Спорт - Nutag.mn
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болно
Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу зургадугаар сарын 6-ны Бямба гаригийн 11:00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдах юм.
Мөн зургадугаар сарын 7-ны Ням гаригийн 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Сарын сүүлээр буюу зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхлэх бол зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагаас тус наадмын барилдаан үргэлжлэхээр төлөвлөжээ.
Ийнхүү үндэсний бөхийн хорхойтнуудыг баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан сонирхолтой барилдаанууд хүлээж байна.
Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 хоногийн турш зохион байгууллаа. Тэмцээний U17 насны алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр болж нэгдсэн дүн гарлаа.
Манай улсаас 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ насанд манай дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 10-р байр эзлэв.
U17 насанд Узбекистаны баг есөн алт, долоон мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстан найман алт, Энэтхэг, БНХАУ, Тажикистан тус бүр 2 алтан медаль хүртжээ. Иран, Япон, Бахрейны баг нэг алтан медальтайгаар жагсаалтын эхний наймд багтлаа. Энэ насны ангилалд 15 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.
Н.Өсөхбаярын допингийн шинжилгээний хариуг хүчингүй болголоо
Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадамд үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяртай холбоотой допингийн маргаан эцэслэлээ. Түүний цолыг хураах шийдвэр гараад байсан ч Спортын арбитрийн шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
Үйл явдлыг эргэн сануулахад, 2025 оны наадмаар Н.Өсөхбаяр 8 давж үзүүрлэн Улсын гарди цол хүртсэн. Наадмын дараах допингийн шинжилгээний хариу "Эерэг" гарсан тул Баяр наадмын зохион байгуулах салбар хорооноос түүний цолыг хураах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар цолыг нь хураагаад байсан билээ.
Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Спортын арбитрийн шүүх хэргийг хэлэлцээд, шинжилгээний хариуг “Илт гажсан” гэж үзэж, өмнөх бүх шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.
Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд үүний дараа Н.Өсөхбаярын Улсын гарди цол болон барилдах эрхийг нээх асуудал Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны түвшинд дахин хэлэлцэгдэх хүлээлт үүсэж байна.
Аймгуудын үндэсний бөхийн холбоодын анхааралд
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар Их эе хурал 2026 оны 05-р сарын 15-ны өдрийн баасан гарагийн 09:00 цагт Монгол бөхийн өргөөнд чуулна.
Тус хуралд өөрийн харьяаллын аймгаа төлөөлөн оролцох Аймгийн бөхийн холбооны тэргүүн эсвэл зүтгэлтэн 1, харцага цолтой бөх 1, начин цолтой бөх 1, аймгийн цолтой бөх 1, сумын цолтой бөх 1 нийт 5 төлөөлөгчийн нэрийг 2026 оны 05-р сарын 13-ны дотор MҮБХ-ны info@mnwf.mn цахим хаягаар илгээнэ үү.
Жич: Аль нэг цолтон оролцох боломжгүй бол түүнийг төлөөлөн оролцуулах төлөөлөгчийн тухай тайлбар мэдээллийг хамтатган ирүүлнэ үү.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Ёкозүна Хошорюү бэртэж, башёг өнжихөөр боллоо
Мэргэжлийн сүмогийн Нацү башё өчигдөр/2026.05.10/ Токио хотноо эхэлсэн. Ёкозүна Оносатогийн хувьд башё эхлэхийн өмнө мөрөндөө бэртэл авч, сар гаран хугацаанд эмчилгээ хийлгэх хэрэгтэй болжээ. Харин озэки Аонишики башёгийн өмнөх бэлтгэл дээр шагайгаа гэмтээснээр цолоо хадгалах боломжгүй болж байна. Украин бөх ирэх башёд сэкивакэ цолтой барилдана.
