Нийтлэл - Nutag.mn

Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна
Говь-Алтай аймгийн удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх гомдол АТГ-т ирсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Хаш-Эрдэнэ болон өмнө аймгийн орлогч даргаар ажиллаж байсан А.Дэлгэржаргал нар нь бүлэг зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшил компанид давуу байдал олгосон юм байна. Үүгээр зогсохгүй орон нутгийг дулаанаар хангадаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санаатайгаар удаа дараа саад учруулсаар иржээ.

Нутгийн иргэдийн ярьж байгаагаар “Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт “Хууль засаглах биш, хэдхэн хүний үг хууль болсон хаанчлал тогтсон” гэлцэж байна. Тус аймагт төрийн эрх мэдэл, төсөв, тендер, орон нутгийн өмч, бизнесийн орчин бүгд цөөн хэдэн албан тушаалтны үзэмжээр хөдөлдөг болсон гэдгийг амтай бүхэн нь ярих юм билээ. Хамгийн ноцтой нь, орон нутагт хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц босгож, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг хүртэл таалагдахгүй бол шахдаг, дэмжихгүй бол боодог тогтолцооны золиос болж эхэлсэн нь харамсалтай. Үүний бодит жишээ нь “Мандал Голомт” ХХК ажээ. Тус компани хэрхэн орон нутгийн удирдлагуудын золиос болсон баримтыг нэхэн сурвалжиллаа.

Говь-Алтай аймагтхэний вантулс тогтов?

“Мандал Голомт” ХХК нь Говь-Алтай аймгийн төвийн 80 гаруй хувийг дулаанаар хангаж ажилладаг аж ахуйн нэгж юм байна. Тус компани 2014 оноос хойш Говь-Алтай аймгийн Алтай хотын 15.2 км дулааны шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр шинэчлэн байгуулж, ашиглаж ирсэн аж.

Дулааны турба, худгийн байгууламж, өрлөг, блок, хучилт зэрэг дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон жилийн турш засвар үйлчилгээ тогтмол хийсээр иржээ.

Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны зээлээр гүйцэтгэсэн бөгөөд “Мандал Голомт” компани хувьчлалын хүрээнд шилжүүлэн авч одоо уг зээлийг өөрсдөө төлж байгаа гэсэн. Тэгэхээр тус аж ахуйн нэгж Иргэний хуулийн дагуу 15.2 км дулааны шугам сүлжээг бүрдүүлж буй эд зүйлийн өмчлөгч болох бүрэн боломжтой. Үүнийг нь сум дундын шүүхээс хүртэл “Мандал Голомт” компанийн өмч болохыг тогтоожээ. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг орон нутгийн удирдлага баталж өгөх Засгийн газрын тогтоол ч бий. Гэтэл аймгийн Засаг дарга Г.Чинбат нь хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж, өнөөдрийг хүртэл хууль биелүүлэхгүй, орон нутагт эзэн суужээ. Түүний цаад зорилго нь эрх мэдэл, албан тушаалаараа түрий барьж, өөрийн хамаарал бүхий ашиг сонирхол нэгтэй этгээдэд үйлчилж байгаа гэх мэдээллийг орон нутгийнхан өгч байгаа юм.

Энэ бол төр хувийн хэвшлийг дарамталж буй тод кейс мөнөөс мөн. Г.Чинбат гэдэг нөхрийн увайгүй үйлдэл үүгээр зогссонгүй. “Мандал Голомт” компанийн Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлсэн 15.2 км дулааны дэд бүцийн шугамыг Аймгийн орлогч дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын хамаарал бүхий “Одкон холдинг” ХХК-иар дур мэдэн эвдлэн сүйтгүүлж орхисон байх юм. Ингэж бусдын өмчийг дураар сүйтгэснээ засч янзлуулах нэрийдлээр тендер зарлахад өнөөх “Одкон холдинг” компани ялчих жишээний. Төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг Говь-Алтай аймгийн удирдлагуудын энэхүү үйлдэл бэлээхэн нотолж байгаа биз. Тэдний дээрх үйлдэл хэд хэдэн дүрэм, журмыг зөрчсөнийг мэргэжлийн улсууд халаглан ярих юм билээ.

Г.Чинбат гэж нөхрийн эрх мэдлээрээ далайлган “Мандал Голомт” компанийг хохироож буй бас нэг баримт олж үзэв. Тус компани орон нутагт дулаан нийлүүлснийхээ төлбөрөө өнөөг хүртэл авч чадахгүй байгаа аж. Тэр авлага нь хуримтлагдаад тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. ЭХЗХ-ноос батлагдсан шинэчилсэн тарифын үнэ төлбөрийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Засаг дарга Г.Чинбат. Тэрбээр төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн цаана ямар том эрх ашиг ноёлж буйг хэлээд байна. Иргэдэд дулаан нийлүүлснийхээ төлөө төлбөрөө авч чадахгүй байгаа нь аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн асар том эрсдэлд орж байна гэсэн үг. Иймд “Мандал Голомт” компани Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон эрх мэдэлтнүүд

Шүүхийн байгууллагууд “Мандал Голомт” ХХК-ийн гомдлыг хэлэлцээд шийдвэр нь эдний талд гарсан гэдгийг дээр дурдсан. Тэгвэл орон нутгийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удаашруулж, дахин дарамт шахалт үзүүлсээр ирсэн нь хачирхалтай.

Хэрэв төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг үл ойшоож эхэлбэл энэ нь ганц компанийн асуудал биш болно. Хуулийн засаглалын суурь зарчим ганхаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргасан ч орон нутагт эрх мэдэл бүхий хүмүүсийн хүсэл давамгайлдаг тогтолцоо бий болсон уу гэдэг асуудал үүснэ.

“Мандал Голомт” ХХК-ийн асуудал зөвхөн нэг компанийн алдагдлаар хэмжигдэхгүй. Олон жилийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, инженерийн байгууламж, ажилчдын хөдөлмөр, засвар үйлчилгээний өртөг, санхүүгийн дарамт, нэр хүндийн хохирол гээд асар том асуудал яригдаж байна. Гэхдээ хамгийн том эрсдэл нь иргэдэд очих үр дагавар юм. Өвлийн хүйтэнд дулаан хангамжийн тогтвортой байдал алдагдвал хамгийн түрүүнд аймгийн төвийн иргэд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төсвийн байгууллагууд л хохирно. Дулаан бол улс төрийн тоглоом биш. Иргэдийн амьдрал, аюулгүй байдалтай холбоотой стратегийн үйлчилгээ. Гэтэл төр, хувийн хэвшлийн маргаан улстөржиж, нэг компани руу чиглэсэн шахалт болон хувирвал эцэст нь жирийн иргэд хамгийн том төлөөсийг төлөх эрсдэлтэйг эрхбиш орон нутгийн удирдлагууд мэдмээр сэн.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ хэт төвлөрүүлж, бүхэл бүтэн аймгийг хувийн компани мэт удирддаг болсон гэх шүүмжлэл зөвхөн Говь-Алтайд ч гэлтгүй олон аймагт яригдах болсон. Харин Говь-Алтайд өрнөж буй энэ асуудал тийм хардлагыг улам хүчтэй болгож байна. Яагаад гэвэл дулааны эрчим хүчний тарифын асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр, журмын дагуу шийдэх ёстой. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч хуулиас дээгүүр хүнд суртал гаргаж, хөдлөж өгөхгүй болохоор “Мандал Голомт” компани ЭХЯ, ЭХЗХ гээд төрийн дээд шатны байгууллагуудад удаа дараа албан бичгээр хандаж байсан байна. Яам, тамгын газраас Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат руу “Мандал Голомт” компанийн төлбөрийг барагдуулахыг шаардсан албан бичиг хүртэл илгээж байж. Тэгсээр байтал энэ нөхөр хөдөлж өгөхгүй байгаа нь цаанаа ямар том улс төрийн нөлөө бүхий ар талтайг нотолж байгаа бололтой.

Говь-Алтай аймаг бол хэдхэн албан тушаалтны өмч биш. Монгол Улсын нутаг дэвсгэр, тэнд хууль үйлчлэх ёстой болохоос даргын үг хууль байж болохгүй. Тиймээс өнөөдөр энэ асуудлыг үнэн зөвөөр шалгаж, иргэдэд бодит мэдээлэл өгөх нь хамгийн чухал байна. Учир нь өнөөдөр “Мандал Голомт” хохирч байгаа мэт харагдаж болох ч маргааш өөр компани, цаашлаад жирийн иргэд өөрсдөө хохирогч болох эрсдэл бий.

Тэнд бизнес эрхлэгчид айдасгүй хөрөнгө оруулдаг байх ёстой болохоос эрх мэдэлтнүүдийн тааллаар амьдардаг орчин байж болохгүй. Төрийн байгууллага бизнесийн түнш байх ёстой болохоос биш эзэн нь байж болохгүй. Аймаг бол хэн нэгэн даргын хувийн компани биш. Төсөв бол улстөрчдийн шагналын сан биш. Иргэдийн төлсөн татвар, аж ахуйн нэгжийн бүтээсэн хөрөнгөөр орон нутаг хөгждөг болохоос хэдхэн хүний нөлөө, танил талаар хөгжил ирдэггүй. Орон нутгийн удирдлагууд хувийн хэвшлийг айлган сүрдүүлдэг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг орчин тогтоовол Говь-Алтайд хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

Б.Дэлгэр

ӨДРИЙН СОНИН

Монгол үндэстнээ авран хамгаалъя
Саяхан би фасебүүк дээр ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар хэмээх хүний санаачилсан “Монгол үндэстний карта” хэмээх хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг авч байна гэсэн мэдээлэл үзээд  энэ төслийг дэмжихээр Багануураас гарч нийслэл Улаанбаатар хотод ирлээ.

Зам зуураа “жирийн нэгэн монгол сэхээтэн би ер нь монгол туургатнаа дэмжих талаар юү хийсэн билээ” хэмээн бодов.

Олон жилийн өмнө би Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуульд оюутан байхдаа тэнд анх халимаг монгол цэрэгтэй таарч танилцаж байлаа. Түүнтэй ярьж байхадаа би түүнийг монголоор нэг ч үг мэдэхгүй байхад нь ихэд гайхаж байв.

Ингээд би тэр үеэс эхлэн яагаад монгол туургатан дэлхийгээр тарж бутраад их гүрний хаяанд амьдрах болов, яагаад монгол үндэстэн бууран доройтов гэдгийг ихэд сонирхож холбогдох ном, баримт цуглуулж судалдаг болж  билээ. Би Зөвлөлт улсад их сургуулиа төр эрхээр мэргэшсэн хуульч мэргэжлээр төгсөж Хэнтий нутагтаа төрийн байгууллагад ажиллаж байхдаа наяад оны сүүлчээр буриад, халимаг, тува, өвөр монголчуудын тухай “Дагаар орсон монголчууд” хэмээх 33 хуудастай нийтлэл бичиж анхны номоо энэ нэрээр нэрлэн бүтээж, хожим нь энэхүү нийтлэлээ дахин шинэчлэн “Алдагдсан монгол туургатан” гэсэн нэртэй 63 хуудас нийтлэл болгож дараагийн номондоо оруулж билээ. Тэрхүү нийтлэлдээ монгол туургатны туулсан эмгэнэлт түүхийг бичиж цаашид бид Монгол улсын Харьяатын тухай хуулиа хэрхэн шинэчлэх тухай санал бодлоо номондоо тусгаж билээ.Үүнээс өөр зүйл би хийж чадаагүй л юм байна. Нийслэл хотод ирээд би энэхүү төслийг санаачилсан халимаг монгол Жангар болон түүнтэй хамт ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын зохиолч, яруу найрагч Балдоржиев нартай уулзлаа.

Би Жангараас “Та ямар мэргэжилтэй хүн бэ, энэхүү хуулийн төслийг яагаад санаачлах болов, төслийн явц ямар байгаа” талаар  асуулаа.

Жангар Тюбеев: Би ОХУ-ын Халимаг улсын Элстэй хотод төрсөн. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Халимагт татварын байгууллагад ажиллаж байсан, эхлээд Элстэй хотод дараа нь Москва хотод ажиллаж байсан. Аспирантурт сурсан, дараа нь бизнесийн ажил эрхэлсэн. Би хувийн “Лада- Жигули” автомашинаараа 7000 км-ийн холоос аялж Монголд 2022 оны 10-р сард ирсэн. Монголчууд намайг найрсгаар хүлээн авч байсан. Би өвөг дээдсийнхээ эх орондоо ирсэндээ туйлын баяртай байсан. Одоо ч гэсэн Монгол улсад амьдарч байгаадаа баяртай байна. Гэхдээ би гадаад хүн шиг Монголд 30 хоног болоод  дахин виз авах хэрэгтэй болдог. Би бол гадаад хүн биш. Би бол монгол үндэстэн.

Би Монгол улсдаа ажиллаж амьдрах хүсэлтэй боловч гуч хоног тутам Буриадын Улаан - Үд хот руу явж визээ сунгуулах нь их бэрхшээлтэй санагдсан. Ингээд би Монгол улсад маань бусад евроазийн улсууд шиг гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжин хамгаалдаг хууль байдаг болов уу хэмээн судалсан. Нийтдээ 48 хууль судалсан.

Гэтэл Монгол улсад энэ талаар нэг ч хууль байгаагүй.  Евроазийн бүх улсууд гадаадад амьдардаг эх орон нэгтнийгээ хамгаалж дэмжсэн хуультай байсан. Зөвхөн Монгол, Киргиз улс хоёр гадаадад амьдардаг эх орон нэгтнээ хамгаалж дэмжих нэг ч хуульгүй байсан. Гэтэл саяхан Киргиз улс гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжсэн хуулиуд гаргалаа. Мөн Киргиз улс гадаадын иргэншилтэй гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж  “Мекен карт” буюу “Эх орны карт” баталж гаргалаа. Би Монгол үндэстний картны талаар  монгол нөхдөдөө ярьж та бүхэн монгол туургатанаа энэ мэтээр дэмжих хэрэгтэй, ийм хууль гаргах хэрэгтэй гэсэн юм. Гэтэл тэд маань надад  “Чи өөрөө энэ асуудлаа хөөцөлд” гэдэг байгаа. Ингээд би “Монгол туургатан гэрэгэ” хэмээх төрийн бус байгууллага Монголд байгуулж 2024 оны 3-р сарын 17 ны өдөр нээлтээ хийсэн. Би Монголд 2023 оны 8-р сард дахин ирж “Монгол үндэстний карт” хуулийн төслийг 2023 оны 9-р сард хийж дуусгасан. Анхандаа би энэ ажил амархан бүтнэ хэмээн бодож байсан. Гэтэл тийм биш байлаа. Энэхүү төслийн ач холбогдлыг буриад, монгол хүмүүст ойлгуулах хэцүү байлаа. Ингээд хуулийн төсөл бэлэн болсон тул баталгаажуулах л ажил үлдээд байна. 2024 оны 9-р сард энэхүү хуулийн төслөө бүх холбогдох бичиг баримтын хамт багцалж нэг пакет болгоод Монгол улсын Их Хурлын дарга болон Их Хурлын 126 гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчид хүргэж өргөн барив. Ингээд хариуг нь хүлээгээд л байлаа. Ингээд 16 сарын дараа 2026 оны 4-р сард УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Д.Бум- Очир, Т.Баасанжаргал гэсэн 3 гишүүн л намайг хүлээн авч уулзлаа. П.Наранбаяр гишүүн энэхүү хуулийн төслийг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд уламжилсан боловч “Энэ асуудал манай яаманд хамаагүй” гэсэн хариу өгчээ. Монгол улсын Үндсэн хуулиар бол зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар л хууль санаачлах эрхтэй юм байна лээ. П.Наранбаяр гишүүн маань бидэнд энэ асуудлаар олон улсын эрх зүйч оролцсон Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн ярьж байсан.

