Улс төр - Nutag.mn

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
105 жилийн түүхэн замналтай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам 300 мянга гаруй гишүүнчлэлтэй том нам. Тус намын анхан шат болон дэргэдэх байгууллагад ажиллаж, намынхаа үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн жирийн гишүүдийнхээ санал бодол, хүсэл зоригийг нэгтгэн намын бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чухал үндэс юм.

Энэхүү зорилгын хүрээнд намын жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсох, эрх ашгийг нь хамгаалах, тэдний санал санаачилгыг намын бодлого шийдвэрт тусгуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх, эв нэгдлийг нь хангуулах чиглэлээр ажиллахаар Монгол Ардын Намын Гишүүд, дэмжигчдийн холбоо 2018 онд байгуулагдсан түүхтэй.

Тус холбоо нь анхан шатны жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг нэгтгэх, тэдний оролцоог бодитой нэмэгдүүлэх, намын дотоод ардчилал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.

Холбооны Удирдах зөвлөлөөс зарим удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчилж, улс төр судлаач Н.Амартүвшинг тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Н.Амартүвшин нь ХААИС-ийг Инженер-механикч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцан улмаар МУИС-д Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Отгонтэнгэр их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.

Түүний ажлын гараа дөрөвдэхь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн салбараас эхэлсэн бөгөөд 2010-2012 онд ZASAG.MN мэдээллийн сайтыг, 2012-2016 онд ТӨР.МН мэдээллийн агентлагийг тус тус үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан туршлагатай.Төр, нийгмийн харилцаа, улс төрийн мэдээлэл, олон нийтийн харилцааны салбарт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан 2016-2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, 2018-2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

Мөн 2017 оноос Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2020-2023 онд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хэлтсийн дарга, 2021-2022 онд Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байв.

Улс төрийн салбарт тэрээр 2024-2025 онд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж, 2025 оноос одоог хүртэл тус хорооны орон тооны бус дэд даргын үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Ардын Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцож байсан улс төрийн туршлагатай.

Юутай ч Ардын нам дотроо түжигнэлдэж буй энэ үед МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо хөдөлгөөнд орж эхэллээ.

Увс аймгийн МАН-ынхан түнжин хагарав уу?
Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг хуурамч диплом болон тендерийн асуудалд нэр холбогдсон гэх шалтгаанаар огцруулахаар болжээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр /2026.11.04/  болж, Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг 22 төлөөлөгч дэмжиж, уг асуудлыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.  Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг ИТХ дахь АН-ын бүлгээс оруулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талынхан Б.Цэндсүрэн тэргүүтэй АН-ынхантай нийлж олонхоороо санал нэгдсэн байна.  Тухайлбал, ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 нь Засаг дарга Э.Насанбатыг огцруулах асуудлыг дэмжжээ. ИТХ-ын хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учралд уламжлах бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал сонсох ажиллагаа явуулж, ИТХ-ын шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзвэл Э.Насанбатыг чөлөөллөх, нийцээгүй гэж үзвэл ИТХ-ын тогтоол хүчингүй болох юм.

Засаг дарга Э.Насанбатын хувьд энэ талаар тайлбар мэдээлэл өгөхдөө "Би арван жилийн Хоёрдугаар дунд сургуулийг 1990 онд төгссөн. Намайг их сургууль төгсөлгүй хуурамч дипломаар өндөр албан тушаалд очсон гэдэг мэдээлэл сүүлийн үед цацагдаж байна. Би Улаанбаатар хотын Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн анхны төгсөгч юм. Би энэ сургуулийг 1998-2002 он хүртэл суралцаж, төгссөн. Өнөөдөр надтай хамт энэ сургуулийг төгссөн төгсөгчид, багш нар бүгд ажиллаж, амьдарч байна. Надад хичээл заасан байсан н.Баярмаа гэж багш энэ сургуулийн захирлаар нь ажиллаж байгаа юм билээ. Би өнөөдөр хуурамч дипломоор ажилд орсон бол тухайн үед надтай хамт сургууль төгссөн 40 гаруй төгсөгч байна. Тэр үед Баян-Өлгий аймгаас хүмүүс суралцаж байсан.

