Гадаад мэдээ - Nutag.mn

Женсен Хуан: NVIDIA шиг компани зөвхөн Америкт л бий болох боломжтой. Би эх орондоо хайртай
Хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч NVIDIA компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсонтой холбоотойгоор олон нийтэд хандан мэдэгдэл хийж, хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Би 53 жилийн өмнө АНУ-д ирсэн. Америкийн иргэн болсон нь хувь заяанаас надад заяасан хамгийн том бэлгүүдийн нэг төдийгүй амьдралдаа хамгийн их бахархдаг үйл явдлуудын нэг юм.

NVIDIA бол миний бүхий л амьдралаа зориулсан ажил үйлс. Хамт олонтойгоо хүч нийлүүлэн өнөөгийн NVIDIA-г бүтээхэд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. NVIDIA шиг компани зөвхөн Америкт л бий болох боломжтой. Би эх орондоо хайртай. Бас NVIDIA-даа хайртай” хэмээн онцолжээ.

Мөн тэрээр сүүлийн өдрүүдэд өөрт нь болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлсэн найз нөхөд, хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд болон олон нийтэд талархал илэрхийлсэн байна.

Женсен Хуанг цааш нь “Би NVIDIA-ийн ажилтан бүрээс шаарддаг ёс зүйн хэм хэмжээг өөрөө мөрдөж чадсангүй. Хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргасан. Үүний улмаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүндрэл учруулсандаа гүнээ харамсаж байна.

Гаргасан алдааныхаа хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн санаачилсан хараат бус шалгалтад бүх талаар хамтран ажиллах болно” гэжээ.

Түүний хэлснээр, албан тушаалаасаа огцорсноос хойш NVIDIA-ийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд болон харилцагчдаас гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэхийг хүссэн олон санал, уриалга ирсэн байна.

Тэрээр “Технологи, зах зээл, өрсөлдөөн, геополитикийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, компани маань томоохон сорилтуудтай тулгарч буй энэ үед олон хүн надтай шууд холбогдсоор байна.

NVIDIA бол нэгэн үеийнхэнд ганцхан удаа төрөн гардаг онцгой компани. Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл намайг эргэн ирэх нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, компани болон Америкийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн очих нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” хэмээн мэдэгджээ.

Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр гэр бүлийнхэндээ хандан “Би та бүхэндээ хайртай. Та бүхнийхээ хайрыг насан туршдаа хүртэхүйц хүн байхын төлөө хичээх болно” гэжээ.

Харин NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тус компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд байнгын залгамжлагчийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

1993 онд NVIDIA-г үүсгэн байгуулж, дэлхийн хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарын тэргүүлэгчдийн нэг болгон хөгжүүлсэн Женсен Хуангийн цаашдын хувь заяа технологийн салбарынхны анхаарлын төвд байна.

БНСУ-д элсэлтийн шалгалтын үеэр Wi-Fi сүлжээг хаана
БНСУ-ын их, дээд сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалт энэ пүрэв гарагт /2026.11.19/ тус улс даяар нийт 1312 шалгалтын төвд зохион байгуулагдана. Энэ жилийн шалгалтад нийт 551 864 сурагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд шалгалтын материалыг цагдаагийн хамгаалалтын дор бүс нутгууд руу түгээж эхлээд байна.

Саяхан тус улсын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад оролцогч бичил камер болон хиймэл оюун ухаан ашиглан хуулсан дуулиан гарсны дараа зарим улстөрчид болон эцэг эхчүүд шалгалтыг хойшлуулах санал гаргасан юм. Гэсэн хэдий ч Боловсролын сайд Чой Кё Жин хугацааг өөрчлөх нь сурагчдын дунд илүү их дарамт үүсгэнэ хэмээн үзэж, шалгалтыг товлосон өдөр нь явуулна гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Ирэх жилээс элсэлтийн шалгалтын бүтцэд томоохон өөрчлөлт орохоор төлөвлөгдсөн тул энэ жилийнх одоогийн тогтолцоогоор авч буй сүүлчийн шалгалт болж байгаагаараа онцлог юм.

Хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газар хяналтаа дээд зэргээр чангатгаад байна. Тодруулбал, Ерөнхий сайд Хан Сон Сүк шалгалтын үеэр бүх шалгалтын төвүүдийн нийтийн Wi-Fi сүлжээг түр хаах үүргийг холбогдох яаманд өгчээ. Мөн шалгалтын төв бүрт ухаалаг нүдний шил, нууц төхөөрөмжийг гаднах шинж тэмдгээр нь таних тусгай сургалтад хамрагдсан хянагч нарыг ажиллуулахаар болсон байна. Үүний зэрэгцээ хууль бус арга хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна дахин шалгалт өгөх эрхийг нэг жил байсныг таван жил болгон хасах хуулийн төслийг парламентад өргөн бариад байгаа аж.

Шалгалт  энэ сарын 19-ний өглөө 08:40 цагт эхэлж, орой 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид 08:10 цагаас өмнө байрандаа орсон байх хатуу дүрэмтэй. Энэ өдөр улс орон даяар онцгой зохицуулалт үйлчилж, замын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн байгууллага, банк болон томоохон компаниудын ажлын цагийг 10:00 цаг болгон хойшлуулна.