Ер нь монголын олон иргэд, төрийн бус байгууллага энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо над дээр энэхүү хуулийн төслийг дэмжсэн иргэд, төрийн бус байгууллагын 35 кг баримт бичиг байгаа.

Энэхүү хуулийн төсөл хэрэгжсэнээр монгол туургатан Монгол улс, Буриад, Халимаг, Тува улсын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид харилцан зах зээл дээрээ гарч хамтран ажиллах, харилцан визгүйгээр зорчих, амьдралын түвшнээ дээшлүүлэх боломжтой болох юм. Энэ ажил бүтэх болно” хэмээн Жангар итгэл дүүрэн ярьж байлаа. “Энэхүү монгол туургатны төлөөх нүсэр ажлын төлөө та хувиасаа их л хөрөнгө мөнгө гаргасан байх даа. Халимагаас гарч Монголд ирэх, виз сунгуулж Улаан Үд явах зэрэг ажилд их л зардал гарсан байх даа ? гэж асуухад  Жангар инээмсэглэж: “Зардал гаралгүй яахав. Халимагаас Монгол хүртэл 7000 км хувийн автомашинаараа явах бензин шатахуунд гэхэд л 100 000 рубль зарцуулсан. Монголоос Буриад улсын Улаан- Үд хот руу 20 гаруй удаа явж виз сунгуулах, Улаанбаатар хотод орон сууц хөлслөх, төрийн бус байгууллагынхаа албан өрөө хөлслөх, энэхүү хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг зуруулах маягт хэвлүүлэх зэрэгт зардал гарч байгаа нь мэдээж” гэв. Дараа нь би энэхүү төрийн бус байгууллагад Жангартай хамтран ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын иргэн, монгол үндэстэн Виктор Балдоржиевтай жаахан хууч хөөрлөө. В.Балдоржиев бол ОХУ-ын Буриад улсын Ононгийн районы Усть Ималк тосгонд төржээ. Энэхүү суурин монголын хилээс буюу монголын Дорнод аймгийн Эрээнцаваас тавхан км-ын цаана байдаг ажээ. Тэр бээр 1973-1975 онд Монголд байрладаг зөвлөлтийн армид цэргийн алба хаажээ. Виктор Балдоржиев бол буриадын нэртэй зохиолч, яруу найрагч, орчуулагч, нийтдээ 60 гаруй ном бичиж хэвлүүлсэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар С.Пушкиний медалиар шагнагдсан мэдлэг, туршлагатай ахмад зохиолч хүн юм байна. Орос хэлийг орос хүнээс ч илүү төгс мэддэг, орос хэл дээр шүлэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг эрдэмтэй буриад монгол хүн юм билээ. Хилийн чанадад амьдардаг монгол туургатан маань ийнхүү монгол туургатныхаа төлөө хамаг хөрөнгө мөнгө, үнэт цагаа зориулж зүтгэж байхад эх орондоо амьдарч байгаа монголчууд бид монгол туургатныхаа төлөө юу хийсэн билээ? Монгол улс 70 жилийн коммунизмын дарангуйллаас чөлөөлөгдөж эрх чөлөөт ардчилсан Монгол улс болсны дараа 35 жилийн хугацаанд гадаадад амьдардаг монгол туургатныхөө төлөө юү хийж ямар ямар хууль тогтоомж гаргасан билээ? Монгол улсын парламент  сүүлийн 35 жилд нийтдээ 7292 хууль батлан гаргажээ. Мал сүргээ хамгаалах маш олон хууль тогтоомж гаргаж мал сүргийн тоо 70 саяд хүрчээ. Сайн байна. Монгол туургатан гадаадад амьдардаг монгол үндэстнээ  хамгаалж өмгөөлсөн хууль тогтоомж гаргасан бил үү. Ганцыг ч гаргаагүй байна. Муу байна. Маш харамсалтай байна. Бусад дэлхийн орнуудын төр засаг нь  гадаадад амьдардаг эх орон нэгтнээ өмгөөлж хамгаалсан маш олон хууль гаргасан  байх юм. Зарим жишээг дурдая.

Нэг тэрбум 412 сая хүн амтай Хятад улс / гадаад улсад 60 сая хятад хүн амьдардаг/ 1980 онд БНХАУ-ын “Харьяатын тухай” хууль, 1990 онд “Буцаж ирсэн хятад хүн, түүний төрөл садны хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хангах тухай” хууль баталжээ. Үр дүнд нь гадаадад амьдардаг 1 сая 800 000 хятад хүн эх орондоо буцан иржээ.

Тэдний эх орондоо оруулсан хөрөнгө гэвэл хэдэн зуун тэрбум доллараар яригдана.  10.0 сая хүн амтай Израиль улс 1950 онд “Дэлхийн бусад оронд амьдардаг бүх еврей хүнд иргэншил олгох тухай” хууль гаргажээ. Энэхүү хуульд Израиль улсын эсрэг ажиллагаанд оролцсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх еврей үндэстэн хүнд Израиль улсын иргэншил олгоно хэмээн заажээ. Үүний дүнд Израиль улс 1950 онд  онд 1.3 сая хүн амтай байсан бол одоо 10.0 сая хүн амтай болж эдгээрийн 7.5 сая нь еврей хүн байна.Тэдний эх орондоо оруулсан хөрөнгийг яривал хэдэн зуун тэрбум доллар болно.  51.2 сая хүн амтай БНСУ / Өмнөд Солонгос / гадаадад 7.0 сая солонгос хүн амьдардаг /1963 онд “Цагаачлалын хяналтын тухай” хууль, 1988 онд “Хилийн чанад дахь солонгос хүний тухай” хууль, 1997 онд “Хойд Солонгосын дүрвэгчдийг хамгаалах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх тухай” хууль, 1997 онд БНСУ-ын “Харьяатын тухай” хууль, 2000 онд “Хилийн чанад дахь солонгос хүний цагаачлал, эрх зүйн байдлын тухай” хуулийг тус тус баталжээ. Өмнөд Солонгосын гадаад орнуудад байдаг Элчин сайдын яамд нь хэрэв гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгосын иргэн болох хүсэлт гаргавал шууд хүлээн авч иргэн болгодог, Өмнөд Солонгост ирсэн гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгост амьдарч ажиллахыг хүсвэд шууд хүлээн авч 3 жилийн дотор улсынхаа бүрэн эрхт иргэн болгодог ажээ.

Өмнөд Солонгост амьдрахаар ирсэн солонгос хүнд үзүүлдэг тусламж тэтгэмж дэмжлэгийг ярих юм бол бүр урт түүх болно. Үүний дүнд Өмнөд Солонгос 1955 онд 22.1 сая хүн амтай байсан бол эдүгээ 51.2 сая хүн амтай болжээ.

20.0 сая хүн амтай Казахстан / гадаад улсуудад 4.5 сая казах амьдардаг/ 1992 онд “Цагаачлалын тухай хууль”, тус улсын Сайд нарын Зөвлөл “Казахстанд ирж буй гадаадын казах хүмүүст нийгэм эдийн засгийн хөнгөлөлт эдлүүлэх тухай” тогтоол, 1996 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Казах түмнийг дэмжих тухай” төрийн хөтөлбөр, 1997 онд “ 2000 он хүртэлхи цагаачлалын бодлогын үндсэн чиглэл баримт бичгийг батлав. Казахстаны Засгийн газар 1998 онд “Казах үндэстэн иргэд түүхэн эх орондоо ирж суурьших үзэл баримтлалын тухай” тогтоолыг батлав. Казахстаны парламент 1997 онд “Хүн амын шилжилт хөдөлгөөний тухай” хууль батлав. Үүний үр дүнд 1.0 сая казах хүн гадаадаас нүүн ирж суурьшив. Монголоос 70 000 казах иргэд шилжин очиж байлаа.Тэр үед монголчууд манай улсаас явсан казахуудыг “Эд нар явбал явж л байг, эд нараар бид дутахгүй”  хэмээн харааж зүхэж байсан болохоос “Энэ ер нь юү болж байна вэ. Яагаад манай улсын нэг үндэстэн казах иргэд маань Казахстан руу олноороо шилжин явах болов. Бид яагаад Назарбаев шиг ухаалаг бодлого явуулж гадаадад амьдардаг монгол үндэстэндээ тусалж эх орондоо буцан ирэх эрх зүйн нөхцлийг хангахгүй байна вэ хэмээн хэн ч боддоггүй байлаа. Би хувьдаа боддог юм. Казахууд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевдаа зориулж алтаар хөшөө босгосон ч багадна. Елбасы буюу Ард түмний Эцэг гэдэг цол зүгээр ч нэг нэр төдий зүйл биш юм байна. Ард түмний эцэг гэдэг чинь ийм л удирдагч байдаг юм байна. Назарбаевын зөвхөн хоёрхон гавьяа байгуулсны төлөө казахууд үеийн үед баярлан дурсаж явбал зохино. Энэ бол нэгд, Назарбаев 1992 онд Казахстаны хүн амын зөвхөн 35 хувийг эзэлдэг байсан казах хүн амыг 70.0 хувь болтол нь өсгөж чадсан. Хоёрт, 1992 онд Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн /GDP/ 25 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох ДНБ 700 ам доллар байсныг өсгөж ДНБ-ийг 198 тэрбум ам доллар болгож, нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 000 ам доллар болтол нь эдийн засгаа өсгөж чадсан юм. Гадаадаас шилжин ирсэн казах иргэдийн орлогын албан татварын нэг жилийн улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нэг жилд 1 тэрбум 500 сая ам доллар болж байлаа.

1991 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийн казахуудад хандаж эх орондоо буцаж ирэхийг уриалсаны дүнд хагас сая казах хүн эх орондоо буцаж ирж байлаа.

1992 онд дэлхийн бүх казахуудын Хурултай болж түүнд дэлхийн 30 орны казах үндэстний төлөөлөл оролцжээ.Үүний дүнд 1991-1999 онгд 700 мянган казах хүн иржээ. 1989 онд Казахстанд 6.5 сая казах хүн амьдардаг байсан бол дээрхи хууль тогтоомж гарсны үр дүнд 2025 он гэхэд казах хүний тоо 14.4 саяд хүрч Казахстаны хүн амын 71.3 хувийг эзэлдэг болжээ Одоо дэлхийд гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж нэг ч хууль, нэг ч карт  гаргаж байгаагүй Киргиз, Монгол гэсэн хоёрхон орон байсны нэг Киргиз улс  хэрхэн энэ асуудлаар хууль тогтоомж гаргасныг дурдая. Киргиз улс бол 7.1 сая хүн амтай/ гадаадад 1.5 сая киргиз хүн амьдардаг/, нэг хүнд ногдох ДНБ нь 2700 ам доллар болсон орон юм. Киргиз улс 2001 онд Ерөнхийлөгчийн “Түүхэн эх орондоо эргэн ирж буй киргиз хүнд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” зарлиг гаргав. 2007 онд Киргизийн парламент “Эх орондоо эргэн ирж буй иргэдэд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” хуулийг батлав,  2013 онд “Хилийн чанад дахь киргиз иргэдэд дэмжлэг үзүүлэх төрийн үндсэн бодлогын тухай” хуулийг батлав. Саяхан Киргизэд гадаадад амьдардаг киргиз хүмүүст зориулж “Мекен карт” буюу “Эх орны карт”-ыг батлав. Энэхүү карт авсан гадаадад амьдардаг киргиз хүн 10 жил Киргизэд амьдарч ажиллах эрхтэй болдог ажээ. Энэхүү Мекен картыг авахад хоёрхон нөхцлийг хангасан байхад болох ажээ. Энэ нь нэгд, Гадаад паспорттой байх хэрэгтэй. хоёрт, Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт хэрэгтэй аж. Одоо тэхлээр 35 жилийн турш энэ асуудлаар нэг ч хууль тогтоомж гаргаж байгаагүй ардчилсан Монгол улс цаашид яах вэ? Юуны түрүүнд монгол үндэстэн Жангарын санаачилсан энэхүү “Монгол Үндэстний карт” хэмээх хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дэргэд олон улсын эрх зүйч мэргэжилтэй хуульчид оролцсон Ажлын хэсэг яаралтай байгуулж төслийг эцэслэн гаргах нь зүйтэй болов уу. Учир нь Хууль зүйн Байнгын хороо бол Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, Цагаачлал болон иргэний харьяатын асуудал хариуцдаг юм. Ингээд уг төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж нэн яаралтай батлах хэрэгтэй байна. Бусад орны удирдагчид жишээлвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жонхи, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Жапаров нар энэхүү амин чухал ажлыг манлайлан удирдаж хэрэгжүүлсэн байх юм.

Манай Монголд энэхүү ажилд  Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд яагаад манлайлан оролцож болохгүй гэж. Мөн энэхүү хууль батлах ажиллагаанд Монгол улсын Гадаад харилцааны яам болон Монгол улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  манлайлан оролцох хэрэгтэй байна.

Монгол улсын Ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын Харьяатын асуудал, үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагаанаас болж хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлт гаргасан тохиолдолд Монголд улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэмээн заасан. Гэтэл амьдрал дээр ерөнхийлөгч энэ эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Нэг ч монгол үндэстэнд Монголын паспорт олгож чаддаггүй. Харийн дарангуйлаас зугатаж ирсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд паспорт олгох бүү хэл, карт ч олгож чаддаггүй. Хэдхэн жилийн өмнө харийн улсаас зугатааж Монголд ирсэн ганц халимаг монгол Баатарыг өмгөөлж хамгаалж Монголдоо үлдээж чадаагүй яалаа даа. Ичмээр юм. Цаашид Жангарын санаачилсан энэхүү хуулийн төслийг батлах УИХ-ын тогтоол  хоёр хэсгээс бүрдэх нь зохистой биз. Нэгд, энэхүү хуулийн төслийг баталсан заалт байх биз. Хоёрт, Энэхүү хуулийн төслийн Карт олгох журмыг хавсралтаар батлах биз. Тэрхүү журам нь олон илүү, хэрэггүй шалгуур үзүүлэлттэй байх нь зохисгүй.Зөвхөн нэгд, Энэхүү картыг гадаад паспорттой монгол үндэстэнд олгох, Хоёрт. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн тодорхойлолттой байх гэсэн товчхон шалгууртай байх нь зүйтэй болов уу. Монгол улсын Харьяатын хууль  аль 1995 онд батлагдсан бөгөөд эдүгээ энэ хууль  маш их хоцрогдсон, шинэчилж өөрчлөх шаардлагатай хууль юм. Зарим хэрэггүй болсон заалтыг дурдахад энэ хуулийн 9-р заалтад Монгол улсын харьяат болохын тулд энэ асуудлаар өргөдөл өгсөн өдрөөс өмнө Монголд 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх ёстой хэмээжээ.

