Мэдээ мэдээлэл - Nutag.mn

Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана
Өнөөдөр /2026.11.06/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Тэд Нөмрөгийн дархан цаазат газарт /ДЦГ/ гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, түүний үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгааг Элчин сайд Игавахара Масарү онцоллоо.  Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөл байдлыг судлан дүгнэхээр хээрийн судалгаанд ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээчдэд талархал илэрхийлж, экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.  Цаашид хамтын ажиллагааг зөвхөн Нөмрөгийн ДЦГ-аар хязгаарлахгүйгээр байгаль орчны салбарт өргөжүүлэх, харилцаа холбооны салбарын технологи, дэд бүтцийн боломжийг ашиглан байгаль хамгааллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын хуралдаан бүрээр холбогдох асуудлыг хэлэлцэн, шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд түймрийн нөхцөл байдал, учирсан хохирол болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлснийг дурдлаа.

Энэ хүрээнд олон улсын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн дэмжлэг, туршлагыг ашиглах чиглэлээр ажиллаж байна.  Тухайлбал, Армен Улсад 2026 оны аравдугаар сард болсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын бага хурлын үеэр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлсэн. ОХУ, БНХАУ болон Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд туршлагатай эрдэмтэн, судлаачдын дэмжлэг авах талаар харилцан тохиролцсон. Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын байгууллагуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, зам харилцааны хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг мөн онцоллоо.  Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, шалгалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандах шаардлагатай гэжээ.

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц
Хятадын Коммунист Намын XX сонгуулийн Төв Хорооны V бүгд хурал 10-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бээжин хотноо болж, Намыг бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг тууштай ахиулахтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв.

ХКН-ын түүхийн музейн гаднах үзэмж  Зургийг: ЧЭНЬ ЕХУА

Өөрөө хүчтэй байж бусдыг зөв удирдаж чадна. Шинэ эрин үе гарснаас хойш дэлхийн хамгийн том улс төрийн намын байр сууринаас дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн нам болох зорилт өөд тууштай тэмүүлж буй ХКН өөрийгөө дотроос нь шинэчлэх улс төрийн эр зориг гарган, Намыг бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг гүнзгийрүүлэн урагшлуулж ирлээ.

Өнөөдрийн Хятадыг ойлгохын тулд ХКН-ыг ойлгох хэрэгтэй. Энэхүү чухал хурал нь дэлхий нийтэд “Хятадын засаглал”-ын амжилтын нууцыг эрэлхийлэх чухал боломж, цонхыг нээж өглөө.

Улс төрийн намын эрч хүч, амьдрах чадварыг хадгална

1926 онд ХКН-ын Төв Хорооноос авлига, хээл хахуулийг шийтгэх тухай гаргасан анхны баримт бичгээс эхлээд Жинганшаний тэмцлийн үеэр Улаан армийн дайчдын ачааны уутан дээр бичсэн сахин мөрдөх зургаан заалт, улмаар ХКН-ын XVIII их хурлаас хойш боловсруулж, шинэчлэн баталсан намын дотоодын олон тооны дүрэм, журам хүртэл... ХКН-ын түүхийн музейд дэлгэн тавьсан үзмэр бүр нь ХКН-ын олон сорилтыг даван туулж, ган мэт хат суусан аугаа түүхийг өгүүлнэ.

Музей нээгдсэнээс хойших таван жилийн хугацаанд ХКН-ын төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн урилгаар Хятадад айлчилсан гадаадын улс төрийн намуудын 300 орчим төлөөлөгчдийн баг тус музейд зочилжээ.

Зарим улс орон улс төрийн намуудын хоорондын зөрчил тэмцэл, нийгмийн тогтворгүй байдалд гүнзгий автсан бол зарим нь удаан хугацаанд мөргөлдөөн, эмх замбараагүй байдалтай байна. Тэр ч байтугай өөрсдийгөө “ардчиллын үлгэр жишээ” хэмээн удаан хугацаанд өргөмжилж ирсэн зарим улс орон улс төрийн туйлшрал, нийгмийн хуваагдал, засаглалын доголдол зэрэг бэрхшээлтэй нүүр тулж байна. Дэлхийн үнэт зүйлсийн судалгааны (2017–2022) дүнгээс үзэхэд, судалгаанд хамрагдсан 39 улсын иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэлийн дундаж түвшин ердөө 17.1 хувьтай байна.