Түүнчлэн үдээс хойш 13:05–13:40 цагийн хооронд явагдах англи хэлний сонсох шалгалтын үеэр тус улсын агаарын орон зайд онгоц хөөрөх, газардахыг түр зогсоож, барилгын ажил болон цэргийн сургуулилтыг завсарлуулах юм.

Энэ жилийн шалгалтад насанд хүрээгүй хоригдлуудын тусгай сургууль болох Манделагийн нэрэмжит хөвгүүдийн сургуулиас 11 сурагч оролцохоор болжээ. Харин БНСУ-д суралцах хүсэлтэй гадаад оюутнууд энэхүү шалгалтыг өгдөггүй бөгөөд ахлах сургуулийн дүн болон хэлний оноогоороо тусдаа элсдэг байна. Ерөнхий шалгалтын албан ёсны дүн ирэх арванхоёрдугаар сарын 11-нд гарна.

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал
Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны 11-р сарын 26-ны өдрийн 00:00 цагт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.Өвөр Монголын анхны 4F зэрэглэлийн олон улсын нисэх буудал болохын хувьд энэ нь тус хотын өнгө төрхийг дэлхийд таниулах төдийгүй, дөрвөн зүг найман зовхисоос ирэх зочдыг угтан авах шинэ үүд хаалга болох юм. Аялагчид нисэх буудалд буугаад хотын төв рүү зорчих замдаа Хөххотын түүх, соёлын өвтэй танилцахыг ихээхэн хүсдэг. Тиймээс шинэ нисэх онгоцны буудлаас хотын төв рүү хүрэх гол замын дагуу байрлах, заавал зочилж үзэх түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалтыг танилцуулж байна.

Эхний зогсоол

Хорингэрийн Тучэнзи суурингийн үндэсний археологийн дурсгалт парк

Энэ бол Умард Вэй улсын эртний нийслэл Шэнлэ хотын туурь юм. Энд шахмал шороон хэрмүүд дүнхийн жагсаж, эртний хотын балгас түүх өгүүлэн хоцорчээ. Та энд зочилсноор мянган жилийн түүхт хотын мандан бадарч, цэцэглэн хөгжиж байсан түүхэн он жилүүдээр аялан, дурсамж сөхөх боломжтой.

Цагийн хуваарь: 09:00–17:00 (аялагчдыг 16:30 цаг хүртэл нэвтрүүлнэ). Даваа гарагт амарна (Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй).

Тасалбар: Үнэ төлбөргүй. (аялагчид хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо үзүүлж нэвтэрнэ).

Хоёр дахь зогсоол

Шэнлэ музей

Шэнлэ музей нь Тучэнзи суурингийн үндэсний археологийн дурсгалт паркийн хажууд байрладаг. Тус музейн гол үзмэрүүдийн нэг бол Зүүн Хань улсын үеийн ханын зурагт бунхныг анхны байдлаар нь сэргээн засварласан танхим юм. Түүнчлэн, эртний хүмүүсийн аж амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг тод өнгө, уран дүрслэлээр харуулсан эдгээр ханын зургууд нь Хань улсын үеийн умард хязгаарын түүхийг гэрчлэх төдийгүй, олон үндэстэн, угсаатны соёлын харилцаа, эв нэгдэл, уусгал зохицлын үйл явцыг нотлох түүхийн нэн үнэ цэнтэй бодит сурвалж болдог.

Цагийн хуваарь: 09:00–17:00 (аялагчдыг 16:30 цаг хүртэл нэвтрүүлнэ). Даваа гарагт амарна (Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй).

Тасалбар: Үнэ төлбөргүй. (аялагчид хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо үзүүлж нэвтэрнэ).

Гурав дахь зогсоол

"Мэнню" (Mengniu) аж үйлдвэрийн аялал жуулчлалын бүс

Шэнлэ музейгээс холгүйхэн 4А зэрэглэлийн аж үйлдвэрийн аялал жуулчлалын газар болох "Мэнню" (Mengniu) аж үйлдвэрийн аялал жуулчлалын бүс байрладаг.

Орчин үеийн сүү, сүүн бүтээгдэхүүний өндөр технологийн үйлдвэрлэлтэй танилцах боломжтой төдийгүй сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхий л шугамыг ойроос ажиглан,

Сүүний салбарын түүх, хөгжил хувьслын тухай дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн "Дэлхийн сүүний хот" хэмээх Хөххотын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдрэх боломжтой. Энэхүү үзэсгэлэнт газар нь бүх насны зочдод тохиромжтой тул гэр бүлээрээ аялахад онцгой тохиромжтой сонголт юм.

Цагийн хуваарь：9:10-12:00，13:30-17:00

Тасалбар: Үнэ төлбөргүй, "Жы Ню Юнь Ю" (智牛云游) мини хөтөлбөр эсвэл "Мэнню сүүний үйлс" WeChat албан ёсны бүртгэлээр дамжуулан урьдчилан захиалахыг зөвлөж байна.