30 хоногийн аялал жуулчлалын визтэй Монголд ирсэн гадаадад амьдардаг монгол үндэстэн яаж Монголд 5 жил байнга оршин суух юм бэ?Харин энэхүү төслийн Монгол үндэстний карттай л болж байж Монгол улсад  5 жил байнга оршин суух боломжтой болох  юм.

Өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас л Монгол Үндэстний картыг хурдан батлаач гээд байгаа юм. Монгол үндэстний картыг Монголд амьдарч ажиллахаар ирсэн гадаад паспорттой монгол үндэстэнд шууд 10 жилийн хугацаатай олгодог болох хэрэгтэй. Дараа нь Монгол улсын харьяат болох асуудал амар болно. Уг хуулийн Монгол улсын харьяат болох нөхцлийн тухай 9-р зүйл дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын төлөө гавьяа байгуулсан, Монголд онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн , олимпын төрөлд эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт амжилт гаргасан иргэнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэжээ. Энд нэг чухал зүйлийг орхигдуулсан  байна. Монгол улсад үлэмж их хөрөнгө оруулсан хүнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэсэн заалт алга. Хэдэн жиийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ираны Саид гэдэг жудогийн бөхөд шууд Монгол улсын харьяат иргэншил паспорт олгоод яалаа. Өнөөх нь олимпоос Монголд нэг медаль авчраад Монголоос  баахан мөнгө, орон сууц аваад Монголоос Азербайжан руу зугтаад явчихсан. Гэтэл үлэмж их хөрөнгө Монголд оруулъя, Монгол улсын харьяат болъё гэсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд монголын үе үеийн Ерөнхийлөгч шууд иргэншил олгоогүй байдаг юм. Учир нь ийм хууль байхгүй, харьяатын тухай хуульд ийм заалт оруулахаа орхигдуулж мартчихсан тул ийм харамсалтай байдалд орсон юм. Оросын Холбооны улс хүртэл өөр орны иргэншилтэй иргэнд Оросын паспорт шууд олгодог юм билээ.Хэдэн жилийн өмнө Оросын ерөнхийлөгч АНУ-ын иргэн, Холливудын од Стивен Сигалд шууд Оросын паспорт өгч байсан даа.

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 62 дугаар зүйлийн 1-д:  “ОХУ-ын иргэн ОХУ-ын холбогдох хууль тогтоомж, ОХУ- ын нэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсын / давхар иргэншил / иргэншилтэй байж болно” хэмээн заасан байдаг юм билээ. Тэхлээр Монгол улс ч гэсэн хуулиндаа давхар иргэншлийн асуудлыг тусгах хэрэгтэй, монголын хуулинд давхар иргэншилтэй байж болно гэсэн заалт тусгаад гадаадад амьдардаг монгол үндэстэнд шууд монгол паспорт олгодог болох хэрэгтэй. Монгол улсын паспорт олгодоггүй юм аа гэхэд ядаж Монгол үндэстний карт олгож болно биз дээ. Алгын чинээ л цаас шүү дээ. Гэхдээ энэ карт бол гадаадад амьдардаг монгол үндэстэнд авдар алт л гэсэн үг.

Монголчууд гадаадад амьдардаг монгол үндэстнээсээ баахан мөнгө хөрөнгө нэхдэгээ болих хэрэгтэй. Монголд бизнес эрхлэхийг хүссэн гадаад орны монгол үндэстнээс 100000 доллар авна ч гэх шиг.

Бас тэгээд Монголын иргэн болохыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэн хүн монголын бүх хуулиудыг мэддэг байх хэрэгтэй, монгол хэлийг эзэмшсэн байх хэрэгтэй гэх мэтийн амьдралд нийцэхгүй баахан юм нэхдэгээ болих хэрэгтэй. Гадаадад амьдардаг Монгол үндэстэн маань эх хэлээ мэдэхгүй байх нь тэдний буруу биш, их хөрөнгө мөнгөтэй болоогүй нь тэдний буруу биш. Сүүлийн дөрвөн зууны туршид  Монголын үлэмж их газар нутаг, хүн ардаа харийн гүрэнд алдсан нь монголчууд бидний л өөрсдийн буруу. 2200 жилийн төрт ёсны уламжлалтай гэгддэг монголчууд бид  хүчирхэг төрт улсаа дахин сэргээж хөгжиж чадаагүй нь бидний л буруу. Одоо хэний буруу вэ, энэ карт хэнд хэрэгтэй юм бэ гэх мэтээр  хоосон маргаж хэрэлдэх  цаг биш. Одоо яаж монгол үндэстнээ авран хамгаалах вэ, монгол хүний эрхийг хэрхэн хангах вэ, Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь гол чухал асуудал юм. Эдүгээ эрх чөлөөт ардчилсан Монгол улс маань гадаад харилцаагаа өргөтгөж энх тайванч олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж нэр хүнд нь олон улсын тавцанд өссөөр байна.Чухам ийм таатай нөхцөлд Монгол улс гадаадад амьдардаг эх орон нэгтгээ өмгөөлж хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Би ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангарын УИХ болон Ерөнхийлөгчид  өргөн барьсан энэхүү “Монгол үндэстний карта хэмээх хуулийн төсөл хэрэгжээсэй” хэмээн ерөөж байна. Гэхдээ бас манай төр засаг энэхүү саналыг нь хэрэгжүүлэхгүй орхичих вий хэмээн болгоомжилж байна. Учир нь би ч гэсэн залуудаа их сургуулиа төгсөж нутагтаа ирээд их л идэвхтэй ажиллаж төр захиргааны ажлын талаар саналаа дээд байгууллагад явуулдаг байлаа. Тэртээх наяад оны сүүлчээр би Сайд нарын Зөвлөлд Монгол улсын засаг захиргааны нэгжийг ийм олон 21 аймаг, 330  сум байлгахыг өөрчилж 5 аймаг, 49 хошуутай болгоё, төрийн зарим хуулиудад өөрчлөлт оруулъя гэх мэтийн саналуудыг явуулдаг байсан боловч огт хариу ирдэггүй байлаа.

Үе үеийн монголын ерөнхийлөгчид монгол айл бүхэн гэртээ Морин хуур залах тухай, мөн гэртээ болон албан байгууллагадаа Чингис хааны эш хөрөг залах тухай зарлиг гаргасан нь сайн хэрэг.

Гэхдээ би улсын ерөнхийлөгч зөвхөн ийм ажил хийгээд зогсохгүй, дараах ажлыг нэмж хийвэл зүйтэй юм болов уу гэж бодоод ажил хэрэгч саналуудыг Ерөнхийлөгчид явуулж байлаа. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчид Чингис хааны эш хөргийг дагалдуулан Чингис хааны дэлхийн хэмжээнд болон монголын хувьд байгуулсан гавьяа , сургаалийг товхимол болгон өгөх  тухай саналыг тавьж, тэрхүү товхимолд хэвлүүлэх Чингис хааны гавьяа, сургаалийн тухай нийтлэлийг өөрөө  бичиж хавсарган илгээсэн юм. Мөн Эзэн Богд Чингис хааны хөрөг, нэр төр, намтар түүхийг гүтгэх, доромжлох, хараах, гуйвуулах явдал гадаад, дотоодын ном, хэвлэл, кинонд сүүлийн 100 жилийн турш тасралтгүй  явж ирсэн тул энэ гүтгэлэг доромжлолыг зогсоож хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргах тухай саналыг 2022 оны 9-р сард илгээсэн юм. Гэвч огт хариу ирээгүй. Ямар ч ажил хэрэгжээгүй. Эзэн Богд Чингис хааныхаа үзэл санаа, сургаалийг орчин үетэй хослуулан хэрэгжүүлсэн бол хамгийн зөв төрийн бодлого болох байлаа. 2024 оны 3-р сарын 18-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчид Гадаад улсад амьдардаг монгол туургатны хэдэн зууны мөрөөдөл болсон Монгол улсаа зорьж ирээд Монгол нутагтаа амьдарч ажиллахыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэнд Монгол үндэстэн мөн гэсэн хөх карт олгодог болъё, Гадаадад амьдардаг монгол үндэстнээ эх орондоо хүлээн авч карт, иргэншил, тэтгэмж олгодог Израиль, Өмнөд Солонгос, Казахстаны туршлагыг нэвтрүүлье гэсэн санал явуулсан юм. Мөн  Монгол улсын Гавьяат цол, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан зарим хүмүүс гэмт хэрэг, хулгай хийж монгол төрийн шагналын нэр хүндийг гутааж байгаа тохиолдол гарч байгаа тул шагналын журамдаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатын цолыг хураана гэсэн заалт оруулах нь чухал байна гэсэн товч тодорхой, ажил хэрэгч амин чухал саналуудыг  тухайн үед Ерөнхийлөгчид явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй, ямар ч ажил хэрэгжээгүй өнгөрч билээ. Өнөөдөр Монголд амин чухал өчнөөн асуудал хэрэгжихгүй байгаа нь эх оронч сэтгэлгээ, хариуцлага сахилга бат, эв нэгдэл, хууль ёс, шударга ёс дутсанаас болж байгаа юм. Энэ бүх дутагдлаа арилгалж чадвал Монгол улс хөгжинө өө. Монголчууд минь. Эзэн Богд Чингис хааныхаа “Эдээр биеэ чимэхийг урьтал болгосноос Эрдмээр оюун билгээ гийгүүлвэл эрхэм сайн. Давшгүйг зорин давбаас оройд нь гарюу. Гэтлэшгүй мөрнийг зориглон гэтлэх аваас тэртээд гарюу” хэмээн зарлигласныг хэрэгжүүлцгээе.

Монгол туургатан мандан бадрах болтугай.

Хуульч, сэтгүүлч, зохиолч Доржийн СҮХБААТАР

"Үнэгүй хүүхдийн зуслан..."
Төр "Найрамдал" зуслангаа яая гэж байж нийслэл дахин нэг "ТӨРИЙН ЗУСЛАН" барих нь. Хөвсгөл далай дээр бас нэг ОУ-ын хүүхдийн зуслан шав тавиад цай, хадаг булчихсан байдаг...

Энэ зуслан төрийнх болсон хойно төрөхөөсөө үхэх хүртлээ авлигалд идэгдэх болно.

ТЭЗҮ-гээсээ төмс хүртэл, даргаасаа давс хүртэл, үйлчлэгчээсээ үзэмний шүүс хүртэл, махнаасаа манаач хүртэл атом, молекул бүхэнд нь авлигал, арын хаалга шингэсэн байх болно. Танилтайсан бол энэ зуслангийн жорлонгийн цаасыг нь ч болтугай нийлүүлчих юмсан.

1000 хүүхдийн бөгс, жилийн 365 хоног арчигдана гэхээр мөнгө гэдэг чинь ёстой л кассэт шиг хөврөх нь байна шүү дээ, төсвөөр урс...

Монголын сайд, дарга, УИХ-ын гишүүдийн хувьд хүүхэд бол арааны шүлс асгарам гоё бизнес, асар их мөнгө...Хүүхдийн нэрийг бариад явахад хэн үгүй гэх юм...

- БИ...

"Хүүхдийн сайн сайхны төлөө" нэртэй шахаа төрөөр дүүрэн байна. Монгол Улс 1 сая хүүхэдтэй. Нэг хүүхдэд 1000 төгрөгний "юм" төрийн нэрээр цор ганц удаа шахахад л тэрбумтан болно.

Ийм учраас Монголын төр хүүхдүүддээ маш их "хайртай" байдаг юм.

Төр хүүхдүүддээ хайртай боловч төрүүлсэн эцэг, эхчүүдэд нь даанч хайргүй дээ. Хүүхдийг нь хайрлах даа аав, ээжүүдийг нь татвараар гамгүй дээрэмдэнэ.

- Харав уу, эцэг эх чинь чамд мөнгө өгөхгүй байхад муу төр чинь чамд сар бүр чихэрний мөнгө өгч байна...

- Өлсөх вий дээ гээд үдийн хоол "үнэгүй" өгч байна...

- Өндөөр болоорой гээд үнээний хуурай сүү уулгаж байна...

Одоо үнэгүй зусланд амраах гэж байна шүү дээ, ах нь...

Үнэтэй юманд дургүй төр маань хүүхдийн зуслангийнхаа үнийг хамгийн багаар тогтоох нь мэдээж. Эндээс оочир дараалал гэдэг чинь орчлонгоор нэг юм болно.

Эхлээд хурган дарга нарын хүүхдүүд амрана. Мэдээж томчууд, сайд, УИХ-ын гишүүдийн маань хүүхдүүд улсын нэртэй улны зусланд амрахгүй шүү дээ. Гэх мэтээр урвуу мерит зарчмаар явсаар хэсгийн ахлагчдын ач, зээ нар амрана.

- Миний дүүгийн оочир 5 жилийн дараа юм байна.

- Төр засаг минь 3 жилийн дараа би хүүхэд биш болчихно шүү дээ...

Эндээс төрийн зуслангийн почоонк тэнгэрийн умдаг болж авлигал гэдэг зүйл чинь атгадаг гар нь болно шүү дээ.

...Ай төр засаг минь чи авлигалд цадах болоогүй юу...

Төрийн зуслан болсон хойно "төрийн түшээд"-ийн л зуслан болно.

126 маань 1000 почоонкны хэдийг нь аймаг, дүүрэг, сум, тойрогтоо үнэгүй тараах бол. Гэснээс зөвхөн хотын хүүхдүүд л амрах юм болов уу. Төр засаг маань хүүхдүүдээ хот, хөдөөгөөр нь ялгах муухай юм даа. Ялангуяа хүний эрх, тэгш эрхийн мэдрэмжтэй хүмүүс байж. Сонгуулийн царцаа гэдэг шиг зун бүр "бяцхан царцааны нүүдэл"-тэй болчих вий дээ.

Нийслэлийн өмч болохоор Иргэдийн төлөөлөгч 45-д маань бас хэдэн почоонк ногдох бол. Дүүрэг бүрт бас хэдэн почоонкны квот тогтоох бол. Урлаг, спорт, сурлагаар манлайлсан, өнчин өрөөсөн, өрөөл татуу хүүхдүүдэд "Үнэгүй амрах эрхийн бичиг" болж хэд нь очих бол...

Өө хөөрхий ингэсээр ер нь энэ зусланд мөнгө төлж амрах хүүхэд олдох нь уу, та минь ээ. Цаана нь 1000 хүүхдийн зардал, 100 багшийн цалин, 100 ажилчдын НДШ, ус, халаалт, тог, урсгал зардал дээрээс нь улстөрчдийнхөө шахааг хэн нь төлөх вэ, хүмүүс ээ...

Эцсийн эцэст хүүхэдгүй хүмүүс, хүүхдүүд нь томорсон хүмүүс, хүүхэд нь энэ зусланд хамрагдаж чадахгүй хүмүүс л бусдын хүүхдийн амралтын мөнгийг төлнө.

Ганц хүүхдээ энэ зусланд 7 хоног амраахын тулд, эсвэл танай хүүхэд энэ зусланд амрахгүй байсан ч та бусдын хүүхдүүдийн амралтын мөнгийг татвараараа насаараа төлнө гэсэн үг.

Учир нь энэ бол таны хүүхдийн зуслан биш "ТӨРИЙН ХҮҮХДИЙН ЗУСЛАН"...