Унгарын Ажилчны Намын дарга Тильмейр хэлэхдээ, ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр гол цөмөө болгосон ХКН-ын төв хороо намаа бүх талаар чандлан засаж, удирдах замаар авлигын ужгирсан үзэгдлийг үндсээр нь арилгахад анхаарч, бүх шатны удирдах албан тушаалтнуудаас өөртөө хатуу шаардлага тавих, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх, намын болон төрийн байгууллагын ажлын хэв маягийг цэвэршүүлэхийг шаардаж ирсэн. Энэ нь намын нийт гишүүдийн авлигаас урьдчилан сэргийлэх, авлигад автахгүй байх чадавхыг дээшлүүлж, ард түмний өргөн хүрээний дэмжлэг, итгэлийг хүлээх боломжийг бүрдүүлсэн юм гэжээ.

Авлига бол төр засгийг нураах хамгийн аюултай хүчин зүйл бөгөөд авлигатай тэмцэхийн тулд өөрийгөө хамгийн тууштай, эрс шийдэмгий байдлаар шинэчлэх шаардлагатай. Авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг хэрхэн илрүүлж шалган шийдвэрлэх, авлига үүсэх хөрс шороог хэрхэн арилгах нь дэлхийн улс төрийн намуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт юм.

Үзэгчид ХКН-ын түүхийн музейг үзэж сонирхож байна.  Зургийг: ЛЮ ЖИНЬХАЙ

ХКН-ын XVIII их хурлаас XX их хурал хүртэлх хугацаанд төвийн удирдлагад харьяалагдах 500 гаруй удирдах албан тушаалтныг холбогдох хэрэгээр шалгажээ. Зөвхөн 2025 онд Төвийн Сахилга бат хянан шалгах хороо болон Улсын Хяналтын хороо иргэдийн дэргэд гарсан зүй бус үйлдэл, авлигын асуудлаар нийт 8116 хэргийг шууд шалгаж, хянан шийдвэрлүүлсэн байна. ХКН-ын XIX их хурлаас XX их хурлын өмнөх үе хүртэл “Тэнгэрийн тор” ажиллагааны хүрээнд гадаадад оргон зайлсан 6900 хүнийг эх орондоо баривчлан авчирчээ. Авлигын эсрэг тэмцэлд ХКН том жижиг албан тушаалтнуудыг шалган шийтгэж, оргон зайлсан авлигачдыг ч эрэн сурвалжлах ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж байна.

Нигерийн Гадаад харилцааны сэтгүүлчдийн холбооны дарга Фредерик Идэхае, ХКН-ын авлигын асуудлаар баримталж буй “үл тэвчих” байр суурь гүн сэтгэгдэл төрүүлж байгааг онцолсон бол Палестины ФАТАХ хөдөлгөөний Хувьсгалт зөвлөлийн гишүүн Закарне, ХКН өөрийгөө дотроос нь шинэчлэх эр зоригийн хүчээр Хятадын онцлогт нийцсэн авлигын эсрэг тэмцлийн замыг амжилттай нээж чадсан хэмээн тэмдэглэжээ.

Өөрийгөө шинэчлэх нь шинэ эрин үеийн ХКН-ынхан намаа бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг тууштай урагшлуулж, практик туршлага болон онолын эрэл хайгуулаа гүнзгийрүүлэх явцдаа түүхийн мөчлөгт үзэгдлээс зайлсхийх хоёр дахь хариулт болгон олж тогтоосон зам юм.

Дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: “Дэлхий дахиныг ажиглахад өөрийн байгуулалтын асуудалд ХКН шиг ийм нухацтай, хариуцлагатай ханддаг, өөрийгөө шинэчлэх үйл явцыг шинжлэх ухаанч хандлага, системтэй арга барилаар ийм өндөр ухамсартайгаар урагшлуулдаг улс төрийн нам байхгүй. Энэ бол манай намын онцгой давуу тал төдийгүй цаг үеийг манлайлах ялалтын үндэс юм” гэжээ.