Дөрөв дэх зогсоол

Жаожюнь музей

209-р улсын авто замаар хотын төв рүү чиглэн явахад, энэ чиглэлийн эцсийн зогсоол болох Жаожюнь музейд хүрэх болно. Энэхүү жуулчлалын бүс нь улсын хэмжээнд хамгаалалтад авсан түүх, соёлын чухал дурсгалт газар болох Ван Жаожюнь бунханыг түшиглэн байгуулагджээ. Эдгээр дурсгалт газрууд нь олон зууны турш үргэлжилсэн түүхэн домог яриаг өгүүлж, үндэстнүүдийн эв нэгдлийн бэлгэдэл болсон алдарт соёлын дурсгалт газрын төлөөлөл болдог.

Цагийн хуваарь: 09:00–17:00 (аялагчдыг 16:30 цаг хүртэл нэвтрүүлнэ). Даваа гарагт амарна (Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй).

Тасалбар: Үнэ төлбөргүй. (аялагчид хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо үзүүлж нэвтэрнэ).

Аялагчдад өгөх зөвлөмж:

1. Зорчих чиглэл: Дээрх газрууд нь нисэх буудлаас хотын төв рүү явах замын дагуу урд талаасаа хойд зүг рүү цувран байрладаг тул автомашинаар дарааллын дагуу замаараа дайран өнгөрөхөд нэн тохиромжтой.

2. Ажиллах хуваарь: Шэнлэ музей болон Тучэнзи соёлын парк нь Даваа гарагт, Жаожюнь  музей нь Мягмар гарагт тус тус амардаг тул аяллын хуваариа урьдчилан төлөвлөөрэй. Аялал жуулчлалын бүсийн нээлттэй эсэх тухай мэдээллийг тус газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдэгдлүүдээс харна уу.

3. Нэвтрэх: Бүх үзмэр, газруудад үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой; аялагчид хүчинтэй иргэний үнэмлэхээ авч ирнэ үү.

4. Аялах хугацаа: Бүх маршрутын дагуу бүрэн танилцаж, үзэж сонирхоход ойролцоогоор 4–5 цаг шаардлагатай. Хэрэв таны цаг давчуу бол өөрт тохирох 1-2 газрыг сонгон үзэх боломжтой.

5. Санамж: Хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутгуудад цаг агаарын хэлбэлзэл, хоногийн температурын зөрүү их байдаг тул намар, өвлийн улиралд аялахдаа дулаан хувцас нэмж авч явахыг зөвлөж байна. Мөн аялагч та бүхнийг байгаль дэлхий, түүх соёлын дурсгалт газруудад хариуцлагатай хандаж, соёлын өвийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Редактор : Т.Шинэцэцэг

Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин

Бодит хэрэглээний робот айсуй
2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны хооронд Бээжинд боллоо. "Хүн машин хоорондын хамтралцаа, үйлдвэрлэл хэрэгцээ хоорондын уялдаа" уриан дор болсон энэхүү хуралд олон улсын 30 гаруй байгууллага, гадаадын 40 компани, мянга гаруй мэргэжилтэн цугларсан бол 44 шинэ технологи, шийдлийг танилцуулсан. Уг томоохон арга хэмжээ нь гадаадын 10,000 гаруй зочин, нийт 557,000 хүний анхааралд орж, мөн "Эерэг хөгжлийн ухаалаг роботууд" санаачилга, "Дэлхийн роботын хэрэглээний судалгааны төлөвлөгөө", "2026 оны хүн дүрст роботын салбарын хөгжлийн тайлан" зэрэг ололт амжилтуудыг танилцуулав. Түүнчлэн, Хятадын электроникийн нийгэмлэгийн дэлхийн загварын мэргэжилтнүүдийн хороог байгуулж, технологийн нээлт, стандартын хөгжил, салбарын олон улсын хамтын ажиллагааны платформыг байгуулсан.

Робот техникийн салбарын өргөн хүрээтэй хэрэгжилт рүү чиглэсэн хурдацтай хөгжил нь үйлдвэрлэл,амьжиргааны үйлчилгээ зэрэг амьдралын хэв маягийг өөрчлөхөөс гадна ухаалаг хөгжлийг ахиулан, дэлхий нийтийн хөгжлийг дэмжихэд бат бөх дэмжлэг үзүүлнэ гэж үзэсгэлэнд оролцсон гадаадын зочид ярив. Хятадын робот техникийн салбарын инновац, үйлдвэрлэлийн цар хүрээний үсрэнгүй хөгжил нь дэлхийн хангамжийн сүлжээний хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн дэвшилд асар их боломжийг нээж өгчээ.