Надад их сургуульд суралцаж, төгссөн бүх зураг, баримт байгаа. Хүнийг яагаад ингэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Миний төгссөн их сургууль 26 жил Увс аймагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ сургуулийг төгссөн бүх төгсөгч хуурамч дипломтой төгсөж байна гэсэн үг үү. Энэ асуудалд Э.Насанбат буруутай юу, хуурамч диплом өгсөн их сургууль нь буруутай юу. Энэ асуудлын зөв бурууг тогтоодог хуулийн байгууллага гэж бий. Би Засаг даргаар томилогдохдоо 2026 оны хоёрдугаар сарын 12-нд АТГ-т хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг гаргаж өгсөн. Тэнд Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн гэдгээ мэдээлсэн. Тэр үед Хөдөлмөрийн дээд сургуульд хандаж, "Төгсөгчдийн мэдээлэл Боловсролын ерөнхий газрын цахим бүртгэлд ороогүй байгаа юм бэ. Хуурамч диплом ашигласан гэж сэтгүүлч сурвалжлага бэлтгэж байна. Өнөөдөр миний нэр төрд халдсан мэдээлэл цацагдаж байна" гэсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн дээд сургуулиас "2026 оны аравдугаар сарын 2-нд сургууль төгссөн гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн. Би энэ асуудлаар Хөдөлмөрийн дээд сургуульд гомдол гаргаж, хуулийн байгууллагад хандана. Би төлбөрөө төлж энэ сургуулийг төгссөн хүн. Намайг гэрчлэх хүн олон байгаа. Төгсөгчдийн ихэнх нь Увс аймагт ажиллаж, амьдарч байна" гэсэн юм.

Э.Насанбатыг 2026 оны хоёрдугаар сард Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргаар томилж байсан юм. Тэрбээр 1980-1990 онд  Улаангом  сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол, 1999 -2002 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, дээд боловсрол, 2007-2009 онд  Технологийн сургуулийг автозамын барилгын инженерийн бакалаврын зэрэг эзэмшиж, 2010-201 онд ХУИС-д эдийн засгийн ухааны  магистр зэрэгтэй  хамгаалсан.

Тэрбээр 1992-1998 онд Увс аймгийн  “Дэглий цагаан” ХХК-ны ерөнхий ня-бо, 1998-2003  онд Увс аймгийн Татварын хэлтэст эдийн засагч, 2003-2008 онд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын СТСХ-ийн мэргэжилтэн, 2008-2016 онд Увс аймгийн “Мөнхжин өргөө” ХХК-ны захирал,  2016-2020 онд  Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан. Мөн 2012-2016, 2016-2020 онуудад  Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр  удаа сонгогдсон байна. Харин 2003 оноос Увс аймгийн МАН-ын хорооны гишүүн, 2014 оноос  Увс аймгийн намын хорооны дэд дарга,  2012-2016 онд аймгийн ИТХ-ын байгал орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга зэрэг сонгуульт ажил эрхэлж байжээ.

Увс аймгийн МАН-ынхан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын франкцаас бүрддэг боловч  түнжин хагараад удаж буй. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талын П.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид  АН-ынхантай нийлж аймгийн Засаг даргаа жил хүрэхгүй хугацаанд албан тушаалаас нь буулгах оролдлого хийж байна. Цаашлаад Засаг даргын суудалд өөрсдөө суух санаархал агуулаад буй. Увс аймгийн МАН-ын хорооныхоны хагарал даамжирвал Увс аймгийн АН-ын төлөөлөгчид Засаг даргын суудлаа ч алдах эрсдэл ойрхон байна.

https://news.mn/r/2897360/

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа
2019 онд санаачилсан Тэтгэврийн шинэчлэл бодит ажил боллоо. Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны эхний үр дүн ахмадуудын маань дансанд орлоо. Азай буурлуудынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлэх ажил 2027 оны илүү эрчимтэй үргэлжилнэ.

Н.Цэвээн: Намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой
Н.Цэвээн: МАН дотоод ардчилтай, ил тод байх ёстой. Иймээс гишүүд дэмжигчид шударга ёсыг сахих, намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэж үзэн МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлж байна.

П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна

Г.Занданшатартай холбоотой мэдэгдэл хийсэн таван гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандана
Г.Занданшатарыг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг нарыг шалгуулахаар түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ өнөөдөр /2026.10.19/ Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх гишүүдийн мэдэгдлийг бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, баримтаар нотлогдоогүй мэдээлэл хэмээн үзэж байгаа бөгөөд Г.Занданшатарын нэр төрд халдсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлыг шалгуулах юм байна.

Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар Г.Занданшатарыг буруутгах нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар ордыг төрийн мэдэлд авах ажиллагаанд оролцож, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, улсад учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажилласан аж.