Шэньжэнь их сургуулийн Олон улсын улс төрийн харилцааны чиглэлийн доктор, Балба улсын иргэн Дипак Девкота хэлэхдээ, Ши Жиньпиний намын байгуулалтын үзэл санаа нь дэлхийн улс төрийн намуудад чухал ач холбогдолтой бөгөөд намыг удирдах, засаж төлөвшүүлэх системтэй үзэл баримтлалын цогц тогтолцоог дэвшүүлсэнд оршино. Үүнд ард түмнээсээ ямагт үндэс сууриа олж авах, авлигатай тасралтгүй тэмцэх, урт хугацааны зорилгоо тууштай баримтлах, мөн улс төрийн намуудын хооронд эрх тэгш, харилцан хүндэтгэсэн зарчмаар харилцах зэрэг багтана.

ХКН-ын төв хорооны найман заалт нь шинэ эрин үеийн ХКН-ын ажлын хэв суртлын байгуулалтын “алтан нэрийн хуудас” төдийгүй Хятадыг өөрчилж, дэлхий дахинд ч нөлөөлж байна.

2025 оны 5-р сард Гана улсын Үндэсний ардчилсан конгресс намын дарга Нкетиаг тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг Хятадад айлчилжээ. Жянсү мужид айлчлах үеэрээ төлөөлөгчид ХКН-ын Жянсү мужийн хорооны Намын сургуульд тусгайлан очиж, ХКН-ын төв хорооны найман заалтын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэх сургалт, боловсролын талаар танилцлаа.

Нкетиаг хэлэхдээ, ажлын хэв суртлыг бэхжүүлэх нь хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхэд хэцүү бөгөөд хамгийн чухал нь бодит үр дүнд хүргэх явдал юм. ХКН-ын төв хороо дээд шатнаас эхлэн үлгэрлэн манлайлж, ХКН-ын төв хорооны найман заалтыг хэрэгжүүлснээр цэвэр суртал, өөртөө хяналт тавих, эрх мэдлийг дүрэм журмын дагуу хэрэгжүүлэх нь бүх шатны удирдах албан тушаалтнуудын ухамсарт үйлдэл болсон. Энэ нь ажлын хэв суртлыг сайжруулах, авлигатай тэмцэх, ужгирсан доголдлыг арилгах чиглэлээр Үндэсний ардчилсан конгресс намд олон чухал сургамж өгсөн гэжээ.

Шри Ланкийн Ардын чөлөөлөх фронт 2024 оны сүүлчээс төрийн эрх барьж эхэлснээс хойш намынхаа өндөр түвшний удирдах албан тушаалтнуудыг Хятадад удаа дараа илгээж, ХКН-ын намаа бүх талаар чандлан засаж, удирдах туршлагаас суралцаж байна. Тус намын Улс төрийн товчооны гишүүн, Шри Ланкийн Тээвэр, авто зам, хот байгуулалтын сайд Ратнаяке хэлэхдээ, тус нам ТХ-ны найман заалт болон түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмууд, “ХКН-ын дотоод дүрэм, журмын тогтолцоо”-г өөрийн улсын хэлээр орчуулж, намын нийт гишүүдэд түгээн судлуулсан гэжээ.

Намыг бүх талаар чандлан засаж, удирдах нь ХКН өөрийн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлж, намын манлайлах чадавхыг дээшлүүлэх “төр барих нууц жор” хэмээн үзэх гадаадын улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдын тоо улам нэмэгдэж байна. Намыг бүх талаар чандлан засаж, удирдах Хятадын практик туршлага нь төрийн засаглалын тогтолцоогоо орчин үеийн болгох, төрийн засаглалын чадавхаа дээшлүүлэхийг зорьж буй улс төрийн намуудад чухал ач холбогдолтой үлгэр дуурайл болж байна.