Ёкозүна Оносато болон озэки Аонишики нар бэртсэн тул озэки Хошорюү С.Бямбасүрэн энэ башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх болсон. Гэвч башёгийн эхний өдөр озэки асан Такаяасүд унах үедээ баруун хөлөндөө бэртэл авав. Улмаар энэ башёг өнжихөөр болжээ. Түүнийг тэргэнцэртэй ордоноос гарсан гэв.
Ёкозүна нар бэртсэн тул озэки нарт боломж гарч ирлээ. Ялангуяа озэки Киришима Б.Лхагвасүрэнд сайхан боломж бүрдэв. Тэрбээр өчигдөр Ёшинофүжиг давжээ. Тэгвэл озэки Котозакүра комүсүби Котошоход өвдөг шороодож, тааруу эхэллээ.
Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Үндэсний бөхийн УАШТ-д Увс аймгийн баг тэргүүлэв
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10, 11, 12, 13, 14, 15 насныхны улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубын нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймаг тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн баг удаалав.
Нэрэмжит барилдааны эзэн дархан аварга Д.Цэрэнтогтох нь 1972 оны Улсын баяр наадмаар зургаа давж улсын начин, 1977 онд улсын заан, 1978 онд улсын арслан, 1979 онд улсын аварга (үзүүрлэсэн), 1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга (үзүүрлэсэн) цол хүртсэн ба 1983, 1984 оны наадмуудад түрүүлж, тавантаа үзүүрлэсэн энгүй хүчтэн байлаа.
Д.Цэрэнтогтох аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлж, “Тегран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели-1982” наадмаас мөнгөн медаль хүртсэн нэрт бөх юм.
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит барилдааны нас насны түрүү бөхчүүд:
✅ 10 насны ангилалд Баянгол дүүргийн бөх М.Онон
✅ 11 насны ангилалд “Ирээдүйн аварга” клубын А.Билгүүнтамир
✅ 12 насны ангилалд Булган аймгийн М.Энхманлай
✅ 13 насны ангилалд Өвөрхангай аймгийн Н.Түвшинсайхан
✅ 14 насны ангилалд Увс аймгийн Г.Баттогтох
✅ 15 насны ангилалд Сэлэнгэ аймгийн бөх Н.Эрхэмбаяр нар түрүүлж, хурдан удмын даагa гардан авлаа.
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ
Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 3-13-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдөхөд 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Тэрбээр цээжнээс 236 кг-ыг өргөснөөр тус тэмцээний дөрөв дэх медалиа гардсан бөгөөд өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байв.
Эх сурвалж: БТСҮХ
МУГТ Э.Цэндбаатар аваргын бүсний төлөө Барбадосын боксчин Кобия Бридитэй тулалдана
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатарын WBC холбооны аваргын бүсний төлөөх тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорчээ.
Уг аваргын төлөөх тулаан ирэх сарын 1-нд болох бөгөөд түүний өрсөлдөгчөөр Барбадосын Кобия Бридиг байх аж. Хэрэв ялвал энэхүү холбооны аваргын бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан байдаг. Тэрхүү ялагдлыг нь Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өгсөн түүхтэй.
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт болж байна. "ДААМ 2026" тэмцээн нь оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг “Энэхүү тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай буурал хүртэл олон тамирчин оролцож байна. Бид нийслэлд спортын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулдаг. Даамны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Даамны спортын цаашдын хөгжилд хувь нэмэр болох үүднээс энэ өдөрлөгийг зохион байгуулж буй.
Тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, 40 хувь нь насанд хүрэгчид байна. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Оюуны спорт хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна тэвчээртэй болгох, сууж сургах зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Даамны өдөрлөг өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө” гэв.
Нийслэлийн Даамны холбооны УЗ-ийн гишүүн Ц.Алтанхуяг “Өнөөдрийн тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. 100 буудалт даамны төрлөөр анх удаа Төв талбайдаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шидэг тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Даамчид бид их баяртай байна” гэлээ.
С.Жамбалжамц "Tour of Flanders"-д уралдсан анхны Монгол тамирчин боллоо