлэлийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэжээ. Нутгийн элс, хонины ялгадсыг ашиглан 30 см-ийн зузаантай тарих хөрсний давхарга үүсгэж, хямд өртөгтэй, өндөр үр ашигтай говийн газар тариалангийн загварыг бий болгосон тариалалтын технологийн шинэчлэл хийсэн. Хүнсний чанартай экологийн бодисыг бүхэлд нь ашиглаж, химийн хортон шавьж устгах бодисыг бүрэн сольж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, экосистемийн эрүүл мэндийг баталгаажуулсан юм.Малчин Эрхэмбаяр:
- Эхэндээ би үүнд итгээгүй. Манай нутаг бол элсэн нутаг, өвөг дээдэс маань ногоо тарьж байгаагүй. Одоо бид ногоо тарьж ургуулна гэдэг юу байсан гэж бодож байлаа. Өнгөрсөн жил манай гэр бүлийнхэн анхны ногооны хүлэмжээ барьсан. Түүний удирдлага дор мал маллаж байсан бид ногоо тарьж чаддаг боллоо. Одоо Шилийнгол, Баяннуураас хүмүүс ирж сонирхож байна.
Өнөөдөр "Хүлэмжийн ногооны амбаартай" хилийн малчид бусдын атаархлыг төрүүлэхээр сайхан амьдарч байна. 77 настай малчин Улаан хүүгээ орлон хүлэмжийн ногоогоо арчилж байна. Тэрээр:
- Зав л гарвал амбаарт ирдэг. Тэднийг жижиг навчнаас том навчис хүртэл ургаж байхыг нь харахад намайг үнэхээр их баярлуулдаг гэж баяртайгаар хэлэв. Дуудсан үед нь үргэлж бэлэн байдаг техникч Жя Шяочин мөн:
- Манай хүүхэд багачууд, малчид надад ногоогоо өгдөг. Эдгээр нь органик хүнсний ногоо, би түүгээрээ хүүхдүүддээ нэмэлт хоол хийдэг гэж сонирхуулан хэллээ.