Жянсү мужийн Хай-Ань хотын Цагдаагийн газрын Бинхай шинэ бүсийн цагдаагийн хэсгийн цагдаа нар авлигаас урьдчилан сэргийлэх сургалтын баазад суралцана  Зургийг: ЖӨҮ ЧЯН

Хөгжлийн шинэ дүр төрхийг цогцлооно

2026 оны гуравдугаар сарын 12-ны үдээс хойш, бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын XIV сонгуулийн дөрөвдүгээр чуулганаар “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг санал хураалтаар батлав. 70 мянга гаруй үг бүхий 18 хэсэг, 62 бүлгээс бүрдсэн уг төлөвлөгөөнд Хятад улсын ирэх таван жилийн чансаатай хөгжлийн иж бүрэн зураглал тодорхой тусгагджээ.

Дэлхий дахиныг ажиглахад олон улс оронд хөгжлийн алсын хараа, төлөвлөгөө дутагддаггүй ч түүнийгээ бодит ажил хэрэг болгох чадвар дутмаг байна. Тиймээс дэлхий нийтээрээ нэгэн асуултыг тавьж байна, энэ нь 1.4 тэрбум хүн амтай улс орон хөгжлийн нэгэн зураглалыг улс төрийн намын бодлогоос төрийн бодлого болгон хувиргаж, улмаар бүх шат, бүх салбарт тууштай хэрэгжүүлж, дундаас нь өөрчлөгдөхгүй, удирдлагын бүрэлдэхүүн солигдоход тасалдахгүй, хэрэгжилтийн явцад үр нөлөөгөө алдахгүй байлгаж чаддаг нууц нь юу вэ?

“Хятадын засаглал”-ыг ойлгохын тулд юуны өмнө “ХКН-ын засаглал”-ыг ойлгох хэрэгтэй. Дарга Ши Жиньпин намаа бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг намын урт хугацааны стратеги, мөнхийн зорилт болгон авч үзэж, намын урт хугацааны төр барих чадвар, улс орны урт хугацааны тогтвортой байдал, ард түмний аз жаргал, сайн сайхан амьдралтай холбоотой стратегийн өндөр түвшинд хандах ёстойг онцлон тэмдэглэжээ.

Египетийн улс төрийн намын залуу удирдагчид болон улс төрчдийн зохицуулах хорооны зохион байгуулах хорооны гишүүн Яхья хэлэхдээ, ХКН намын сахилга батын байгуулалтыг тууштай бэхжүүлж, авлигын эсрэг хатуу арга хэмжээ авч, зохион байгуулалтын нягт тогтолцоо, сахилга батын өндөр шаардлагыг бодитоор хэрэгжүүлж байна. Энэ нь ХКН хүчирхэг нэгдмэл байдал, тэмцэх чадвараа хадгалж, Хятадын ард түмнийг бэрхшээл, сорилтыг даван туулахад манлайлах чухал нууцын нэг юм гэжээ.

Тогтолцоо нь үндэс суурийг бэхжүүлж, урт хугацааны хөгжлийг баталгаажуулдаг. Тогтолцооны давуу тал бол улс төрийн нам болон улс орны хамгийн том давуу тал юм.

2024 оны 1-р сарын 1-нээс шинэчлэн найруулсан “ХКН-ын сахилгын шийтгэлийн журам” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бол 2025 оны 6-р сарын 1-нээс нэмэлт, өөрчлөлт оруулсан “БНХАУ-ын Хяналтын тухай хууль” болон түүнийг хэрэгжүүлэх журмууд нэгэн зэрэг хэрэгжиж эхэлжээ. Шинэ эрин үеэс хойш тогтолцоонд тулгуурлан намыг засаж төлөвшүүлэх, дүрэм журмын дагуу намыг удирдах ажлыг тууштай хэрэгжүүлснээр системтэй, бүрэн цогц, шинжлэх ухаанч, зүй зохистой, үр дүнтэй ажилладаг тогтолцоо улам боловсронгуй болж, тогтолцооны давуу тал “Хятадын засаглал”-ын бодит үр нөлөө болон хувирч байна.

Индонезийн Үндэсний судалгаа, инновацын агентлагийн судлаач Лидия хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлага дор ХКН намын дүрэм, журмын хэрэгжилтэд улам өндөр шаардлага тавьж байна. Намын гишүүдийн хууль, сахилгын зөрчлийг хатуу шалгаж, шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа нь Хятадын улс төрийн тогтвортой байдлыг хамгаалахад тустай төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт ХКН-ын сахилга батын өндөр шаардлагыг илүү сайн ойлгуулах боломжийг бүрдүүлж байна гэжээ.