Мөн Авдрантын ордыг Г.Занданшатар хувьдаа авах гэж байсан гэх агуулгатай мэдэгдлийг өмгөөлөгч няцааж, өмнө нь ашиглагдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон ордуудыг төрийн мэдэлд авч, ашиглах боломжийг судлах асуудлыг хувьдаа эзэмших оролдлого мэтээр тайлбарласан нь бодит байдлыг гуйвуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Г.Занданшатарыг уул уурхайн ордууд болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн нь нэр төр, алдар хүндэд нь халдсан үйлдэл гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, төрийн албан тушаалтнууд болон нэр бүхий сэтгүүлчид уг мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр, цаашлаад гадаад хэлээр орчуулан түгээж байгаа тул холбогдох байгууллагуудаар шалгуулах шаардлагатай гэжээ.

Ийнхүү улс төрийн хүрээнд өрнөсөн харилцан буруутгал хууль хяналтын байгууллагын түвшинд хүрэхээр болж байна. Гэхдээ дээрх гишүүдийн мэдэгдэл хууль зөрчсөн эсэх, өмгөөлөгчийн дурдсан асуудалд ямар нэгэн зөрчил байгаа эсэх нь эрх бүхий байгууллагын шалгалт, дүгнэлтээр тогтоогдох юм.

П.Самдан

www.BOLOD.mn

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа.Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийг хүргэж байна.

“Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа. Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол Таны татварын мөнгө. Төсөв бол улс орон, айл өрхүүдийн амьдрал ахуй. Тийм ч учраас Та бүхэндээ 2026 оны улсын төсвийн тодотголын онцлох шийдвэр, үр дүнг танилцуулъя.

1.  435 мянган ахмад настан. Суурь тэтгэвэр-196.3 тэрбум төгрөг

435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Энэ бол анх удаа ахмад настны амьдралын баталгаа болгон нэвтрүүлж буй шинэ төрлийн тэтгэвэр. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл, хэрэгжилт юм. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудаа үнийн өсөлтийн өмнө орхих учиргүй. Өнөөдөр 10 ахмад настны долоо нь 769 000 буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Илүү олон жил төлсөн, илүү шимтгэл төлсөн мөртлөө бага тэтгэвэр авч буйг өөрчлөхийн төлөөх хүн бүрд шууд мэдрэгдэх бодит алхам юм. Илүү олон жил төлсөн нь илүү авч, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл юм. Шинэ оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан, тэтгэврээ ахиад нэмнэ гэдгийг дуулгая.

2.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад 29.7 тэрбум төгрөг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмлээ. Сард 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмж, 370 мянган төгрөг болголоо. Давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдана. Арваннэг, арванхоёрдугаар сард 29.7тэрбум төгрөг нэмж зарцуулна. Хүнээ бодож, санал санаачилгатай ажилласан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нарт талархал илэрхийлье.

3.  Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд-170.1 тэрбум төгрөг,

Багш, ажилтны цалинг санхүүжүүлэхэд-674.5 тэрбум төгрөг

Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарынхан анхаарлаа хандуулаарай. Өмнө нь өөр хоорондоо ялгаатай нэмэгдсэн цалинг жигд 50 хувь байлгахад 170.1 тэрбум төгрөг төсвийн тодотголоор хуульчлагдан батлагдлаа. Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөг шийдэгдлээ. Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд бүрэн шилжлээ.

4.  Мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд-140.9 тэрбум төгрөг

Улс орон идшээ хийдэг өдөр тутмын амин чухал хоол хүнс, хэрэгцээгээ нөөцөлж чаддаг байх ёстой. Үнэ нь өсөж ховордох, тасалдаж доголдох үед нь гаргаад хэрэглэдэг үүцтэй, нөөцтэй байх нь өрхийн цалин, тэтгэвэр орлогыг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно.

5.  Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд-186.2тэрбум төгрөг

Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилж батлууллаа. Энэ бүхэн бол өвлийн оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг хангахад зориулагдаж байгааг хэлье.

6.  Шатахууны импортын татвар тэглэснийг үргэлжлүүлнэ

Монгол Улс өнөөдөр шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100 хувь хамааралтай боловч боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах нь төрийн үүрэг. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ. Хилээр нэвтрэх, тээвэрлэх хурд, хадгалах хүчин чадлаа нэмж буйгаа үргэлжлүүлнэ. Шатахууны хомсдол, үүнээс үүдэх үнийн огцом савлагааг хязгаарлах бодлого шийдэл юм.