Хүн-машин хоорондын хамтралцаагаар инновацыг дэвшилд хүрэв

Хуушуур хийх, кофе чанах, эмийн сангаас эм авах, логистикийн бараа ангилах, гэр орноо цэвэрлэх, уурхайн аврах ажиллагаанд бэлтгэж буй гал унтраах роботууд,хүнд ачаа зөөдөг аж үйлдвэрийн хүн дүрст робот, агаар, далайд өндөр эрсдэлтэй, хүнд хэцүү ажлуудыг гүйцэтгэдэг янз бүрийн тусгай зориулалттай роботууд... өнгөрсний дэлгэн үзүүлээгээс хэрэглээний бодит ертөнц хүртэл роботууд янз бүрийн нөхцөл байдалд тасралтгүй өргөжиж байна.

Уг их хуралд 373 компани 3000 гаруй бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд 311 нь шинэ бүтээгдэхүүн байж зочдын анхааралд хүрсэн. Биелэгдмэл дэлхийн загварууд, тархинд суулгах чипүүд, дотооддоо үйлдвэрлэсэн өндөр нарийвчлалтай эд ангиудыг дэлгэн үзүүлсэн нь технологийн гинжин хэлхээг ойлголт, шийдвэр гаргалтаас гүйцэтгэх хүртэл холбож, роботуудыг өргөн хүрээнд байршуулах технологийн суурийг бэхжүүлсэн юм.

Энэ удаагийн их хурал уламжлалт роботуудаас хүн дүрст робот, хиймэл оюун ухаан  руу анхаарлаа хандуулсан бол гадаадын үзэсгэлэн  ажиллуулагчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнээс олон улсын оролцоо улам сайжирсныг харуулав. Ерөнхий хөгжлийн чиг хандлага эерэг байна гэж Олон улсын робот техникийн холбооны эрдэм шинжилгээний хорооны дарга, Германы Штутгарт их сургуулийн профессор Александр Фелл хэлэв.Тэрээр дэлхийн роботын их хуралд тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хүн дүрст роботын технологийн шинэчлэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг онцолсон.Бас үйлдвэрлэлийн роботууд мөн хурдацтай хөгжиж, барилга дээр ажиллах, мод бэлдэх, хүнс боловсруулах зэрэг шинэ хэрэглээний хувилбарууд руу өргөжиж, шинээр хөгжиж буй аж үйлдвэрийн төслүүдэд олон тооны боломжийг буй болгож байна гэв.

Европын Роботын Холбооны дэд ерөнхийлөгч Жуха Ронин хэлэхдээ, дэлхийн роботын технологи нь моторт ур чадварыг харуулахаас бодит орчинд гүйцэтгэх чадвар руу  илүү шилжиж байна гэжээ. Зах зээлийн анхаарал ч роботууд гүйж, үсэрч харайхаас логистик, үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөлд аажмаар шилжиж байна.

үйлдвэрлэл-хэрэгцээ хоорондын уялдаанаас өргөн хэрэглээ рүү хөгжиж байнаӨдгөө робот нь тоглолтын тайз,уралдааны талбайгаас гэр бүлийн хэрэглээ, үйлдвэрийн бодит ажил уруу хөгжихийн зэрэгцээ хэрэглээнд тохиромжтой,олон улсын хамтын ажиллагаа болон орон нутагт тохирсон байхыг гадаадын зочид илүү чухалчилж байна.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Фаррух Алимжанов, робот, хиймэл оюун ухаан нь бодит эдийн засагт үйлчилж, хөгжиж буй орнуудыг багтаасан улс орны аж үйлдвэрийн нэмүү өртгийг нэмэгдүүлэх, ажлын байр буй болгох, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад  туслах ёстой гэж мэдэгдэв. Өндөр температур, өндөр даралт шаарддаг эсвэл бие махбодын хувьд хүнд, бохир, аюултай ажлын байрыг орлуулахад тэргүүлэх ач холбогдол өгөх хэрэгтэй. Залуу хүмүүсийг аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт татахын тулд боловсрол, сургалт, дижитал шилжилтийг ашиглах хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаа нь судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, хангамжаас эхлээд  сүлжээг холбох, өндөр боломжтой хувилбаруудаас ажлын гараагаа авч болно гэв.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Робототехник, Автоматжуулалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Аль-Шамси хэлэхдээ, ирээдүйд роботын хөгжил нь хувь хүний судалгаа, хөгжүүлэлтээс олон улсын хамтын ажиллагаа руу шилжиж, талууд хамтран роботыг боловсруулж, туршиж, байршуулж, хамтран ажиллах  боломжтой туршилтын стандарт тогтоохыг дэмжих ёстой гэжээ.

Балбын Роботын Холбооны ерөнхийлөгч Бикаш Гурун хэлэхдээ, роботын автоматжуулалт нь зарим уламжлалт ажлын байрыг орлож болох ч бизнесийн инновацыг буй болгож, шинэ ажлын байр хангах боломжтой,гол нь залуучуудад зориулсан ур чадварын сургалт явуулж, улс орныхоо нөхцөлд тохирсон аж үйлдвэрийн чиглэлийг тогтоох явдал болно гэв.