ХКН-ын шилдэг гишүүн, Бээжин хотын Мэйтуань компанийн 707 дугаар хүргэлтийн ажилтнуудын намын үүрийн дарга Гао Фэн намын үүрийн хурлын үеэр үг хэлнэ    Зургийг: ЖАН ЧЭНЬЛИНЬ

Улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон юм. Намыг бүх талаар чандлан засаж, удирдах ажлын гол зорилго нь ард түмний дэмжлэгийг олох явдал билээ. Ард түмэн яагаад ХКН-ыг даган нэгдэж, чин сэтгэлээсээ дэмждэг вэ? Үүний хариулт нь ХКН ард түмний эрх ашгийг эрхэмлэдэг байр сууриа хэзээ ч өөрчлөөгүйд оршино.

Киприйн Ардчилсан фронтын зүгээс эрх баригч намын хамгийн чухал үүрэг бол ард түмний аз жаргал, сайн сайхан байдлыг баталгаажуулах явдал бөгөөд Хятадын ард түмний сайн сайхан амьдрал нь ХКН намаа бүх талаар хатуу сахилга баттайгаар засаж, удирдах хүчин чармайлтаас салшгүй холбоотой гэж үзжээ.

ХКН нь Хятадын нийт ард түмний хамгийн өргөн хүрээний эрх ашгийг төлөөлдөг бөгөөд өөрийн гэсэн тусгай эрх ашиггүй. Тэрээр аливаа ашиг сонирхлын бүлэг, эрх мэдлийн бүлэг, онцгой эрх ямбатай давхаргын ашиг сонирхлыг хэзээ ч төлөөлж байгаагүй.

ХКН ард түмнийг нэн тэргүүнд тавих төр барих үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж байгаа нь улам олон улс орны улс төрийн нам, улс төрийн байгууллагын хүлээн зөвшөөрлийг олж байна. Энэтхэгийн Бүх Энэтхэгийн Урагшлах Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Деваражан хэлэхдээ, улс төрийн нам зохион байгуулалтын цэвэр ариун байдлаа хадгалж, үзэл санаа, итгэл үнэмшилдээ үнэнч байж, ёс суртахууны хариуцлагаа чанд сахисан цагт л ард түмний итгэлийг хүлээж чадна. ХКН засаглалаа тасралтгүй боловсронгуй болгож, тогтолцоогоо бэхжүүлэн, сахилга батаа чанд сахиж байгаа нь ард түмний намын удирдлагад итгэх итгэлийг улам бататгаж байна гэжээ.

“Хятадын засаглал”-ын амжилтын нууцыг эрэлхийлэх явцад улс төрийн нам ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээхийн тулд ард түмний эрх ашгийн төлөө тууштай ажиллах ёстой, урт хугацаанд амьдрах чадвараа хадгалахын тулд ард түмний сэтгэлийн гүнээс урган гарсан хүлээн зөвшөөрөлт, дэмжлэгт тулгуурлах ёстой гэдгийг олон улсын зүтгэлтнүүд улам бүр онцлон тэмдэглэж байна. Улс төрийн намын засаглалын чадавхыг хэмжих хамгийн шууд шалгуур нь улс орны хөгжлийн замнал, ард түмний амьдралд гарсан өөрчлөлтөөр илэрдэг.

Гүйжөү мужийн Люпаньшүй хотын Жүншань дүүргийн Давань суурингийн оршин суугчид болон намын гишүүн сайн дурынхан удвал цэцгийн тариалангийн талбайд удвал цэцэг түүнэ   Зургийг: ТАО ЛЯН

Дэлхийн улс төрийн соёл иргэншлийг баяжуулна

“Улс төрийн намууд нь улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг урагшлуулах чухал хүч юм”. 2017 оны 12-р сард дарга Ши Жиньпин дэлхийн улс төрийн намуудын удирдагчдад хандан улс төрийн намуудын хүлээх чухал үүрэг, эрхэм зорилгыг ийнхүү гүнзгий тодорхойлсон юм.