Сэтгүүлч Ч.Явуухүү

Ардын намын зодоонд ард түмэн "үрэгдэж" эхлэв!
Ард түмэн Ардын намд итгэл үзүүлэхдээ, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа солонгоруулж, ажлын байр нэмэгдүүлж, хүний эрхийг хязгаарладаггүй, жижиг, дунд бизнесээ дэмжээд, ажил хийгээд өгөөч гэсэн. Харин Ардын нам яг эсрэгээр нь ажиллаж, иргэдийн орлого нэмэгдсэнгүй, үнэ өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, том төслүүдээ гацааж, эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойрхон болов.

Сонгуульд ялалт байгуулаад нэгхэн жилийн дараа Засгийн газар, УИХ-ын дарга аа огцруулаад, албан тушаал эрх мэдлийн төлөө алалдан тэмцэлдсээр өнөөдрийг хүрэв. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг засаг төр солигдох болгонд дагаад төрийн бүх шатанд ажил гацдаг, нэг хэсэг нь албан тушаал авах гэж, нөгөө хэсэг нь албан тушаалаасаа мултрах гэж явсаар төрийн бүх шатанд гацаа үүсгэнэ. Парламентын ордноос эхэлсэн Ардын намын зодоон одоо Хот руу орчихлоо, цаашид аймаг, сум гээд төрийн бүх шатанд очих нь. Нэг үгээр Ардын намынхан ард түмнээ бодох завгүй эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, албан тушаалын наймаа хийж, зодолдсоор хоёр жилийг үдэв. Монгол ардын намын зодооны гор гарч, өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд шилжилж, мах магнаг болж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. 2024 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа.

Ардын нам ердөө хоёрхон жилийн дотор гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын дарга сольж, түүнийгээ дагаад төрийн бүх бүтцэд халаа, сэлгээ хийсээр өдийг хүрэв.

Бүрэн эрхийнх нь тал хувь явчихсан байхад Ардын нам ард түмний амьдралыг сайжруулсангүй, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нэг ч олигтой шийдвэр гаргасангүй, улсынхаа хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт, том төслүүд хөдөлгөн ажлаа гацааж, албан тушаалаа булаацалдаж дуусаагүй байна. Одоо Ардын намынхан Улаанбаатар гэх том айлаар тоглож эхэллээ. Ардын намынхан үнэмлэхүй олонх болохдоо нийслэлд ч мөн ялалт байгуулж, нийслэлийг удирдаж байгаа. 2024 оны сонгуулиар нийслэлд ялж, хотыг тэр чигтээ МАН удирдаж байгаа. Хоёр жилийн турш парламент, Засгийн газраар тоглож, ээлж дараалан нэгнийгээ унагаж, эрх мэдлээ булаацалдсан бол одоо нийслэл рүү орж, Хотын даргаа чөлөөлөх шийдвэр гаргав. Ингэснээр дахиад дараагийн Хотын дарга, шинэ хотын дарга нь халаа сэлгээ хийсээр 2028 онтой золгох нь.

Үндсэндээ Ардын нам бүрэн эрхийнхээ хугацаандаа амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, албан тушаал, эрх мэдэл булаацалдсан дөрвөн жил өнгөрөх төлөвтэй.

Ард түмэн, шударга ёс гэсэн худал үгээр халхавчилсан харин эсрэгээрээ Ардын намынхан л сайхан амьдарч, хаана мөнгө байна тэнд Ардын намынхан алалцаж, хаана эрх мэдэл байна тэнд Ардын намынхан л тэмцэлдэж байгааг ард түмэн үзэж бас харж байгаа. Монголчууд, сонгогчид ухаантай болсон шүү, Ардын намынхаан.

https://news.mn/r/2867006/

Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх юу ч биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тайзнаас бууж, намын даргаа өгсөнөөс хойш яг зургаан сарын дараа түүний үеэл, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас огцорлоо. Тодорхой хэлбэл түүнийг огцрууллаа. Огцрох огцрохдоо “нөөцийн мах хулгайлсан” хэргээр. Монголчууд айлын гэрээс түүхий мах хулгайлсан хүнийг “улаан махны бузартай” хэмээн цээрлэдэг. Тэр байтугай мах худалдах, худалдаж авахдаа хүртэл хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийдэг. Урьд өмнө ийм хэргээр ажил албан тушаалаасаа бууж байсан нэг ч даргыг харсангүй.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч бямба гаригт “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах худалдаалдаг цэгүүдэд ажилласныхаа дараа Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. “Улс оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан бол одоо ард иргэдийхээ аягатай хоол руу орлоо” гэж хэлээд нийслэлээс зарласан төсөл, тендер болгоныг шалгахыг байгууллагынханд үүрэгдсэн.

Нийслэлчүүд өнгөрсөн онд 8000 тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 5000 тонныг нөөцөлжээ. Үүнээс 2500 тонныг борлуулсан тухай Татварын ерөнхий газар мэдээлсэн байна. Үлдсэн 2500 тонн нь сох дутсан, өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан. Иргэн Б 219 сая төгрөгөөр 15 тонн мах худалдаж авсан. Нөөцийн мах бэлтгэсэн 9 компанийн хоёр нь нэг хүний компани /Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаяр/ байна гэх мэтчилэн чих дэлдийж, нүүр улаймаар зүйлүүд яригдсан. “Гурилын хулгайчийн гуя цагаан” гэдэгчлэн Х.Баттулга гэдэг хүнд хийхгүй юм ч гэж алга даа.

Нөөцийн мах бэлтгэсэн ААН-үүдэд төсвөөс 6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 1,2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Үүнийхээ төлөө махны үнийг Засгийн газартай гэрээлсэн үнээр нийлүүлдэг. Энэ жилийн хувьд хонины махыг 13000, үхрийн махыг 15000 төгрөгөөр гэрээлсэн юм байна. Гэтэл тал нь алга болчихсон. Нөөцийн мах худалдаалдаг цэгүүд нь нөөцийн махгүй болсон, үхрийн мах кг нь 30 мянгаас даваад 40 мянга хүрчихсэн…

Энэ үндэслэлээр Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өглөө. Х.Нямбаатар дарга хариу мэдэгдэл хийлээ. “Зовлогыг маань хорьж чадах ч зориг зүрхийг маань хорихгүй шүү бацаан аа” хэмээн хэмээн лайв хийж цамналаа. Х.Нямбаатар 1978 оных, Л.Оюун-Эрдэнэ нь 1980, Н.Учрал 1987 оных. Насны зөрүү 10 хүрэхгүй. Гэхдээ энэ чухал биш. Гол нь улс төрийн, төрийн хүний хувиар эрхэлж байсан ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах, тэр хэмжээнд биеэ авч явах, хянаж сурах нь наад захын дадал юм. Албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой. Ард иргэдээ “ялаа” гэж үздэг ах, дүү хоёрт намын дарга аа “бацаан аа” гэх бол юу ч биш байх л даа. Гэхдээ иргэдийн, энэ этгээдүүдийг сонгосон, томилсон хүмүүсийн хэмжүүр арай өөр байх ёстой.

Х.Нямбаатар “Монгол улсад хууль цааз гэж байдаг бол эцэст нь тултал явна” гэж байх шиг байна лээ. Тэр нь харин зөв. Шалгах ёстой юм байвал шалгуулаад л гарах хэрэгтэй. Бухимдаад байх шаардлага байхгүй. Эхнээсээ шалгагдаад явж байгаа. Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам” төслийн хэргээр хорьж шалгаж байгаа. Эхнэрийнхээ компаниар дамжуулж тендер авсан, мөнгө угаасан хэргээр.  32 км замыг 2,3 их наяд төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Нэг метр замын төсөв 70 саяас давсан гэсэн үг. Тэгээд тэр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ямар ч хувь нэмэр оруулахгүй, тооцоолол байхгүй, судалгаа хийгдээгүй байна гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар, хэлсээр, шаардсаар байж ажлыг нь зогсоосон. Х.Нямбаатар харин “Би үхсэн ч Туулын хурдны замыг зогсоохгүй” гэж мэдэгдсэн. Зогсоохгүй гэсэн шалтгаан нь ч тодорхой болсон.

Нэг эрдэмтэй хүн “Их төсөвтэй ажлыг том, мега төсөл гэдэггүй юмаа. Төслийн үр өгөөж нь их байж том, мега болдог юмаа” гэж хэлсэн байна лээ. Х.Нямбаатар Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй том төсөвтэй хотын дарга байсан. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд байгаагүй том төсөвтэй Ерөнхий сайд байсан. Гэвч монголчууд болон нийслэлчүүдэд наалдсан зүйл нэгээхэн ч байхгүй.

Х.Нямбаатарын хотын дарга болоод л автобусны буудал дээр худалдаа хийж байгаа айлын авгай нартай хэрэлдэж эхэлсэн. Араас нь ТҮЦ эрхлэгчдийг амьжиргаанаас нь салгасан. Зүв зүгээр байсан бордюруудыг хуу татаж хаяад хятадаас авчирсан үйлдвэрийн боржингоор сольсон. Явган хүнийг замыг зам биш, там болгосон.

Ерөөсөө Х.Нямбаатар даргын гаргасан шийдвэр болгон иргэдийн эрх ашиг, амьжиргааг хөндөж ирсэн. Адаг сүүлд нь “махны хулгайгаар” ажлаа өглөө. Замын татвар, автомашины татварыг хэд дахин нэмчихээд тэр мөнгөөрөө бордюр шахна гэдэг арай л хэтэрсэн хэрэг байлаа. Ямартай ч Хэнтийн хоёр “бэрх”-ээс бид нэг хэсэгтээ ангижирлаа. Араас нь хаанахын ямар гээч "бэрх" нь ирэхийг харж л байя.

Сэмүүн

Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол
Хорьдугаар зууны эхэн үеийн Монголын түүхэнд алдаа оноо, сайн муу талтайгаа хамт олонтоо дурдагддаг, үйл ажиллагааг нь эерэг, сөрөг гэсэн ганцхан үгээр тодорхойлох боломжгүй Барон Унгерн, Дамбийжанцан, Жодовжав амбан гэх мэт зүтгэлтнүүд цөөнгүй буй. Тэдний нэг нь Ларсон гүн юм. Уг цаг үе нь ч ээдрээтэй, дээр нь үйл хэрэг нь ч зөрчилтэй эдгээр бие хүний түүхэнд үлдэх гавьяа хийгээд гайг дүгнэх эрхийг түүхчдэд үлдээгээд, харин тийм дүгнэлтэд хэрэг болохуйц өгүүлэл сэлт, баримт материалыг орчуулан олонд хүргэх нь номын санч, сэтгүүлч сурвалжлагч бидний үүрэг гэж бодном.

Үүний тул 1909 онд Ларсон гүнтэй хийсэн ярилцлага “Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол” гэсэн гарчгийн доор христийн шашин түгээх нэгэн сэтгүүлд гарсныг орчуулан хүргэж байна.

Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгч, ноён Ф. А. Ларсонтой хийсэн ярилцлага

Орчуулж, зүүлт хийсэн “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь төлөөлөгч М. Саруул-Эрдэнэ.

1909 он[1]

Хөнгөн хөгжүүн төрхтэй, шаравтар үстэй, биерхүү, чацархуу швед ноён Ф. А. Ларсон анх арван зургаан жилийн өмнө Америкийн Христийн Холбооны Номлолын шашин түгээгч болон Монголд ирж байжээ. Найман жилийн туршид Монголд ажиллахдаа нэг удаа бүр тэндэх цорын ганц христчин ч байж үзсэн байна. Нударгачдын бослогын үеэр Америкийн Христийн Холбооны Номлолын ажил бүхлээрээ сүйрч, ихэнх ажилтнууд нь алагдаад байхад ноён Ларсон эхнэртэйгээ, бусад нэлээд олон номлогчийн хамтаар тэмээ унан, Сибирь лүү зугтаж чадлсан юм. Оросын хил дээр алтны уурхайд хэсэг ажиллаад, Ларсон бээр Оросын төмөр зам судлах хэсэгт нэгдэн, ахин Монголоос Бээжин хүрсэн бөгөөд 1902 онд Тянжиньд ноён Бондфилдтэй[2] уулзсанаар Библийн Нийгэмлэгийн ажилд орсон байна. Тэр цагаас хойш Ларсон Монголын уудам говиор аялах болсон, ерөөс тэр өргөн уудам нутагт Ларсоны Библи судар хүргээгүй газар гэж бараг үгүй биз ээ. Гучин найман насыг хүрсэн тэрбээр монгол хэлээр англиас илүү чөлөөтэй ярьдаг, угаас монгол хэл, нутаг орныг түүнээс илүү нэвт шувт мэдэх гадаад хүн гэж үгүй л болов уу.

Германыг зургаа дахисантай тэнцэх Монгол

Монголын газар нутгийн ихэнх хэсгийг өвстэй тал нутаг хийгээд монголчуудын “говь” хэмээн нэрийддэг цөл эзэлнэ. Энэ өргөн уудам нутгийн нутаг дэвсгэр нь 1 367 000 хавтгай дөрвөлжин майл[3], өөрөөр хэлбэл Германы эзэнт гүрний газар нутгийг зургаан удаа нийлүүлснээс ч илүү том нутаг юм. Хүн ам нь барагцаагаар 2 500 000.

Нүүдэлчин үндэстэн

Оршин суугчид нь нүүдэлчин монголчууд, тэд говь хэмээх цөлөөрөө тэмээ, адуу, хониныхоо хамтаар нүүж аж төрдөг, гол дагасан хөндийгөөр нь ч газар тариалан гэхээр зүйл бараг үгүй. Монголчууд майханд[4] аж төрөх боловч тэр “майхан” нь байнгын нэг газар ер нь байрладаг, жилдээ ихэвчлэн хоёрхон удаа л нүүнэ. Хавартаа монгол малчид шөнө болохоор хурга, ишиг, тугалаа гэртээ оруулаад ирдэг. Тавиад хурга, хорь гучин ишиг, зургаан тугал гэр бүлийн гишүүдтэй гэрийг хуваалцан орж чадах бөгөөд гэрийнхэн нь харин ч бүр нэг бяцхан зай, эсвэл булан л эзэлнэ. Монголчуудыг Хятадын стандартаар шүүж үзвээс тийм ч ядуу зүдүү улс биш. Тэд хаашаа ч явсан үргэлж морь унана. Бадарчилж, хэргээр тэгж яваа улс л биш бол тэр шүү дээ. Тэр ч бүү хэл монгол гуйлгачид хүртэл морь унаж явдаг.

Иргэншлийн төв цэг

Монголын гол хот Өргөө нь Бээжингээс Байгал нуур хүрэх замд оршино. Өргөөд 20 000 хүн оршин сууж байгаагийн талаас илүү хувь нь хятад наймаачид. Хот гэж болохуйц өөр ганц газар нь Улиастай, 4000 орчим хүн амтай. Ихэнх нь хятадууд. Монголд буй цор ганц Номлолын газар нь Пацэболонг[5] дахь Скандинавын Номлолын Холбоо, Шведийн Монгол Номлол, тэгээд манай Библийн нийгэмлэг юм.