Камеруны Роботын Холбооны ерөнхийлөгч Жак Эона Африкт робот техникийг хөгжүүлэх нь боловсролоос эхлэх ёстой бөгөөд хөдөө аж ахуйн механикжуулалт, уул уурхай зэрэг практик хэрэгцээг хангах, залуу хүмүүсийг бодит эдийн засагт татах хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаа нь орон нутгийн засвар үйлчилгээний чадавхыг хөгжүүлж, робот техникийн төслүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд орон нутгийн компаниудыг программ хангамжийн тохиргоо болон үйл ажиллагаанд тасралтгүй татан оролцуулах ёстой гэв.

Хятадын хөгжлийн боломжоос дэлхий дахин ашиг хүртэж байна

Дэлхийн роботын их хурал нь роботын хөгжлийн дэлхийн чиг хандлага болон Хятадын технологийн инновацын чадавхыг ажиглах чухал цонх болсон гэж Мароккогийн Мохаммед У Их Сургуулийн роботын профессор Юнис Лави хэлэв. Тэрээр, Хятад улс олон тооны дэвшилтэт технологи, инновацын бүтээгдэхүүнийг үзүүлээд зогсохгүй технологийн инновацыг үйлдвэрлэлийн хэрэглээ болон дэвшилтэт үйлдвэрлэлтэй гүнзгий нэгтгэх хөгжлийн чиг хандлагыг харуулсан нь дэлхийн роботын салбарт маш чухал ач холбогдолтой гэв.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээллээр, Хятадын робот техникийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 2025 онд 300 тэрбум юаниас давж, сүүлийн таван жилийн дундаж өсөлт 20 хувиас давсан бол 2026 оны эхний хагаст үйл ажиллагааны орлого 165.5 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн байна. Роботын технологи, бүтээгдэхүүнийг үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л салбарт өргөнөөр ашиглаж, чансаатай хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл болсон.

"2026 оны хүн дүрст роботын үйлдвэрлэлийн хөгжлийн тайлан"-д, 2026 оны эхний хагаст Хятадын хүн дүрст роботын тээвэрлэлт 40,000 нэгжээс давж, дэлхийн хэмжээнд эзлэх хувийг 97% хүртэл нэмэгдүүллээ гэв.

Хятад-Европын Дижитал Холбооны ерөнхийлөгч Луижи Гамбарделла хэлэхдээ, Хятадын гол давуу тал нь тодорхой робот, тодорхой компани эсвэл тодорхой алгоритмд биш, харин үйлдвэрлэлийн экосистемийн өсөлтийн хурд болон үйлдвэрлэлийн төвлөрлийн нөлөөнд оршдог гэжээ.

Хятадын робот техникийн салбарын хурдацтай хөгжил нь дэлхийн хамтын ажиллагаанд өргөн боломж олгож байна.Тайландын Логистикийн Холбооны ерөнхийлөгч Сактак Сарапавитая хэлэхдээ, Тайланд улс аж үйлдвэрийн төлөвлөлт, орон нутгийн бизнесийн сүлжээ, логистикийн өсөлтийн хэрэгцээг Хятадын дэвшилтэт технологитой хослуулахыг хүсэж байна. Хятадын компаниуд Тайландын хангамжийн сүлжээ,бодит хэрэглээнд хөрөнгө оруулахыг хүсэж буй. Тайландыг  600 сая гаруй хүн амтай АСЕАН-ы зах зээлд нэвтрэх гүүрэн гарц болгон ашиглахыг хүсэж байна гэв.

Их Британийн 48 бүлгийн дарга Жек Перри, Хятад улс хиймэл оюун ухаан, хангамжийн сүлжээ, томоохон хэмжээний үйлдвэрлэлд ихээхэн давуу талтай бол Европ нь агуулах, логистик, нийтийн хоол, жижиглэн худалдаа, хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарт худалдан авалтын жинхэнэ хэрэгцээтэй гэж мэдэгдэв. Хятадын роботууд Европт амжилтад хүрэхийн тулд зөвхөн экспортын түгээлтээр хязгаарлагдахгүй,зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний туршилт, баталгаажуулалт хийх, программ хангамжийн нийцлийг хангах, орон нутгийн үйлчилгээ болон борлуулалтын дараах сүлжээг буй болгох шаардлагатай гэв.

Бидний хувьд Хятад улс стратегийн зах зээлийн маш өндөр үнэ цэнтэй гэж АНУ-д төвтэй робот харааны систем үйлдвэрлэгч, энэхүү их хурлын үзэсгэлэн ажиллуулагч RеаlSеnѕе компанийн маркетингийн захирал Майк Нельсон хэлэв. Тэрээр Хятад улс хүн дүрст робот технологийн хөгжлийн өндөрлөг болж байна гэж онцлов.

