
Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал, амьдралын хэв маягийн харилцан хамаарал, уялдаа холбоог илрүүлэх зорилго бүхий төслийг Монгол Улсын боловсролын их сургуулийнхан хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд “Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо, хандлага” судалгаа явуулж, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн есөн сумын 255 эцэг, эхийг хамруулсан байна. Эл судалгаагаар малчдын 6-7 настай хүүхдийн амьдарч буй орчин, нөхцөлийг ээжтэйгээ хамт суурин газарт шилжин суурьшсан, төрөл садан, ах, эгч, эсвэл эмээ, өвөөтэйгөө болон дотуур байранд амьдардаг гэсэн гурван бүлгээр ангилжээ. Ээжүүд нь хүүхдээ даган суурин газарт амьдарч байгаа нь гэр бүл тусдаа байх, мал аж ахуйн уламжлалт хэв маягаас хөндийрөх эрсдэл дагуулж буйг судалгаанд дурдсан байна. Мөн өрхийн орлого хуваагдаж, гэрээ сахиж үлдсэн эрчүүд хоол ундаа анхаарахгүй, эрүүл мэндээ гаргуунд гаргахын зэрэгцээ сардаа 1-2 удаа л эхнэр, хүүхэдтэйгээ уулзаж буйг анхаарах ёстой гэв. Иймд малчин өрхийн хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх бэлтгэл ангийн хөтөлбөрийг сум бүрд нэвтрүүлэх, дотуур байранд сэтгэл зүйн хөтөлбөр хэрэгжүүлэх, тусгай автобусаар тээвэрлэх, ээжүүдэд зориулсан “Гэ рийн сурган хүмүүжүүлэгчийн богино сургалт” эцэг, эхийн оролцооны цахим платформ хөгжүүлэх шаард лагатайг төслийн багийнхан зөвлөв.
Тус сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш, доктор Э.Октябрьжаргал “Суурин газрын хүүхдэд цэцэрлэ гээс сургуульд шилжих орчны өөрчлөлт явагддаг бол малчин айлын хүүхдийн хувьд амьдрах орчин нь бүхэлдээ өөрчлөгдөж байна. Сургуульд суралцахын тулд орон нутгаас сумын төв рүү шилжиж, зарим то хиолдолд дотуур байр, төрөл садныхаа гэрт амьдрах шаардлага гардаг. Цаашдаа сургуульдаа явах сонир холтой, айдасгүй, итгэлтэй суралцах суурь нь зургаан насанд тавигддаг. Гэтэл малчдын энэ насны хүүхдэд тулгарч буй маш олон асуудал бий” гэв. Судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдэл, бодлогын санал, зөвлөмж боловсруулж, Засгийн газар, холбогдох байгууллагад хүргүүлэх аж.
Ч.Цэлмэг
https://www.unuudur.mn/a/279053