Онцлууштай аялал

Ноён Ларсон саяхан Монголын их тал нутгаар бүтэн 16 сарын турш аялаад иржээ. Монголчуудын дунд ийм удаан хугацаагаар аялж байсан христийн номлогч байтугай ерөөс ямар ч европ хүн гэж байхгүй биз ээ. Энэ аяллынхаа үеэр Ларсон 12 300 Сайн мэдээний ном хүмүүсийн гар дээр тавьжээ. Ларсоныг Швед дэх гэртээ харих замдаа Библийн өргөөнд саатаад байх үеэр нь уулзаж, энэ аяллынх нь талаар сурвалжилсан болно. Гэртээ харилгүй найман жил болсон ажээ.

Төв штаб

Ларсон төв штабаа Хятадын Их цагаан хэрэм дээр орших Хаалган хотноо байгуулсныг энд дурдууштай. Тэнд Библийн нийгэмлэг агуулахтай, агуулахдаа Библийн судар номыг хураан өрсөн байдаг юм. Ноён Ларсоны гол ажил нь гэвчиг шашны ном худалдаалах, тийм ч учраас урт удаан аянд гардаг ажээ. Нөхрийгөө эзгүй байх үеэр агуулахыг хатагтай Ларсон хариуцан ажиллах бөгөөд тэндээс бас Хятадын Чили, Шанси мужийг хятад хэлээрх Библи номоор хангана.

Ларсоны аяллын хангамж хэрэгсэл

Аянд гарахдаа Ларсон бээр зургаан тэмээ, дөрөв таван адуу, ер нь нэг арван мал амьтан бүхий жин бэлддэг ажээ. Эдгээр амьтан нь Библийн нийгэмлэгийн өмч юм. Сайн тэмээ нь 10₤ -ийн үнэтэй бөгөөд 400 паунд[6] ачаа тээж чадна. Жин ачааг хариуцах хоёр монгол хүнтэй, түүнээс гадна заримдаа нэг хятад тогооч, шашны ном зарахад туслах нэг монгол авч явдаг. Түүний хамгийн анхны туслах нь Лондоны Номлолын Нийгэмлэгийн алдарт Жэймс Гилморын[7] ажилтан байсан, христчин монгол хүн байв. Түүнийг нас барснаас хойш Ларсон өөр нэг монголыг туслахаараа авсан, тэр нь христчин биш боловч Евангелийн номыг сонирхдог хүн юм. Бүхий л аяллын туршид идэх хоол хүнсийг тэмээнд ачна. Монголын тал нутагт бол сүү, за тэгээд хааяахан амьд хонь хоёроос өөр худалдан авч болох зүйл гэж үгүй. Хонь худалдаад авчиж чадлаа ч гэсэн, асуудал бас бий. Өмнө дурдсан Ларсоны жин ачааг хариуцдаг хоёр хүн хоёулаа лам, лам хүн амьтны амь тасалж болохгүй. Гурав дахь хүн нь багш, дээр нь төрийн албан хаагч байсан хүн, хонь бас гаргаад байхгүй, ингэхлээр хонийг хонины мах болгоно гэдэг тийм ч амар юм биш ээ.

Ларсон хоёр майхан авч явдгийн жижигтээ өөрөө унтаад, томдоо монголчуудаа оруулна. Нэг удаа аянд гарахаараа гурав, дөрөв, таван ч сар явчихдаг учраас 2000, 3000, 4000 ном авч явдгийн ихэнх нь Сайн мэдээ. Эдгээр номын ихэнх нь монгол хэлээр, зарим нь төвөдөөр юм. Ларсон винтов авч явдаг, өөрөө ч мэргэн буудагч. Шөнөдөө гэрийнх нь гадуур Сибирийн том чонос эргэлдэх учир ийн авч явахаас өөр аргагүй. Хоёр гурван морио чононд идүүлж байжээ. Тэрбээр мөн зээр бууддаг, тэр нь хүрэлцээ муутайхан хүнснийх нь нөөшинд амт шимттэй нэмэлт болон ордог ажгуу. Зээр бол сүрэг сүргээрээ өргөн их талаар давхин явдаг юм.

Ноён Ларсон дээрэмдүүлж үзээгүй, хүчирхийлэлд өртөж байгаагүй аж. Тэрбээр монголчуудыг нэн зочломтгой, найрсаг улс хэмээж байна. Нэг удаа дээрэмчдийн нэг бүлэг Оросын худаалдаачны цул мөнгийг ачсан жинг хөөж байжээ. Жингийнхэн замаасаа гарч, Ларсоны гэрт ирээд, хайрцагтай мөнгөө буулган, түүний хамгаалалтад өгсөн байна. Ларсон дээрэмчдийг зэмлэн буруушааж, буцахыг тушаасанд тэд тушаалыг нь дагасан гэнэ. Тэр шөнөө мөнгө тээсэн жинг нууц замаар, тусгай хөтөч өгөн явуулсан бөгөөд зорьсон газраа саадгүй хүрч чаджээ. Дээрэмчдийн бүлэг ч бас өөрсдөө томоохон жин үүтгэчихсэн, эхнэр хүүхэд, гэр орноо аваад явдаг байж. Бараг 200 орчим хүнтэй юм байна. Маргааш нь Ларсон тэдний буудалласан газар яваад очжээ. “Гэрт орж, цай уу!” гэхээр нь болгоомжлон, орсонгүй, нөгөөдүүл нь харин өөрсдөө цайгаа гарган Ларсонд авчирч өгсөн байна.

Өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ

Ноён Ларсон “Аянд явахад бол маш эрт босох хэрэгтэй. Гэрээ буулгана, малаа идүүлнэ, тэгээд нар мандахын үед хөдөлнө. Үдийн үед мал амьтнаа жаал амраагаад, үргэлжлүүлэн оройн сэрүү унатал явна. Нар шингэхийн алдад гэрээ барина. Зуны халуун өдөр бол зам хорооно гэдэг хүнд ч малд ч тун хэцүү, өдөртөө хорин таван майл[8] явж чадвал их юм, заримдаа арван тавхан майл[9] ч хүрэхгүй. Шөнөдөө гэрээ айл саахалтаас аль болох холхон барихыг хичээдгийн учир нь малдаа олигтойхон өвс ногоо идүүлэх гэснийх юм. Сүү, хонины мах, зээрээр л голдуу амь зууна. Талх хийх гурилаа өөрөө авч явах хэрэгтэй. Жимс, ногоо хоёр бол Монголд бараа нь ч харагдахгүй” хэмээв.

Найрсгаар дуудахуй

“Айлд морио унан очоод үүдэн дээр нь гэрийн эздийг гарч ирэхийг хүсэн хашгирдаг[10]. Энэ нь гэрийг тойрон манаж байдаг дөрөв таван догшин нохойгоо хорихыг гэрийнхэнд анхааруулж буй хэрэг юм. Энэ нь бас гэрт хүн байхгүй бол явж орохын эсрэг ёс бөгөөд харин хүн гарч ирээд мэндэлсэн дор л шууд гэрт орж болно. Тэгээд гэрийнхний мэнд лагшин, мал сүргийнх нь тарган тавлаг эсэхийг асууж хэлэлцэнэ. Танилцах ийм хэдэн үгийн дараа цай идээ барьтал дуугүй сууж байж болно. Монгол цай нь Хятадаас импортоор оруулж ирдэг шахсан хатуу хавтан юм. Буланг нь цохиж нунтаглаад сүү, давс, заримдаа гурил нэмэн холино. Үүнийгээ усанд хийн буцалгана. Ийм цай бол Монголын гол ундаа, айл бүр, бүр хамгийн ядуу айл ч тэр, чанаж зочноо дайлдаг юм. Өргөө, Улиастайд цайг мөнгөний үүргээр хэрэглэдэг, би нэг Шинэ гэрээг хоёр хавтан цайгаар арилжаалж байлаа. Цай уусны дараа гэрийн эзэд хаанаас яваа, ямар сонин сайхан мэдээ авчрав гэх мэтийг асуун, хэвийн яриа хөөрөө өрнөнө, ер нь гэхдээ гэрийн эздийн сонирхлын хэмжээнээс тэгтлээ илүү гарахгүй.

Үүний дараа би номоо гаргаж ирэх бөгөөд гэрийнхэн нэн сонирхон үзэж гарна. Гэрт монгол бичиг мэддэг хүн байх аваас номыг нээн, энд тэндээс нь дуудна. Гэвч тэрийгээ хар ярианы хэлээр хөрвүүлж өгөх хэрэгтэй болдог. Сайн мэдээг худалдан авах үгүйгээ шийдэхэд нь хавтасных нь өнгө голлох үүрэгтэй. Заримдаа гайхамшгийн[11] тухай бичсэн үүх түүхийг ихэд сонирхоно, заримдаа ном, сургаал аль алиныг нь “харийн юм” гээд хажуу тийш тавьчихна. Тэгээд нэлээн ярилцаж, тэд ч бас номыг өөрсдөө нягтлан үзсэнийхээ дараа жаахан бяслаг, эсвэл сүүгээр, заримдаа бас үнэ цэнг нь тогтооход бэрхтэй “хадаг” хэмээх торгоор авъя хэмээнэ.

Арилжаа, солилцоо

“Монголчуудад мөнгөн тэмдэгт гэж үгүй, зоос болгоогүй цул мөнгийг хэрэглэдэг. Сайн мэдээг голдуу сүү: үүнд, тэмээ, ямаа, үнээ, гүүний сүү, хааяахан хонины сүүгээр, мөн хатаасан болон шинэ бяслаг, аргал (түлшинд зориулан хатаасан малын баасыг ингэж хэлдэг юм) -аар хүртэл тулан , арилжаална шүү дээ. Сүүгээ би өөрөө уучихна, бяслагаа ихэвчлэн хамт яваа монголчууддаа өгчихнө, аргал бол харин гал түлэхэд зайлшгүй хэрэгтэй зүйл билээ. Махны хувьд зээр буудаагүй үедээ би худалдан авдаг. Ер нь бүтэн хониноос бага мах худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Ингэхлээр хонио гаргах, зөв зүйтэй чанах хэрэгтэй болно, халуун цагт бол жижиг хонь авдаг, өвөл харин миний монголчууд хонийг хэзээд томдохгүй гэж үздэг юм. Хонь нь хэмжээнээсээ шалтгаалаад 5 шиллинг 8 пэнсээс 7 шиллинг 6 пэнс[12]. Би мөн овьёос, гурил, чихрээ өөртөө авч явдаг бөгөөд өдөр тутмын хоол хүнс маань тийм ч олон төрөл зүйлгүй боловч хэрэгцээтэй бүхэн бий, тэгээд ч би өөрөө нэн дуршилтай иддэг билээ.

Сайн мэдээ ба ламын шашин

Би олонх монголчуудыг Сайн мэдээг ихэд сонихрдог гэж хэлж чадахгүй. Үе үе номд, мөн христийн шашинд сонирхолтой, тэр талаар ихийг асуун лавладаг ухаантай улс таардаг л юм. Тэдний өөрийн шашин нь буддизмын ламын шашин, түүнийгээ тун чанд баримтална. Гэвч буддын шашны итгэл болон ахуй амьдрал дахь ёс суртахуун хоёрынх нь холбоо тийм ч бат биш мэт. Жишээлбэл, нэг лам надад чин сэтгэлээсээ залбирч чадвал гараад морь хулгайлахад бүтэлтэй байдаг гэж ярьж байлаа. Дүрэм ёсоороо монгол хүн нэг удаад нэг л эхнэртэй байх ёстой боловч гэрлэлтийн хэлхээ нэлээд сул. Эхнэр нөхөр хоёр тун өчүүхэн зүйлээс болж салаад, өөр хэлхээ үүтгэж орхино.

Монгол сургууль дахь Библи

Монгол дахь бүх лам уншиж чадна. Тэд хүн амын бараг гуравны нэгийг бүрдүүлнэ. Айл бүрийн ууган хүү, заримдаа бас хоёр дахь хүү нь лам болохоор холд одно. Дүрэм ёсоор бол Бурханы шашны сургаал номоо дуудахын тулд лам нар монголоор биш төвөдөөр уншдаг. Тэд мөнөөх төвөд номоо нэлээд ухамсаргүй, механик байдлаар, үгийнх нь утгыг ойлголгүйгээр уншиж сурдаг юм. Зөвхөн томоохон лам нар, боловсролтой улс нь л чухам утгыг нь ойлгоно. Жирийн монголчуудаас цөөхөн нь л эх хэлээрээ уншиж чадна, гэвч нэгэнт монгол бичгээ сурсан бол хувийн сургууль үүтгэж, ойрхон гэр барьж авах бөгөөд айл саахалтынхан нь тийшээ хүүхдүүдээ илгээн, багаахан төлбөрөөр унших бичихэд сургадаг юм. Багшийн цалин төлбөр нь нэг хүүхдэд зургаан сар заахад нэг юм уу хоёр хонь, бүтэн жил бол нэг адуу байх жишээтэй. Эдгээр багшид сурах бичиг гэж байдаггүй учраас би тэдэнд болон сурагчдынх нь дунд Сайн мэдээгээ тараахыг хичээдэг юм. Монгол хэлээрх Сайн мэдээнүүд нь цор ганц унших бичиг, ерөөс тэр Монгол сургуулиудын авч чадах монгол хэлээр хэвлэгдсэн цор ганц хэвлэмэл ном болоод байна.

[1] Үүнийг сэтгүүлийн хуудсан дээр гараар бичжээ.

[2] Reverend G. H. Bondfield: Хорьдугаар зууны эхээр Хятадад идэвхтэй ажиллаж байсан христийн номлогч. Хэд хэдэн ном өгүүлэл бичжээ.

[3] 3,540,513.747 квадрат метр

[4] Гэрийг ихэвчлэн tent хэмээн тодорхойлдог, энэ нь шууд утгаараа “майхан” гэсэн үг юм. Үүнээс хойш утгачлан, “гэр” хэмээн буулгах болно.

[5] Нударгачдын бослогод 4 хүнээ алуулсны дараа Шведийн номлогчид Хөххотын ойролцоо хана хэрэм бүхий тосгон барьж, түүнийгээ Patsebolong хэмээн нэрийджээ.

[6] 181 кг.

[7] James Gilmour (1843-1891): Монголын Гилмор нэрээр алдаршсан шашин номлогч.

[8] 40 км.

[9] 24 км.

[10] Монголчуудын “Нохой хорь оо!” хэмээх заншлыг Ларсон “Найрсгаар дуудахуй” хэмээн тайлбарлажээ.

[11] Сайн мэдээнд дурддаг Miracle хэмээх түүхүүд

[12] 1971 оноос өмнө Британид хэрэглэж байсан бутархай мөнгө. 12 пэнс нь 1 шиллинг, 20 шиллинг нь 1 фунт стерлинг болно.

Кумтор Улаанбаатарт суулаа: Евразийн зургаан орны форумын тоо баримт, нэр, дүгнэлт
Улаанбаатар, 4-р сарын 30. «Туушин» зочид буудлын Suld бизнес танхимд өнөөдөр болсон «Эдийн засгийн бүрэн эрхт байдал: дэлхийн хямралын үеийн Евразийн туршлага» олон улсын форум зүгээр нэг өдрийн хуралдаан байсангүй. Монгол, Киргиз, Орос, Хятад, Казахстан, Беларусийн уул уурхайн салбарын төлөөлөгчид, шинжээчид, экологичид, олон нийтийн зүтгэлтнүүдийг нэг л асуултын эргэн тойронд цуглуулав. Үндэстэн дамнасан корпорациудтай хийсэн 1990-ээд оны гэрээний өвийг хэрхэн дахин бичих вэ. Арга хэмжээг «Цаг хугацааны хэлхээ» төрийн бус байгууллага зохион байгуулсан.