Редактор : Б.САРУУЛ

Зохиогч: Жя ПинФан

Эх сурвалж : people.com.cn

Хойд Солонгос төрийн далбаагаа шинэчиллээ
Хойд Солонгос улс 1948 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа төрийн далбааныхаа хэмжээг өөрчилжээ. Тус улсын шинэчилсэн Үндсэн хуульд далбааны өргөн, өндрийн харьцааг 1:2 байсныг 1:1.65 болгон өөрчилсөн тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Шинэчилсэн Үндсэн хуулийн 166 дугаар зүйлд төрийн далбааны өндрийг нэгж гэж тооцвол өргөн нь 1.65 нэгж байхаар заажээ. Өмнө нь энэ харьцааг 1:2 гэж хуульчилж байсан бөгөөд 2023 оны есдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл хэвээр мөрдөж ирсэн байна. Харин далбааны өнгө, үндсэн загварт өөрчлөлт оруулаагүй аж. Тодруулбал, голдоо өргөн улаан зурвастай, дээд доод хэсэгт нарийн цагаан болон цэнхэр зурвас байрласныг хэвээр үлджээ. Мөн зүүн талын улаан таван хошуут од бүхий цагаан дугуй дүрсийг хадгалсан байна.

Энэхүү өөрчлөлт нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн засаглалын хэв маяг, үндэсний онцлогийг төлөвшүүлэхийн зэрэгцээ өмнөх удирдагчдын өв уламжлалыг хадгалах бодлого баримталж буй үетэй давхцаж байна.

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв
Ши Жиньпиний “Намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулахтай холбоотой зарим чухал асуудлын тухай ХКН-ын Төв хорооны тогтоол”-ын талаарх тайлбарыг 11-р сарын 1-нд нийтэллээ. Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны найдлагаар ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хуралд уг тогтоолыг боловсруулах болсон үндэслэл, баримт бичгийг боловсруулсан явц, үндсэн бүтэц болон гол агуулгыг танилцуулжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Төв хорооны Улс төрийн товчоо энэ удаагийн бүгд хурлаар намыг бүх талаар чанд засах асуудлыг голлон хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь гурван үндсэн шалтгаантай. Тухайлбал, намын тэргүүний шинж чанар, цэвэр ариун байдлыг хадгалж, урт хугацаа төр барих байр суурийг бэхжүүлэх, намын эв нэгдэл, нэгдмэл байдлыг бататгаж, нам, арми, ард түмний хүсэл зоригийг нэгтгэх, мөн намын түүхэн үүргийг биелүүлж, нам, төрийн үйл хэргийг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай холбоотой гэжээ.

Тэрбээр намыг бүх талаар чанд засах нь урт хугацааны стратегийн зорилт гэдгийг онцолж, олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, дотоодын өөрчлөлт шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлыг хангах сорилтын өмнө намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулж, намын бүтээн байгуулалтыг улам бэхжүүлэн, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлд бат бөх баталгаа хангах шаардлагатай гэж тэмдэглэв.

Баримт бичгийг боловсруулах ажлын талаар Ши Жиньпин танилцуулахдаа, энэ оны нэгдүгээр сард ХКН-ын төв хороо баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулж, хоёрдугаар сард албан ёсоор ажлаа эхлүүлсэн гэв. Боловсруулах явцад шинэ эриний намын бүтээн байгуулалтын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэх, намын үүрэг зорилтод үйлчлэх, хатуу чанд шаардлагыг баримтлах, асуудалд чиглэсэн арга хэрэгжүүлэх, системтэй хандлагыг бэхжүүлэх гэсэн таван шаардлагад голлон анхаарч, тусгай судалгаа, хэлэлцүүлэг зэрэг хэлбэрээр өргөн хүрээнд санал авсан юм гэв.

Ши Жиньпиний танилцуулснаар, уг тогтоол гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Эхний хэсэгт намыг бүх талаар чанд засахын ач холбогдол, тулгамдсан шаардлага, ерөнхий чиглэлийг тодорхойлсон бол хоёр дахь хэсэгт намын гишүүдийн үзэл санаа, ухамсрыг бэхжүүлэх, ардчилсан төвлөрлийн зарчмыг хэрэгжүүлэх, чадварлаг боловсон хүчний эгнээ бүрдүүлэх, намын зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, ажлын арга барил, сахилга батыг сайжруулах, авлигатай тэмцэх, мөн намыг тогтолцоо, дүрэм журмын дагуу засаглах зэрэг долоон чиглэлийн стратегийн зорилт, чухал арга хэмжээг тусгажээ. Гурав дахь хэсэгт нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, намыг бүх талаар чанд засаглах улс төрийн хариуцлагыг хэрэгжүүлэх асуудлыг тусгасан байна.

Ши Жиньпин уг тогтоолыг хэлэлцэн батлах нь энэ удаагийн бүгд хурлын гол үүрэг болохыг онцолж, хуралд оролцогчдыг баримт бичгийн төслийг нухацтай хэлэлцэн, бүтээлч санал дэвшүүлж, хамтран сайжруулахыг уриалсан юм.

Редактор : Б.САРУУЛ

Эх сурвалж : news.cn

2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
ОХУ-ын өмнөд Сибирийн Тувагийн Бүгд Найрамдах Улсад орших 2,800 жилийн настай булшнаас каннабисын үр болон хүний үсэнд хийсэн шинжилгээгээр тухайн үеийн хүмүүс уг ургамлыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор хэрэглэж байсныг тогтоосон байна.