Иргэд ээ,

Төрийн өмч бол иргэн Таны өмч. Иргэн Таны амьдралд ашиг тус нь илүү мэдрэгдэж байх ёстой. ТӨК-иудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт авч, цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэх зэргээр иргэндээ зориулж байна. ТӨК-иудын тээвэр шатахуун, тавилга хогшил, машин тэрэг, гадаад дотоод томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, сургалтын зэрэг зардлыг хязгаарлалаа. Урсгал болон хөрөнгийн зардлаас 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж байна. Чөлөөлөгдсөн зардлыг өрхийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулах болно. Өмчийн жинхэнэ эзэд нь болсон иргэддээ ТӨК-иудын үр ашгийг өсгөж зориулах нь нэг удаагийн ажил биш. Хувьцааг нь мэргэжлийн удирдлагатай, олон нийтийн хяналттай болгож, үнэ цэнийг нь өсгөх, зөвхөн үр ашиг, өгөөжөөр нь ажлыг нь хэмжих шинэ үе шатанд шилжих эхлэл юм.

Төсвийн сахилга бат сайн хяналттын байхын хэрээр үр өгөөж нь иргэндээ хүрч, хүндээ зориулагдана. Төсвийн мөнгө бол дарга, сайд нарын мөнгө биш. Төсөв бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлсөн татварын мөнгө.

Иймд улс, орон нутгийн төсөв, сахилга дэг журмыг нэгэн зарчмаар мөрдүүлнэ. Орон нутгийн урьд оны төсвийн үлдэгдлийг зарцуулах нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, улсын төсвийн тусгай шаардлагад нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул улсын төсвийн хүрээнд барьж уялдуулна. Орон нутгийн бие даасан байдлыг хадгалахын хамт төсвийн зарлага хяналтгүй тэлэх боломж олгохгүй.

Ард түмний элч төлөөлөгчдийн ёсоор хүнээ бодож, үзэл бодол, байр суурь, ухаан мэдлэгээ уралдуулан 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье. Төсөв боловсруулах, хэлэлцэхэд хичээн зүтгэсэн төрийн албан хаагчид, хуулиар хүлээсэн үүргээ сахиж ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар талархаил илэрхийлье. Бүтээлч санал бодол гаргасан эрдэмтэн судлаач, эдийн засагчид, улс төр биш ажил хийхийг уриалан шаардсан эрх чөлөөний мэдрэмжтэй иргэн бүрд баярлалаа. Төсвөө иргэддээ зориулахын төлөө хамтран ажилласан бүгдэд баярлалаа. Тулсан бэрхшээлийг хамтдаа туулж давъя. Монголын заяа их ээ”.

О.Саранчулуун: 116-р сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү, Боловсролын сайд аа?
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.10.15/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Миний гарт нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичиг байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш нар өөрсдөө ирсэн сурах бичгийг брайль принтерээр хэвлэж, сурагчдадаа тараадаг.

Нэг ангид 20-30 хүүхэд сурдаг. Орон нутагт мөн энэ заавраар хэвлэж хэрэглэдэг. Гэтэл нэгдүгээр ангийн сурагчдын брайль үсгийн сурах бичиг 5000 ширхэг хэвлэх тендер зарласан байх юм. Үүнийг боловсролын салбарын мөнгө идэх, авлига, хулгай гэж нэрлэдэг.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах бичиг хэвлэнэ гэхээр хүмүүс “Чухал юм байна” гээд юм ярьдаггүй юм байна л даа. Гэтэл үнэндээ 5000 ширхэг буюу хэдэн арван жил хэрэглээд дуусахгүй хувиар хэвлэх гэж байна. 116-р сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү, Боловсролын сайд аа? Төсөвт ийм л юм орж байна.

2-рт, Дэлхийн харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр өчигдөр болсон. Би очиж уулзсан. Энэ сургуулийн барилга 60 жил болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэнд сурч байгаа. Тэр сургуулийн барилгын асуудлыг хэзээ шийдэх вэ? Та хувийн сургуулиудад мөнгө өгөхийн оронд тусгай сургуулийн сурагчдын боловсролыг дэмжихгүй яагаад алагчлаад байна вэ? гэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа тавина шүү гэж анхааруулав.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой. Бид төсөв хэлэлцэж байна гэлээ.