Нээлтийн үгийг Монголын уул уурхайн мэргэжлийн зөвлөлүүдийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд асан, доктор, профессор Д.Цогбаатар болон Киргиз Улсын «Кумтор» УУҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Бекбосун Жакшылыкович Апсатаров нар хэлэв. Аль аль нь форумыг ердийн илтгэлийн цуврал биш, харин бүс нутгийн уул уурхайн бодлого боловсруулах бодит талбар гэж тодорхойлсон.

Кумторын тоо баримт: 430 тонн алт, 3.4 тэрбум доллар, 17 жилийн төсөл

«Олборлох салбарын бүрэн эрхт байдал: тохиолдол ба сургамж» сэдэвт нээлтийн сессд Апсатаров Киргизийн хамгийн том алтны ордыг үндэсний мэдэлд буцаасан түүхээ дараалуулан танилцуулав. 1997 оны 5-р сараас 2022 оны дунд хүртэлх хугацаанд Кумтор ордоос 13.8 сая гаруй унци буюу 430 орчим тонн алт олборлогдсон. Зарим жил уг үйлдвэр Киргизийн ДНБ-ий 10 хүртэл хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Канадын оператор Centerra Gold-ын дэлхийн нэгдсэн орлогын талаас илүү хувь нь яг энэ ордоос ирдэг байсан.

Эргэлтийн цэг 2021 оны 5-р сард ирэв. Жогорку Кенеш «Кумтор Голд Компани»-д гадаад удирдлага тогтоох тухай хуулийг баталсан суурь нь хатуу хууль зүйн үндэс байлаа: хуримтлагдсан экологийн зөрчил, татварын сахилга батын алдагдал, корпорацийн засаглалын зөрчил. Канадын тал Стокгольмын олон улсын арбитр, Канадын шүүхийн дампуурлын хэрэг, үйл ажиллагааг зогсоох оролдлогоор хариулав. Хамгийн өвдөлтэй хэсэг нь Лондонгийн хөрөнгийн биржээс Киргизийг хандалтаас хаасан явдал.

«Маргааныг шийдвэрлэх явцад Киргиз улс LSE-ийн арилжааны хандалтаас түр хасагдсан. Энэ бол шууд институцийн дарамт байсан. Бид үүнийг давж гарсан, шийдвэрээ буцааж аваагүй. 2022 оны 4-р сард Дэлхийн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа хандалт сэргээгдсэн», гэж Апсатаров онцолсон.

Гэрээний үр дүн нь ийм. Centerra Gold үйлдвэрийн 100 хувийн хувьцааг Киргиз улсад шилжүүлж, 86 сая ам.долларын бэлэн мөнгө төлсний 50 саяыг нь байгаль хамгаалах санд хуваарилав. 3 тэрбум ам.доллараас давсан харилцан нэхэмжлэлийг арбитрын шийдвэргүйгээр хаасан. Үндэсний мэдэлд шилжсэн цагаас хойш Кумторын орлого 3.4 тэрбум ам.долларт хүрч, 17 жилийн хугацаатай, 147 тонн алтны нөөцтэй гүний олборлолтын төсөл эхэлсэн.

Шууд зэрэгцүүлэл: Оюутолгойн хэрэг

Монголын тал руу хандах хэсэгт Апсатаров жишээгээ зэрэгцүүлэн авч үзэв. 2009 онд Монгол Улсын Засгийн газар, дараа нь Rio Tinto-д нэгдсэн Ivanhoe Mines-ийн хооронд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Улсын Их Хурлын шинжээчид удаа дараа шүүмжилсэн. Үндэсний хууль тогтоомжийн зөрчил, ашиг хуваарилалтын тэгш бус бүтэц, бодит орлогыг олон жилээр хойшлуулсан ногдол ашгийн нөхцөл — эдгээр нь монгол олон нийтэд танигдсан шинж тэмдэг.

«90-ээд оны ашиггүй гэрээнээс хөрөнгөө буцаан авах зам бол зөвхөн Киргизийн түүх биш. Монгол улс 2022 онд Rio Tinto Erdenes Oyu Tolgoi-гийн өмнө хүлээх 2.4 тэрбум ам.долларын өрийг цуцалж, талууд түншлэлээ дахин эхлүүлснээр ижил замыг туулсан. Энэ бол "зөөлөн бүрэн эрхт байдал" байв. Өнөөдөр Монголын парламент гэрээний цаашдын нөхцлийн талаар хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлэгт манай туршлага шууд хэрэгцээтэй гэж би үзэж байна», гэж илтгэгч хэлсэн.

Эпштейн-Элбэгдорж-Rio Tinto: ил гарсан гурвалжин

Илтгэлийн хамгийн эмзэг хэсэгт Апсатаров 2026 онд олон улсын хэвлэл мэдээллээр өргөн нийтлэгдсэн материалд тулгуурлав. Америкийн санхүүч Жеффри Эпштейний цахим захидал харилцаанд Монголын албаны хүмүүстэй олон жилийн харилцаа, 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтэй уулзсан явдал, түүнчлэн Улаанбаатар ба Rio Tinto-гийн харилцаанд шууд нөлөөлөх зөвлөлдөөнд оролцсон баримт тусгагдсан байдаг.

«Энэ хэмжээний гэрээг үүрэг нь дараа нь асуулт дагуулж буй зуучлагчдын оролцоотойгоор бэлдэж байсан бол энэ нь зөвхөн Монголын сургамж биш. Энэ бол бүхэл бүс нутгийн сургамж: хэлэлцээрийн ил тод байдал бол үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг юм», гэж Апсатаров онцолсон.

Монголын зэсийн салбар, стратегийн орд

«Монголын зэсийн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар ба цаашдын хөгжлийн хэтийн төлөв» сэдвээр Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, доктор, профессор Д.Галсандорж илтгэл тавьсан. Хөрөнгө оруулалт татах ба үндэсний хяналтын тэнцвэрийн талаарх модерацилагдсан хэлэлцүүлгийг А.Даваасүрэн удирдсан.

Оюутолгой, Таван толгой ордыг удирдаж байсан Монголын туршлагыг «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ-ийн маркетингийн хэлтсийн дарга асан, доктор Д.Галбаатар болон тус үйлдвэрийн худалдан авах ажиллагааны газрын тэргүүлэх мэргэжилтэн, доктор (Ph.D) Б.Гөлгөө нар танилцуулав. Илтгэгчид Erdenes Oyu Tolgoi-гийн төсөлд эзэмшиж буй 34 хувийн хувь нь институцийн нэмэлт хамгаалалт шаардаж буй бөгөөд татвар, ногдол ашгийн хуваарилалтын асуудал өнөөдрийг хүртэл нээлттэй хэвээр байгааг тэмдэглэсэн.

Дэлхийн эдийн засгийн дефрагментаци

Хоёрдугаар сессийг «Цаг хугацааны хэлхээ» ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Энхжаргал «Дэлхийн эдийн засгийн дефрагментаци: Евразийн нутаг дэвсгэрийн өмнөх эрсдэл ба боломжууд» сэдэвт илтгэлээрээ нээв. Илтгэгч эдийн засгийн бүрэн эрхт байдлын Монголын нөхцөл, дэлхийн үйл явцад Евразийн хариу үйлдэл, мөн Кумторын жишээний бүс нутгийн ач холбогдлыг авч үзсэн.

Беларусийн «Калакспар» компанийн техникийн захирал Александр Сергеевич Соловьёв Беларусийн Төв ба Зүүн Азийн орнуудтай олборлох салбарт хамтран ажиллах боломжийн талаар, ялангуяа ил уурхайн нөхөн сэргээлт, тоосжилт, чимээ шуугианы стандартын туршлагаа танилцуулсан.

Экологи: 1 тэрбум тонн хаягдал, Барскооны цианид

Экологийн хариуцлагад зориулсан гуравдугаар сессд Апсатаров Кумторыг боловсруулсны экологийн үр дагаврыг тоо баримтаар нээж тавив. Киргизийн төрийн комиссын мэдээллээр 2011 он хүртэл Давыдов, Лысый мөсөн голууд дээр ойролцоогоор 1 тэрбум тонн хаягдал чулуулаг хаясан байна. Гадаад удирдлагын үеийн бусад осолтой тохиолдлуудын дотор илтгэгч 1998 оны 5-р сард Барскоон тосгоны ойр орчимд натрийн цианидын асгарсан явдлыг нэрлэсэн.

Илтгэгч ЕАЭЗХ, ШХАБ, БРИКС-ийн хүрээнд уул уурхайн олборлолтод нэгдсэн хамгийн доод экологийн стандарт боловсруулах санаачилгыг дэвшүүлж, түүнийг Киргиз-Монголын хоёр талт хэлэлцээрээс эхлүүлэхийг санал болгов. Монголын талаас ШУТИС-ийн уул уурхайн технологийн тэнхимийн багш, доктор С.Нандинцэг, Ж.Ижилмаа нар уул уурхайн олборлолтын экологийн аюулгүй байдлын одоогийн стандартын хязгаарлалт, гүний усны түвшний бууралтын тоо баримтыг танилцуулав.

Орос, Хятадын уул уурхайн салбарт ногоон технологи нэвтрүүлсэн туршлагыг Хакас Бүгд Найрамдах Улсын тэргүүний Хятадын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Михаил Александрович Крутских цахим хуралдааны горимоор танилцуулсан. Уул уурхайн төслүүдийн эргэн тойронд орон нутгийн иргэдийн хөгжлийн талаар «Эртэч Наран» компанийн мэргэжилтэн, доктор Дж.Сэрсмаа илтгэл тавьсан.

Тунхаглал: Киргиз-Монголын хэлэлцээрээс эхэлнэ

Форум дугуй ширээний хэлэлцүүлэг, урьдчилан бичигдсэн илтгэл, модерацилагдсан хэлэлцүүлгийн хослолоор явагдав. Оройн үед оролцогчид тунхаглал баталж, санамж бичиг байгуулах ёслол хийсэн. ЕАЭЗХ, ШХАБ, БРИКС-ийн хүрээнд уул уурхайн нэгдсэн доод экологийн стандартыг Киргиз-Монголын хоёр талт хэлэлцээрээс эхлүүлэх, үндэстэн дамнасан операторуудтай ажиллах практик туршлага, үндэсний инженерийн сургуулийг хөгжүүлэх талаар тогтмол солилцоог үргэлжлүүлэхээр оролцогчид тохиролцов.

Апсатаровын төгсгөлийн үг тодорхой байсан. «Бид Канадын корпорацийн хуульчид, Стокгольмын арбитр, Канадын шүүхийн дампуурлын хэрэг, Лондонгийн биржийн хаалтыг давж гарсан. Манай нутаг дэвсгэр бидэнд эргэн ирсэн. Танай өмнө ижил бэрхшээл гарах магадлалтай. Ухрах нь биш, давж гарах нь л цорын ганц жинхэнэ гарц».

ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ
Сүүлийн таван зууны турш хүн төрөлхтөн бусдыг чөлөөлөх дайнд хамаг бүхнээ зориулжээ. Ялангуяа хорьдугаар зууны эхэнд хувьсгалчид “Феодалууд, хөрөнгөтөнүүдтэй тэмцэж ард түмнийг дарлагч ангиас чөлөөлж коммунизмыг байгуулна” гэсэн мулгуу зорилго тавьж баахан дайн тулаан хийв. Тэрхүү коммунистуудын өдөөсөн харгис дайн, зэвсэгт халдлагад нийтдээ 100 сая хүн амь насаа алджээ. Тэрхүү коммунистуудын чөлөөлөлт нь эцэстээ коммунизмын боолчлол болоод дууссан даа. Орчин үед ч гэсэн хориннэгдүгээр зуун гарчихаад байхад коммунистууд болон исламистууддайн өдөөж бусад руу дайрсаар байна. Оросын төрийн тэргүүн Украиныг нацистуудаас чөлөөлнө гээд 4 жил дайн хийж байна, Ираны төр шашны тэргүүн жагсаал цуглаан хийсэн ард түмнээ “Бурханы дайсан” хэмээн зарлаж аллага үйлдсээр байна. Хамгийн зөв зорилго бол хүн бусдыг чөлөөлөх биш, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Энэ юү гэсэн утгатай үг болохыг өгүүлье.