Судалгааны үр дүнг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Science сэтгүүлд нийтэлжээ. Судалгааг Швейцарын Бернийн их сургууль болон Германы Макс Планкийн Геоантропологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Археологичид Тувагийн Уюк хөндийд байрлах Туннуг-1 хэмээх эртний булшнаас каннабисын үр, хүний үсний сүлжээс зэрэг олдвор илрүүлжээ. Каннабисын зургаан үрийг радиокарбоны аргаар шинжлэхэд МЭӨ VIII зууны эхэн үед хамаарах нь тогтоогдсон байна. Харин булшнаас нийт 1,000 гаруй үр олджээ.

Гэхдээ үр олдсон нь ургамлыг мансуурах зорилгоор хэрэглэж байсныг батлах боломжгүй. Тиймээс судлаачид булшнаас олдсон хүний үсэнд химийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр үсэнд каннабинол (CBN) хэмээх бодисын ул мөр илэрчээ. Энэ нь каннабисын сэтгэцэд нөлөөлөх гол нэгдэл болох THC исэлдэх үед үүсдэг бодис аж. Эрдэмтэд энэхүү олдвор нь каннабисыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор ашиглах явдал орчин үеийн нийгэмд бий болсон хэрэглээ бус, хэдэн мянган жилийн тэртээгээс улбаатайг харуулж буй сонирхолтой баримт гэж үнэлжээ.

Туннуг-1 булш нь Евразийн тал нутгаар нутаглаж байсан скифүүдийн язгууртны оршуулгын дурсгал юм. Ойролцоогоор 140 метрийн диаметртэй уг байгууламжаас адууны тахилгын үлдэгдэл, хүний яс, хүрэл эдлэл, гоёл чимэглэл зэрэг олдвор илэрсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар каннабисыг тухайн үеийн оршуулгын болон тахилгын зан үйлд ашигладаг байсан байж болзошгүй. Гэхдээ хүмүүс уг ургамлыг утаж хэрэглэсэн эсвэл идэж хэрэглэсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.

Эх сурвалж: Science, University of Bern, Max Planck Institute

Хойд Солонгос: Европын холбооныхон өөрсдийгөө л хичээ
Европын холбоо Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар НҮБ-д тогтоолын төсөл боловсруулсан. Хариуд нь Хойд Солонгос улс Европын холбоог өөрсдийнхөө асуудалд л анхаар гэж мэдэгдэв.

НҮБ болон бусад шүүмжлэгчид Хойд Солонгосыг хорих лагерь ажиллуулдаг, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон мэдээлэл авах боломжийг хатуу хязгаарладаг зэргээр олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблей 2005 оноос хойш жил бүр Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаасан тогтоол баталж иржээ.

Үнэхээр ч тус улсын эрүүгийн шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл хомс байдаг.

Хойд Солонгос дээрх асуудлаарх албан мэдэгдэлдээ "Европын Холбоо БНАСАУ-ын хүний эрхийн бодлого, нөхцөл байдлыг илтээр гуйвуулсан тогтоолын төслөө дахин өргөн барилаа. Энэ алхам бол жүжиг. Улс төрийн зорилготой өдөөн хатгалга. Хүний эрх гэдэг зүйл ямар ч тохиолдолд Өрнөдийнхний дангаараа эзэмших зүйл биш. Европын холбооны төв байр байрладаг Брюссель хотоос эхлээд Парис зэрэг Европын хотуудын гудамжаар нийгмийн бүхий л давхаргын хүмүүс амьд явах зэрэг наад захын эрхээ эдлэхийг шаардаж жагссаар байна. Европын холбоо зохиомол асуудлыг дэвэргэхийн оронд өөрсдийнхөө хэрэгт анхаарсан нь дээр" гэжээ.

Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаарх тогтоолын төслийг энэ сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн Гуравдугаар хороо батлахаар төлөвлөж байгаа бөгөөд дараа нь эцэслэн батлуулахаар Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдаанд шилжүүлэх юм.

ЭХ СУРВАЛЖ: EURONEWS

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ
МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Майячууд мөнгөн усны нэгдэл агуулсан улаан өнгийн будаг өргөн хэрэглэж байсан нь ус болон байгаль орчинд мөнгөн усны нэгдлүүд богино хугацаанд их хэмжээгээр хуримтлагдахад хүргэж, улмаар тухайн бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг дордуулсан нь Майягийн соёл иргэншлийн мөхлийн нэг шалтгаан болсон байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа талаар шинжлэх ухааны "Science Advances" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ.

“Бид Майягийн соёл иргэншлийн сонгодог үеийн Юкатаны хойгийн хоёр нуурын ёроолд хуримтлагдсан тунамал чулуулгийн дээжийг судлахад мөнгөн усны агууламж хэдэн зууны туршид одоо мөрдөгдөж байгаа зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их байсныг тогтоосон.

