http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Татвараа төлсөн иргэд дуртай сувгаараа бөхийн барилдаанаа үзэх эрхтэй


Маргааш Монгол бахархлын өдөр. Энэ өдрийн нэг сонирхолтой зүйл нь үндэсний бөхийн барилдаан байдаг. Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн цом гардуулдаг уламжлалтай
Тэр ч утгаараа бөх сонирхогч түмний хувьд анхаарал татсан барилдаануудын нэг юм. Гэвч Үндэсний бөхийн барилдааныг  сүүлийн үед ганцхан телевиз дамжуулдаг болсон.  Уг нь төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс зардлыг нь гаргаж зохион байгуулж байгаа бөхийн барилдааныг олон нийтэд хүртээмжтэй буюу дуртай сувгаараа хүлээн авах боломжоор нь хангах ёстой юм.
Гэвч Монголын Үндэсний бөхийн холбоо нэг телевизэд зөвшөөрөл олгож, монопол байдлаар зохион байгуулж байгаа нь буруу юм.
Төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс зохион байгуулдаг 15 барилдаан.
1. Үндсэн хуулийн барилдаан 1.13
2. Эх орончдын өдрийн барилдаан 3.01
3. Цагаан сарын барилдаан
4. Монгол цэргийн өдрийн барилдаан 3.18
 5. Бүх цэргийн баярын наадам
6. Улсын баяр наадам 7.11,12
 7. Өвлийн эхэн сар, Монгол бахархалын барилдаан
8. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийн барилдаан 11.26
9. Ерөнхийлөгчийн цомын барилдаан 12.29
10. Нийслэл Улаанбаатар хотын ой, Хүрээ цам даншиг
11. Баянзүрх хайрханы хишиг барилдаан
12. Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
13. Богдхан хайрханы хишиг барилдаан
14. Сонгино хайрханы хишиг барилдаан
 
 
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