Хүн гэдэг амьтан эхийн хэвлийгээс төрмөгц Сансар хэмээх том шоронгийн хоригдол болдог. Хүн гэдэг амьтан Сансарт төрөх - үхэхийн тойрогт  хичнээн галав хоригддогийг хэн ч үл мэднэ. Нэг галав гэж 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Хүн хааша ч явсан нэг хэвийн амьдрал түүнийг угтаж байдаг. Эхлээд бага насандаа хичээл сургуульдаа явна. Өглөө явж үдээр гэртээ ирнэ. Сургууль дээр багш нар хорвоогийн элдэв юм заана.Алгебрийн адармаатай томьёоноос эхлээд алаг хорвоогийн химийн бүцийг хүртэл заана. Физикийн өчнөөн томьёо заана. Сургуулийн завсарлагаанаар сургуулийн атаман хүүхдүүд нэг нэгнийгээ дээрэлхэнэ.Сургуулиа төгсөөд их дээд сургуульд орно. Мөн л нөгөө амьдрал үргэлжилнэ. Оюутнууд яаж багшийг аргалж шалгалтаа өгөх вэ, яаж гайгүй дүн авах вэ, яаж ийгээд сургуулиа төгсөж дипломоо авах вэ хэмээн бодно. Сургуулиа төгсөөд нэг газар хуваарилагдана. Тэнд дарга. захирал босс гээд нэг нөхөр чамайг дарангуйлах гээд хүлээж байдаг. Ажил хийгээд л байдаг. Өглөө бүр ажилдаа явна, орой гэртээ ирнэ. Амьдрал дээшилдэггүй. Цалин хүрдэггүй. Цалингүй бол амьдрал сүйрэх гээд байдаг. Тэгээд бүх насаараа аль нэг албан байгууллага, компаниас хамаарч ажлын боол болдог. Хүнийг өвчин, хөгшрөлт, үхэл  хүлээж байдаг. Хүнийг хулгай дээрэм, атаархал хорсол, үзэн ядалт хүлээж байдаг. Хүн бүх насаараа ажилласаар байтал нэг мэдэхэд ахмад хүн болж тэтгэвэрт гардаг. Ихэнхи ахмадууд маань тэтгэвэрт гараад тэтгэврийн л хэрүүл хийдэг. Тэтгэвэр нэмдэггүй төр засагтаа гомдоно, үгийг нь сонсдоггүй үр ач нартаа гомдоно. Гомдсоор  байгаад элдэв өвчин тусаж Эрлэг номунханд очих цаг нь болчихдог. Хүн их гэнэн амьтан. Хүн бүх насаараа ямар нэг юм хүлээгээд байдаг. Амьдрал сайжирна, албан тушаал ахина, баян болно, хөндийгөөр дүүрэн малтай болно, хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болно, хутга тавилгүй мах иднэ, хундага тавилгүй архи ууна  гэх мэтийн ахуй ертөнцийн зүйл хүлээдэг,  горьддог. Горьдлого нь талаар болоход гомддог, харуусдаг, уурладаг. Хүмүүст янз бүрийн зүйл тохиолддог. Тохиолдож байгаа сайн, муу зүйл бүхэн чинь үйлийн үр юм. Сайн үйл хийвэл жаргал ирнэ, муу үйл хийвэл зовлон ирнэ. Үйлийн үр эндүүрдэггүй. Юү ч тохиолдсон ажиглаад бай.Тохиолдсон зүйл бүрт хөөрцөглөөд хэрэггүй.  Учир нь бүх юм болоод өнгөрдөг. Болоод өнгөрөх юмны төлөө сэтгэлээ чилээх юун. Амь зуух гэж хүмүүс их ядардаг, их залхдаг. Ингээд хүмүүс ахуй ертөнцөөс уйдаж эхэлдэг. Үүнийг Магад гарахуй сэтгэл төрлөө гэдэг. Үхэл, мөнх бусыг бясалгаад эхэлвэл зөв замд орлоо гэсэн үг. Ингэвэл номын аньс нээгдэнэ гэдэг. Хүмүүсийн амьдралд ертөнцийн найман ном буюу найман хандлага саад болдог.  Лам багш айлдахдаа “Магтаал муушаал, алдар гутамшиг, олз гарз, жаргал зовлон гэсэн амьдралын найман хандлагад автаж,  тэр бүгдэд дурлах, дургүйцэхийн  тэнэглэл  надад байна уу, үгүй юү  гэдгийг сайтар шинжилж,  энэ бүгдээс чөлөөлөгдөх хэрэгтэй” хэмээжээ. Тэхлээр хүмүүс өөрийгөө ахуй ертөнцөөс чөлөөлөх нь чухал. Өөрийгөө чөлөөлөхийн тулд Бурханы номыг бясалгах хэрэгтэй. Бурханы номын гол чиглэл бол “Магад гарахуй сэтгэл - Боди сэтгэл - Хоосон чанар” юм. Үүнийг Мөрийн гурван эрхэм гэдэг.  Бурханы номонд хүний зовлонг бичсэн байдаг. Хүмүүс төрсөн биеэ ахин дахин орхихын зовлонтой. Хэн боловч гурван мянган ертөнцөд урьд цагт төрж байгаагүй, үхэж байгаагүй гэх газар зүүний үзүүрийн төдий ч байхгүй. Сансарт хүн болж төрөөд үхсэн ясыг нь цуглуулвал Сүмбэр уулнаас өндөр, цус нь далайгаас ч арвин болно. Тиймээс хүний биеийг олж төрлөө хэмээн гайхуулан хөөрөмшөх явдал үгүй , энэ бүгдийг орхих жамтай тул энэ бүгд сэтгэлд итгэмжтэй зүйл бус хэмээжээ. Товчилвоос Бурхан багшийн айлдсан ”Хураасны эцэст барагдана.Өндөрлөсний эцэст нурна.Учирсны эцэст хагацна.Төрсний эцэст үхнэ” гэдэг сургаал сансрын мөн чанарыг тодорхойлсон байгаа юм.

Хүн чи хэн юм бэ?  Чи бол хайрцаглагдсан амьдралын боол биш. Чи бол ахуй ертөнцийн эрэг шураг биш. Чи бол өдөр бүр ажилдаа яарч цагт хавчигдаж амьсгаа нь давхцаж явдаг ажлын боол биш. Чи бол оюун билигт хүн. Чи завгүй байна гэдгээ болиод ганц удаа ч гэсэн сэтгэлээ амраагаад чөлөөтэй амьсгалаад үз л дээ. Чи уулын орой дээр гараад ганцаараа суугаад ганц хором ч гэсэн бясалгаад үз л дээ. Өөрийнхөө сэтгэлийг шинж. Чи бол үргэлж өөрчлөгдөж байдаг. Чи гэрт ороод өрхийн тэргүүн болдог, хүүхдүүдийнхээ аав нь болдог, ажил дээрээ очоод ажилчин хүн болдог. Хорвоо хоосон чанартай гэдгийг чи мэдэх үү? Чи өөрийгөө чөлөөлөхийн тулд гэгээрэлийн зам мөрд эргэлт буцалтгүй орох хэрэгтэй.

Гэгээрэхийг хүссэн хүн Бурхан багшийн сургаал зарлиг, сэтгэл төвлөрүүлэх ёс, оюун ухаан гэсэн гурван эрдмийг эзэмшиж, сахилыг чанд сахин мөрдөж бие,сэтгэлээ анхааралтай ажиглан таван мэдрэхүйн үүд хаалгыг сонор соргог хамгаалж нүглийг тэвчиж буяныг бүтээж сэтгэлээ төгс төгөлдөр болгох шаардлагатай. Санаа сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг нь апагриха буюу шуналыг огоорч сэтгэлийн амгалан байдлыг олохыг хэлж буй аж. Оюун ухаан гэдэг нь Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэнийг мэднэ гэсэн үг буюу зовлонгийн үнэн, зовлонгийн шалтгааны үнэн, зовлонгоос салж болохын үнэн, зовлонг таслан зогсоох зам мөрийн үнэн юм.Найман зөв зам мөр нь: зөв үзэл, зөв сэтгэхүй, зөв үгс, зөв үйлс, зөв амьдрах арга, зөв тэмүүлэл, зөв дурсан санахуй, зөв бясалгал ажгуу. Зөв үзэл нь Бурхан багшийн айлдсан дөрвөн үнэнийг танин мэдэж учир шалтгааны үнэнд итгэж ,эд юмсыг зөв үзэхийг хэлнэ. Зөв сэтгэхүй нь хүслийн эрхэнд үл автаж шуналын эрхэнд үл орох,үл уурлах, бусдад хор үл хүргэх юм. Зөв үгс нь худал үл хэлэх,үл чалчих, үл хараах, хоёр нүүр үл гаргах юм.Зөв үйл нь амьтны аминд үл халдах,хулгай үл хийх, буруу үл хурьцах юм. Зөв амьдрах арга нь хүн ичмээр арчаагүй амьдрах аргаас зайлсхийхийг хэлнэ.Зөв тэмүүлэл нь хүн хэзээ ч үл залхуурах,зөв зорилгод хүрэхийн тулд хүч чармайлт гаргахыг хэлнэ.Зөв дурсах нь аливаа үйлийг бодолтой үйлдэхийг хэлнэ.Зөв бясалгал нь өмнөө зөв зорилго тавьж оюун ухаанаа гэгээрүүлэхийг хэлнэ

Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тогтдог. Лам багш нар айлдахдаа:”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нүгүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там, бирд, адгуусан,хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг. Дөрвөн хүч гэдэг нь: 1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч, 2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч, 3. Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч, 4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.

Хүн зовлонгийн шалтгаан болсон хорт сэтгэлээс эхлээд түргэн салах хэрэгтэй. Хорт сэтгэлийг санскритаар“Klesha” гэдэг. Олон хорт сэтгэлээс хамгийн хортой нь шунал, уур, мунхаг гурав болой. Энэ гурав бол 84 000 нисваанисийн суурь юм. Энэ гурваас болж хүмүүн бид эдүгээ хүртэл олон галавын хугацаанд  сансрын зовлонт тойрогт эргэлдсээр байна, нисваанист хүлээстэй хэвээр байна. Хүсэл шуналаасаа болж хүн зовж байдаг. Хүсэл шунал хүнийг гуйлгачин болгож, уур омог хүнийг араатан болгодог. Гэгээрэхийг хүсэгч хүн эхлээд сэтгэлийг зовоогч нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй. ”Нисваанис гэдэг нь сэтгэлийг ихэд тавгүй болгогч муу сэтгэл ажгуу. Нисваанис нь товчоор сэтгэлийн гэм гэсэн үг. Муу сэтгэлийн ёзоор нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав бөгөөд хүсэл дээр суурилсан 21 000 нисваанис, уур дээр суурилсан 21 000 нисваанис, мунхаг дээр суурилсан 21 000 нисваанис, энэ гурав холилдсон нисваанис дээр суурилсан 21 000 нисваанис буюусэтгэлийн нийт 84 000 нисваанис байдгийг Бурхан багш нээж эдгээр нисваанис буюу муу сэтгэлийг дарах ерөндөг болгон 84 000 номын цогцсыг айлджээ. Хүн эхлээд язгуурын зургаан нисваанисийг дарах хэрэгтэй.Энэ нь хүсэл тачаал, уур хилэн, омог бардам, мунхаг, нисваанист тээнэгэлзэл, нисваанист үзэл юм. Нисваанисийг дөнгөж сэтгэлд үүсэнгүүт танин барьж дарах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс нисваанисыг танидаггүй, харин нисваанистайгаа нөхөрлөөд нисваанисийнхаа боол нь болчихсон байдаг. Нисваанисийг гадаад шулам, дотоод шулам, нууц шулам хэмээн гурав ангилдаг. ”Ном гүнзгийрэх тутам шулам гүнзгийрдэг” гэгчээр гадаад, дотоод шулмыг судрын ёсыг хэрэгжүүлж дардаг бол нууц шулам судрын ёсонд дарагддаггүй ажээ. Нууц шулмыг зөвхөн тарний ёсыг хэрэгжүүлж дардаг ажээ.

Гэгээрэхийг хүссэн хүн Хоосон чанар буюу Шуньятын тухай сургаалийг мэдэх хэрэгтэй. Аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий үгүй болой.Хүмүүст өөрийн нүдээр харахад эргэн тойрон байгаа үзэгдэж харагдаж мэдрэгдэж буй юмс үзэгдэл үнэхээр бүтсэн мэт харагдах боловч мөн чанарыг нь судлагч билгүүнээр үзэхэд аль нь үнэхээр бүтсэн бэ? хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэхээр бүтсэн юу ч эс олдох ажээ.Хэрэв ямар нэг үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий олдвоос үнэхээр бүтсэн зүйл байна хэмээн үзэх атал тийм үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий ч үл олдох ажээ.  Учир иймээс үзэгдэл юмс бүхэн зөвхөн томьёолол буюу нэрийтгэлийн төдий байх боловч мөн чанар нь эрж хайгаад эс олдох хоосон чанартай ажээ. Энэтхэгийн мэргэд: “Би-г баримтлах үзэл нь чамд тор болж чи хашигддаг. Би-г баримтлах үзлээс салж, тор замхарсан цагт огторгуй чинийх болно.Чи ч чи биш болж, огторгуйг дотроо агуулж, энгүй уудам, цаглашгүй оршихуй болно” хэмээн сургасныг санах хэрэгтэй.

Хүн гэгээрэхийн тулд буян үйлдэж гэгээрэх шалтгаан нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Буян үйлдэхийн тулд буян гэж юу вэ? гэдгээ мэдэх хэрэгтэй. Буян гэж бусдад туслах сайн сэтгэлээр өдөөгдөж үйлдсэн, бусдад ач тустай аливаа үйл бүхнийг хэлнэ. Өөрөөр хэлвэл арван хар нүглийн эсрэг сайн үйлдлийг хэлнэ. Нүгэл гэдэг нь муу сэтгэлээр өдөөгдөж үйлдсэн, үр дагаварт нь өөрт болон бусдад зовлон авчирдаг үйл бүхнийг хэлнэ. Хүн гэгээрэхийн тулд гэгээрэлийн арван шатыг дүүргэх хэрэгтэй.

Гэгээрлийн таван  мөр, арван шатыгтовчлонавч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ - Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно - Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно - Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг - Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг - мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно хэмээдэг.

Тэхлээр гэгээрэхийг хүссэн хүмүүс эрдэмт лам Багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ.   Учир иймд хүмүүс минь ахуй ертөнцийн аахар шаахар юмнаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм байна шүү. Алийн болгон хүмүүс ашиг орлого, хөрөнгө мөнгө, албан тушаал,  хэргэм зэргийн төлөө бүх амьдралаа үрж дуусгах юм бэ. Эцсийн эцэст хүн хураасан хөрөнгө, бүх юмнаасаа хагацах нь мэдээж. Хүн авах идэхийн төлөө амьдрах бус, аврал гэгээрэлийн төлөө амьдрах нь утга учиртай юм шүү. Хамаг амьтан Гэгээрэлийн хутгийг олж Сансарын зовлонт хүрднээс чөлөөлөгдөх болтугай.

Доржийн СҮХБААТАР    2026.04.29

ИХЭМСЭГ ТҮШЭЭДИЙН ХЭМЖЭЭ
(оргилд арай гэж заларсных баяжаад авбал буух цагт амин хувьд улсын хөгжлөөс унацтай)

Дархан цаазат хангай сэргэдэг бол халдашгүй эрхтэй гишүүд ялзардаг аж. Инээх дүр нүүрэндээ идэх санаа цээжиндээ гэх үг яагаад гарсан юм бол? Гишүүнийг тойргийн сонгогчдын хяналтад өгч 3-ны 2 хувийн саналаар эргүүлэн татдаг хууль гялс үйлчилбэл даврагчид гүлс хийнэ. Өөрөөр хэлбэл эргүүлэн татах эрхтэй сонгогчдын толгой дээр хулгайч гишүүн сайдууд дураараа дургиж чадахгүй шогнойно. Даварсан хулгайчдыг хазаарлах ийм хүчирхэг боломж байсаар атал хэрэглэх сортоо манууст төрдөггүй нь маанагийнх. Мэдсээр байж хэмжээгүй эрх дархтаныг хуулийн дээр залж,давруулснаа сонгогчид минь ухаар. Үүнд тэд биш бид буруутай. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх хуульгүй болсон “ноёд” ямар ч хэрэг тарина. Эзгүй хээр тарвалзаж амьдарсан тархай бутархай малчдын удам хуулиа нулимаад зоргоор туйлахдаа өчүүхэн ч гудийхгүй.

Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй бүлэглэлийг дүнхүү сонгогчид “бурхад” хэмээн толгой дээрээ залж ирэв. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг төрийн толгойд залсансонгогчид 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үндсийг үхүүлсэн нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал ялдаг. Сонгуулийн ялалтыг шийдвэрлэгч-дүнхүү олныг дөрөөлөгчид эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, авилга хулгай дархлагдан оодорлоо. Тархи үнэгүйдэж, боловсрол хог дээр хаягдав. Сонгогчид гэгээрвэл хулгайчид төрийн толгойд заларч тонгочихгүй. Луйвар хулгайг гишүүд хийдэг-бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Бид сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнэээргүүлэн татах хоншооргүй. Гишүүдийн ёс суртахуун хэмжишгүй агаад халдашгүй эрхтэй. Хэмжиж болохгүй ёс зүйн ард авилга хулгай луувар дархлагдав.