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэж байна
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, газар тариалан, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, “Оюутолгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар нээлттэй санал асуулга эхлүүлэх, атрын газрыг тариалангийн газарт шилжүүлэх, орон сууцтай холбоотой залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Мөн эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын асуудал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Орхон, Сэлэнгэ аймагт ажилласан талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
Н.Учралын Засгийн газар огцорно, Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан нь түүнийг огцроход хүргэнэ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлгийн цүнхнээс хамаагүй үнэтэй байна. Тийм учраас энэ Засгийн газар бараг “де факто” огцорчихсон гэж шуурч байгаа. Гэвч улс төр гадарладаг хүмүүс “Н.Учралын Засгийн газар огцрохгүй. Яагаад гэвэл дараагийн Засгийн газар бүрдэхгүй удна. Хэдэн тийшээ харсан энэ Их хурлаас тийм юм хүлээгээд хэрэггүй. Тэгж хэрүүл хийсээр байгаад нэг сар болно. “30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Улсын Их Хурал (УИХ) өөрөө тарах” хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанд яаж ийж байгаад Засгийн газрыг томилуулахгүй байх хүсэл сонирхолтой хүч бодитой байна” гэцгээж байна. Улс төрөө уншдаг, түүнийг далдуур залуурддаг хүч хаа газрын улстөрчдийн дунд байдаг нь нууц биш. Тэдний энэ гаргалгаа бараг бодитой байх шиг. Тэд ямар ч байсан он гартал үгүй ядахдаа цас орж хүйтэртэл Н.Учралын Засаг тэсэж чадна гэж үзэж байна. Тэгдэг нь ямар учиртай юм гэхээр хэн хатуу өвлийн дундуур хахир хүйтнээр сонгууль хийнэ гээд явж байх вэ дээ. Ээлжит бус сонгууль хийх боломжтой хугацаа өнгөртөл тэснэ гэсэн утга юм гэлээ. Он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ямар тэнэг нь Засгаа унагааж тоглох билээ. Тэгээд хавар болно. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараа нь УИХ-ын сонгууль яригдаж эхэлнэ. Ингэхээр Засгаараа тоглох хугацаа байхгүй болох гэнэ. Ямар ч мунхаг гишүүн (уучлаарай, зүгээр л хийсвэр жишээ авч байна) УИХ-аа тарааж дараа нь “сайхан шударга их хуралтай болно” гэж явдаггүй л байхгүй юу гэнэ дээ. Яагаад гэвэл яг одоо л Засагтай ноцолдуулж байгаад УИХ-ыг тараачих “алтан цаг хугацаа” юм байна. УИХ-ыг тарааж чадвал хүйт орохоос өмнө “ээлжит бус сонгууль” зарлах хугацаа байгаа аж. Хэрэв УИХ-ыг тарааж чадвал хэнд ашиг тус очих нь бараг ил харагдаж байна гэцгээх нь ортой мэт.

МАН-ынгишүүд намын хуваагдлын буруутан нь генсек Я.Содбаатар гэж үзэж байгаа гэнэ үү

МАН-ын УИХ дахь жаран найман гишүүн 30,38-аараа хуваагдаад удсан. Л.Оюун-Эрдэнийн болон Г.Занданшатарын гээд хоёр ч Засгийн газрыг огцруулсан. Одоо бас Н.Учралын Засгийн газрыг огцруулна гээд байж байна. Ардчилсан намын дөчөөд гишүүн огцруулах гарын үсэг зурсан, өргөн барих нь цаг хугацааны асуудал гэцгээж байгаа. Хэрэв АН-ын УИХ-ын гишүүд огцруулах бичгээ өргөн баривал намынхаа сөрөг хүчин болсон гэгдээд байгаа 30 гишүүн дэмжинэ гэсэн таамаг улс төр бичдэг хэвлэл бүр хэлээд байна. Ингэхлээр Н.Учралын Засгийн газар хэр эмзэг байгаа вэ гэдэг нь харагдана.

Яг ийм эмзэг хүнд үед МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга буюу генсек Я.Содбаатар “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүнийг намаасаа хөөнө” гэж мэдэгдэв. Өнгөц харахад энэ мэдэгдэл нь намын сахилга батыг сахиулах гэсэн хууль ёсны зүйл. Харин урд хоёр ч Засгийн газрыг огцруулахад ийм юм хэлж хийгээгүй байж одоо ингэж хэлдэг нь буруу байна. Зориуд намын гишүүдийн дургүйг хүргэж сөрөг бодол тээхэд хүргэж байгаа нь Засгаа хамгаалаад байна уу, харин ч бүүр “морийг нь эмээллэж” өгөв үү гэж хардахад хүргэж байгаа бололтой. Үүнээс үүдэн энэ намын дотор “манай генсек ер нь засаг л унагаад байхаас өөр юм хийж байгаа юм уу. Д.Амарбаясгалан генсекийн үед хэзээ ийм байлаа” гэсэн шүүмжлэл “хөвдөн доорх түймэр” мэт яваад эхэлжээ. Ийнхүү МАН-ын гишүүд генсекдээ дурамжхан байгаад зогсохгүй УИХ-дахь намын гишүүдийн хуваагдлын буруутан гэж хардаж байгаа гэнэ.

Д.Нацаг

ӨДРИЙН СОНИН