Мөнгөн ус хуримтлагдах үйл явц усны экосистемийн доройтолтой давхацсан нь Майягийн соёл иргэншлийн мөхөлд энэ металл чухал нөлөө үзүүлсэн байж магадгүйг харуулж байна” гэж судлаачид бичсэн байна. Ийм дүгнэлтэд АНУ-ын Оберны их сургуулийн дэд профессор Мэттью Уотерсээр ахлуулсан АНУ, Мексик, Их Британийн палеохимичдийн баг хүрсэн байна. Тэд Юкатаны хойгийн нам дор бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг судалжээ. Майягийн соёл иргэншлийн сонгодог үед буюу манай эриний 250-950 онд энэ бүс нутагт олон тооны хот-улс оршин тогтнож байв. Манай эриний IX зуунд майячуудын том хотууд нэгэн зэрэг оршин тогтнохоо больсон шалтгааныг эрдэмтэд өнөөг хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа юм.

Тухайн үеийн майячуудын булш бунхан болон соёлын дурсгалт зүйлсээс мөнгөн ус, киноварь буюу мөнгөн ус ба хүхрийн нэгдэл бүхий тод улаан өнгийн будаг, мөнгөн металл хэлбэрээр их хэмжээгээр агуулагдаж байсан нь судлаачдын анхаарлыг татжээ.

Түүнчлэн майячуудын зарим хотын орчмын хөрсөнд мөнгөн усны нэгдлийн агууламж өндөр байгааг тогтоосон нь мөнгөн усыг өргөн хэрэглэж байсан нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, экосистемд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Энэхүү таамаглалыг шалгахын тулд судлаачид майячуудын сонгодог үеийн томоохон суурингуудын ойролцоо орших Коба, Шканче нууруудын ёроолоос хэдэн мянган жилийн турш бүрэлдэн тогтсон хөрсний дээж цуглуулжээ. Тэдгээр дээжийг үе давхаргаар нь ангилж, үүссэн хугацааг тогтоон, өөр өөр цаг үед үүссэн давхарга бүрд мөнгөн усны нэгдлийн эзлэх хувийг хэмжсэн байна. Үүнтэй ижил хэмжилтийг майячуудын хот суурингуудаас алс орших өөр хоёр нуурт мөн хийжээ.

Судалгаагаар Коба, Шканче нууруудын ёроолд Майягийн соёл иргэншлийн сонгодог үед бүрэлдэн тогтсон тунамал давхаргуудад мөнгөн усны агууламж онцгой өндөр байсныг тогтоосон байна.

Зарим дээжид энэ үзүүлэлт нэг грамм тутамд 18 микрограмм хүрсэн нь ундны усанд зөвшөөрдөг дээд хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их байжээ. Мөн тухайн үед мөнгөн ус хуримтлагдах хурд түүхийн бусад үеүдийнхээс хэдэн арав дахин өндөр байсан аж. Хоёр нуурын усан дахь мөнгөн усны агууламж нэмэгдэхийн хэрээр хөх-ногоон замаг болон бусад замгийн идэвхжил эрс буурч, хавч хэлбэртэн болон нялцгай биетний олон төрөл зүйл мөн устаж үгүй болсон байна. Энэ нь мөнгөн усны бохирдол тухайн бүс нутгийн экосистемд маш сөргөөр нөлөөлснийг харуулж байгаа юм. Иймээс байгаль орчин мөнгөн усаар бохирдсон нь Майягийн соёл иргэншлийн сонгодог үеийн доройтол, мөхөлд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг байсан гэж Уотерс болон түүний багийн судлаачид дүгнэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

АНУ-ын Конгресс Ардчилсан намын хяналтад шилжиж, Трамп томоохон ялагдал хүлээлээ
АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болсон Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан нам томоохон ялалт байгуулж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын олонхыг авах төлөвтэй боллоо. Америкийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын урьдчилсан тооцоогоор Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоохоор байгаа нь Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Бүгд найрамдах намд улс төрийн томоохон цохилт болж байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, Ардчилсан нам зөвхөн өрсөлдөөн ширүүн өрнөдөг мужуудад төдийгүй Бүгд найрамдах намын уламжлалт түшиц бүсүүдэд ч ялалт байгуулжээ. Тухайлбал, Техас мужид Жеймс Таларико, Охайод Шеррод Браун, Канзаст Адам Хамилтон нар Сенатын сонгуульд ялалт байгуулсан нь энэ удаагийн сонгуулийн онцлох үр дүн болов.

Сонгуулийн дүнд иргэдийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал голлон нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Санал өгсөн иргэдийн дунд явуулсан судалгаагаар амьжиргааны өртөг сонголтод нь нөлөөлсөн чухал хүчин зүйлүүдийн нэг болжээ.

Конгрессын хоёр танхим Ардчилсан намын хяналтад шилжвэл Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоох санаачилгууд томоохон саадтай тулгарах төлөвтэй байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн засаг захиргааны үйл ажиллагаанд тавих Конгрессын хяналт нэмэгдэх боломжтой.

Ийнхүү 2026 оны завсрын сонгууль АНУ-ын улс төрийн хүчний харьцааг өөрчлөхөөс гадна Ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны үлдсэн хоёр жилийн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлэхээр байна.

М.Чой