Мандатаа өвөртөлж тангаргаа өргөх ёслолоор төрийн ноёлох оргилд заларснаа мэдэрнэ. Ноёлох оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй. Халдашгүй дархан эрхтэй болсон тань хамгийн гол олз. Хууль биелүүлэхээ түвэгшээдэг монгол хүн хуульгүй амьдрахыг диваажин гэдэг. Хууль хүрдэггүй халилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер, концесс атганд. Тансаглах мөнгө аминых бус төсвийнх. Өөрийнх нь хураалгасан татвараас тасдаж Та өөрт нь өгөхдөө өөрөөсөө өгч буй дүр эсгэ. Таныг хувиасаа туслав гэж харанхуй сонгогч чинь баярлаж тэнэгтэнэ. Ингэ гэж гишүүн тус бүрт төсвөөс 4 тэрбумыг тараадаг. Шинэ гишүүдэд эхлээд тансаг хаус хүчирхэг жийп бүрэлзэх нь мэдээж. Гэлээ ч архаг гишүүдийн буруу гарын нууц олзны хэмжээг шинэ гишүүд тантмагц хаус жийп юу ч биш болж “Хуульгүй 4 жилээ чамлаж, үтэр түргэн амжиж баяжъя” гэдэг хувиа борлуулах овсгоо чинь эрхэм шинэ гишүүн таныг яаруулна.

Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүр мөнгөө барж авирсны утга юу билээ гэж Та шанална. Хуульгүй хугацаа 4-хөн жил гэж чамлана. Иймхэн хугацаанд төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл болох нь танигдана. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил-ард олондоо хайртай хүн яг үнэндээ УИХ-д байхгүйг ухаарна. Оргилд арай гэж гарсных баяжаад авбал буух цагт эрхэм гишүүнд улсын хөгжлөөс унацтай гэх монгол ухаан дээгүүрээ дийлж буй. Та нарын хэмжээ ердөө энэ.

Барууныг хөгжүүлсэн ардчилал Монголд хараалын бай болов. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн миний нас дууслаа. Ардчиллаар явъя гэтэл авилгатай замд будилчхав. Гоё гоё төслийн үлгэрүүдэд самгардалгүй, жаахан хүч хөрөнгөө чадах ганц нэгд төвлөрүүлж, ашиглалтад оруулаад өгөөжийг хүртсэн цагт-үр дүнд хүрлээ гэж занш. Хомс тэнхээ маань үл бүтэх мөрөөдлүүдэд тарамдаж замхарлаа. Олон санаат оргож чаддаггүй. Гадны хорт хатгаас-дүнхүү Монголд дийлж амтшав. Баялаг бүтээх бизнес нь дажгүй цэцэглээд үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхвөл барууны гар хөл, хорлон сүйтгэгч гээд өргөн фронтоор дайрна. Цаазалдагсан бол цөөнгүй бизнесмэн, лидер буудуулсан. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах эх орончид бэлэн.

Адгийн Монголд ардчилал ахдав уу? Улныхан гэгч бидэнд ардчилал ахдав уу? МАН-ын дараалсан үнэмлэхүй ялалт бахтай ч хэт тасархай нь “монгол сонгогчид хэн бэ” гэх эргэлзээ мөн үү? Мөн. Сонгогчид итгэлээрээ МАН-д ингэж нэгдсэн гэхэд сэжигтэй. Нуулгүй хэлэхэд яг л коммунист сонгууль. Бидний сэтгэхүй либериаль ардчиллаар амьдрах өдий юм уу. 4-р анги төгсөөгүй малчныг их сургуульд оруулсантай ижил-бүдүүлэг харанхуй монголчуудад барууны ардчилал, чөлөөт зах зээлийн программ хүнддэв үү. Адгийн Монголд ардчилал гоёдолгүй яахав гэж тавлан жуумалзах гүрэн ч бий дээ. Бүх сонгогч МАН руу ханардаг ч сөрөг хүчнээр цангагчид дураараа дургигч МАН-ыг хазаарлахуйц санал өгсөн. Найман жилийнхээ луйвар хулгайд МАН сөхрөөд Ц.Туваан, О.Алтангэрэл, Т.Доржханд нарын-эрх мэдэлд нугасгүйг далимдуулж, дампуурсан яамдаа АН, ХҮН-д өгч тарьсан балгаа хөнгөлөхийг санаархав.

Төмөр замын гацааг Л.Оюун-Эрдэнэ мулталсан юм биш. Төмөр замыг орос олигархиудын захиалгаар Х.Баттулга гацаахад МАН байтугай АН-ын эсэргүүцэл мэдрэгдээгүй. Монголчуудын маллуулж буйг мэдэхийн дээдээр мэдэх-ажил хэрэгч хятадууд боомт холболтыг хүлээж цөхрөөд эцэст нь шууд оролцоход барууны хоригт сульдсан Орос ганц том түшгээ сөрөх тэнхээгүйдэж, манай төмөр зам хөдлөв. Миний болхи таамаг ийм. Женькогийн тарьсан гай 31,5 тэрбумаар тогтохгүй-боомт холболтод 10 тэрбум долларын хохирол учирна гэж Намбарын Энхбаяр шүгэлдэв. Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч тиймэрхүү. Сайд дарга болгохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй хулгайчдынхаа хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтраач. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер танай намуудад байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч гарааныхаа зураан дээр тэмүүлж байна. Намаа самарчаад ялалт өгсөнгүй гэж туних шившиг. Юун түрүү багаар ажиллаж сур. Дарга болох амбицаа аль ч намынхан нэгд эрэмбэлдгээ боль. Улсаа баяжуулж, ядуусаа өөд татахаа голлодог лидер Монголд алга. Өвгөн би хоёр гол намдаа ухаан суухыг ерөөж бичдэг. Сайн муу хэлүүлсэн залуус ная гарсан буурайг энэ үүдээр харах эсэхээ өөрсдөө мэд-би гуйхгүй. Та нарыг бурхан өршөөг.

Гадаад дотоодоос санхүүжилттэй, аюулгүй байдал тусгаар тогтнол гэх хийрхэл нь буцалсан ТББ олонтой улсад гадны хөрөнгө орж ирдэггүй аж. “Гадны хөрөнгө оруулалт их, гаднаас авдаг зээл бага” байхыг зохистой харьцаа гэдэг. Гэтэл манайх гадны хөрөнгө оруулалтыг хаагаад өндөр хүүтэй гадны зээлийг ихэсгэх замаар амиа зогоож үр удмаа өрөнд унагав. Хуулийн орчин Монголд гэнэт хувирч гадныхан хөрөнгөө алдах эрсдэл их. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтсан шалтаг ердөө энэ. Манай ордууд аварга хэрэглэгч Хятадтай хилэлдэг нь барууны хөрөнгө оруулалтыг татаж, өөдлөх ганц өгөгдөл. Энэ өгөгдлийг “чулуу” болго.

Эрх баригчдын нэр хүнд навс унав. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч мөрөөдөл нь үлгэр мэт аяндаа бүтсэнгүй. Эх орон хөгжих сайхан ч өөрөө баяжих бүр гоё ньявцын дунд тэдний шуналыг бадраав. Улсаа шударгаар удирдах ярвигтай тул халиранхай эрх баригч нар дүнхүү олноо зальдахаар сул олзонд хошуурлаа.Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас нэр нүүр, мөнгөө барж гишүүн болсны ашиг юу билээ. Оргилд арай гэж гарсных баяжиж аваад буувал өөрт-улсын хөгжлөөс унацтай. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй-бөөн ядаргаа. Улсаа хөгжүүлэх бадрангуй мөрөөдөл-дов жалгын аминцар монгол мэхэнд сөхрөв. Залхуу монголчууд зах зээлийн шударга өрсөлдөөнөөс шантарч шогнойв. Бид бусдын адил баяжих дуртай ч мэдээж сул олзоор. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас алга. Улсаа хөгжүүлэх эх оронч үзлийг нүүдэлчний аминцар шунал дийллээ.

Аль нам ялах-ард түмэнд түй ч үгүй. Учир нь тэд бүгд хулгайч. Хулгайч хулгайчаа ялах-олонд ашиггүй. Нийтийн давлагаагаар хулгайчдыг үсгүй хусвал сая цэвэршинэ. Үүний төлөө нийтээр зүтэг. Биесээ барьж идэхээр тэмцэлдэж буй хулгайч бүлэглэлүүдийг төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адил хулгайчид гэдэгт бүү эргэлз гэдгээ давтая. Төр засгийн толгойд нэг ч хулгайч бүлэглэл үлдээхгүй гэх зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлбэл шударга ёс тогтоно. Хулгайч бүлгийг хулгайч бүлэг ялснаар хожил гарахгүй. Ялсан хулгайч бүлэг дархлагдаж ганцаараа даналзана. Луйвар хулгайг хүн ам нийтээрээ элбэж дийлсэн цагт л эх орон гүйцэд цэвэршинэ гэж мэд. Феодализмээс капитализмыг харайхаар 70 жил нисээд “Их өр” гэгчтэй газардсан сургамж саяхных. Магтсаар байж малыг минь барж, маажсаар байж голыг минь таслах дөхсөнийг бүү март.

2026-04-25

Нийтлэлч Доржготов

Баян айлын хөвгүүдийн бяраа гаргасан хэрэг шүүх танхимд "замхрав"
Санжаачойпэл нарын хэрэг бол сүүлийн жилүүдэд Монголд “шударга ёс” гэдэг ойлголт ямар үнэ цэнэтэй, хэнд зориулагддаг вэ гэдгийг хамгийн тод харуулсан жишээ болов. Энэ бол жирийн нэг зодоон биш, харин манай нийгэмд хууль эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө хэрхэн “уян зөөлөн” болж хувирдгийн илрэл юм.

2025 оны долоодугаар сард Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газрын гадаа хэдэн залуус нийлж ганц хүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хохирогч эмнэлэгт хүргэгдэж, нүүрний яс нь хугарч, насан туршийн суулгац хийхээс өөр аргагүй болсон нь угтаа хүний амьдралыг үндсээр нь өөрчилсөн ноцтой халдлага байлаа.

Хэрэгт УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Таванбогд группын үүсгэн байгуулагч Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, мөн Л.Алтан-Очир нар холбогдсон. Өөрөөр хэлбэл, манай нийгэмд аль хэдийн өөрсдийгөө “дархлаатай” мэт авирладаг баян айлын хүүхдүүд байв. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа сунжирч, шүүх хурал хойшилж, бүр Амарсайхан нь гадагшаа гарсан гэх мэдээлэл цацагдахад олон хүн “ингэх нь аргагүй” хэмээн хүлээж авсан нь өөрөө хуульд итгэх итгэл ямар түвшинд хүрснийг харуулж байлаа.

Тэгээд ч болоогүй Хохирогч Д.Саяннямбууг Санжаачойпэлийн биед халдсан хэргээр яллагдагчаар татсан ч шүүх хурлын үеэр тэрбээр:

“Би Ц.Санжаачойпэлд гэмтэл учруулаагүй. Цагаатгаж өгнө үү” гэж хүссэн байна.

Харин Ц.Санжаачойпэл:

“Хохирогч, түүний гэр бүлээс уучлал хүсэж байна. Танхай ажиллагааг нарийвчлан шалгаж, бидний ирээдүйд хамгийн хөнгөн ял оноож өгнө үү. Хожим улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх хүний хувьд гуйж байна” гэж мэдэгджээ.

Э.Тэмүүлэн “Болсон бүх явдалд харамсаж байна” гэж хэлсэн бол, Л.Алтан-Очир “Тэнд ийм зүйл болохыг нэг ч хүн төсөөлөөгүй” гэж тайлбарласан байна.

Б.Амарсайхан “Саяннямбууг би цохиогүй. Зодоог салгах гэж хичээсэн. Хохирогч үүсгэсэн хохиролд нь гэмшиж байна” гэж мэдэгджээ.

Шүүгдэгчид хохирогч Саяннямбууд нийт 1 тэрбум 670 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон гэжээ.

Мөн Шүүх хурлын үеэр танилцуулсан гэрчийн мэдүүлэг анхаарал татав. Гэрч хэлэхдээ:

“Ц.Санжаачойпэл Тулгат бид хоёр дээр ирээд ‘Би Монголын хамгийн баян хүн. Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би хүн алаад шоронгоос зүгээр гарч ирнэ, та нарыг алчхаад ч зүгээр гарах боломжтой’ гэж орилж эхэлсэн” гэжээ.

Харин Ц.Санжаачойпэл үүнийг няцааж:

“Ерөнхий сайдын тухай би яриагүй. Миний аав Өлзийсайхан Монголын цагдаагийн байгууллагад ажилладаг, хууль хэрхэн үйлчилдгийг харуулах гэж олон удаа хэлсэн. Аавыг нь Г.Занданшатар Ерөнхий сайд болоод ЦЕГ-ын даргаар томилсон гэж би мэдсэн” хэмээсэн байна.

Уг хэрэг анх Цагдаагийн ерөнхий газрын дарга Болд хурандаагийн хүү Өлзийсайханаас эхэлсэн хэдий ч, аав нь албан тушаалтай учир хүү нь зөвхөн гэрчийн мэдүүлэг өгч, яллагдагчаар татагдаагүй гэх яриа ч олон нийтийн дунд гарсан юм.

Уг зодоонд дээрх залуус дөрвүүлээ нийлж хохирогч Саяннямбуугийн биед халдсан нь камерын бичлэгээр нотлогдсон. Хохирогч шүүхэд мэдүүлэхдээ:

“Миний нүд, хамар маш хүнд гэмтсэн. Нүүрний яснууд хугарч мах руугаа орсон байсан. Нүүрний яснуудыг төмрөөр бэхэлж, нүдэнд насан туршийн суулгац хийсэн...”

гэж ярьсан нь энэ хэрэг жирийн маргаан биш, хүний эрүүл мэнд, амьдралд урт хугацааны нөхөшгүй хор уршиг учруулсан гэмт хэрэг байсныг илтгэнэ. Гэвч шүүх үүнийг “хөнгөн гэмтэл” гэж ангилсан нь олон нийтийн бухимдлыг улам дэвэргэв.

2026 оны нэгдүгээр сарын 29-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрээ танилцуулж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлээр:

Ц.Санжаачойпэлд — 1 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах,

Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт — 8 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.
Мөн хохирогч Саяннямбууг Санжаачойпэлийн биед халдсан хэргээр яллагдагчаар татаж, 1 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Эндээс ганцхан асуулт урган гарна: хэрэв энэ хэрэгт жирийн айлын хүүхдүүд холбогдсон бол ял ийм “зөөлөн” байх байсан уу? Шөнийн гудамжинд ганцаараа явсан хүнийг бүлэглэн зодсон жирийн залуу зорчих эрхээ хязгаарлуулаад л өнгөрдөг жишээ Монголд хэр олон билээ? Иргэдийн бухимдал яг эндээс эхэлж байна. Хууль баян айлын хаалгыг зөөлөн тогшиж, ядуу айлын хаалгыг өшиглөж ордог мэт ойлголт нийгэмд аль хэдийн тогтчихжээ.

Санжаачойпэл нарын хэрэг бол ганц зодооны түүх биш. Энэ бол “хэний хүүхэд вэ” гэдгээс шалтгаалан ял шийтгэл өөр өөр болдог тогтолцооны илрэл мэт харагдсан явдал. Шүүх заалтаа уншиж, хуулиа тайлбарласан байж магадгүй. Гэхдээ шударга ёс гэдэг зөвхөн заалт уншихыг хэлдэггүй энэ бол иргэдийн итгэл, ёс зүйн хариуцлага, нийгмийн мэдрэмжийн нийлбэр юм. Харин энэ хэрэгт тэдгээрийн аль нь ч мэдрэгдсэнгүй.

Б.Зул

www.BOLOD.mn