ХКН Намаа бүх талаар чандлан засаж, удирдах зарчмыг баримталж, намын өөрийн хяналтыг ард түмний хяналттай хослуулан хэрэгжүүлснээр зөвхөн барууны улс төрийн намын загварыг цорын ганц жишиг хэмээн үзэх хандлагыг эвдэж, дэлхийн улс төрийн намуудын байгуулалтын онол, практикийн хүрээг өргөжүүлэн, дэлхийн улс төрийн соёл иргэншлийг баяжуулж, улс төрийн намуудын эрх мэдэлд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиглэлээр шинэ туршлага бий болгож байна.

ОХУ-ын Коммунист Намын төв хорооны дарга Зюгановын ажлын ширээн дээр “Ши Жиньпиний төр улсыг засаглах тухай” хэмээх ном тавиастай байдаг. Тэрээр уг номыг дахин дахин нягтлан судалж, намынхаа гишүүдэд заавал унших номын жагсаалтад оруулахыг зөвлөжээ. “ОХУ-ын Коммунист Нам ХКН-ын ‘өөрийгөө шинэчлэх’, ‘өөрийгөө дотроос нь зоригтой шинэчлэх’ үзэл санаанаас суралцаж, Хятадын авлигын эсрэг тэмцлийн туршлагыг нухацтай судлах хэрэгтэй” хэмээн Зюганов олон удаа тэмдэглэж байжээ. Тэрээр намынхаа өндөр түвшний удирдах албан тушаалтнуудыг зохион байгуулж, Намыг бүх талаар чандлан засаж, удирдах асуудлаар хамтын сургалт явуулан, ХКН-тай гүнзгий харилцаа, солилцоо өрнүүлж байна.

Тонга улсын Шадар сайд Лату чин сэтгэлээсээ хэлэхдээ: “Намын байгуулалтыг бэхжүүлснээр ХКН намын гишүүддээ үр дүнтэй хяналт тавьж, гишүүн бүрийг өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг болгож, нийгмийн бүх салбар, ажлын байранд үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхэд нь түлхэц өгч байна. Үүний үр дүнд улс орны хөгжлийн бодит амжилтууд бий болж байна” гэжээ.

Шинэ эрин үеийн Хятадын дэлхий дахины анхаарлыг татсан хөгжлийн амжилтууд нь улам олон гадаадын улс төрийн намыг ХКН-ын “төр барих нууц жор”-ыг гүнзгий судлах хүсэлтэй болгож байна. Азиас Африк, Латин Америкаас Европ хүртэл улам олон улс төрийн нам ХКН-ын намаа бүх талаар чандлан засаж, удирдах практикт анхаарлаа хандуулж, өөрсдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эндээс эрэлхийлж байна.

Камбожийн Ардын Нам ХКН-ын авилгатай тэмцдэг туршлагыг жишиг болгон, өөрийнхөө авлигын эсрэг бодлогоо дэвшүүлжээ. Танзанийн Хувьсгалт Нам ХКН-ын төв хороо найман заалтын туршлагад тулгуурлан Танзанийн хувилбар болох “найман заалт”-ыг боловсруулан хэрэгжүүлжээ. Испанийн Ардын Нам ХКН-ын дотоод хяналтын механизмыг жишиг болгон “Ард түмний хяналтын алба”-ыг байгуулжээ.

Молдавын Коммунистуудын Намын хүндэт дарга, тус улсын Ерөнхийлөгч асан Воронин хэлэхдээ, ХКН өөрийн тулгамдсан асуудалтай нүүр тулах эр зоригтой бөгөөд өөрийгөө тасралтгүй засаж залруулах, шинэчлэх чадвартай. Хятадын авлигын эсрэг тэмцлийн ололт амжилт нь тус нам амьдрах чадвар, өрсөлдөх чадвартай улс төрийн нам гэдгийг дахин нотоллоо гэжээ.

Жэжян мужийн Жүжи хотын Дүнбайхү суурингийн залуу намын гишүүд Чэньцай усан сангийн усны эх үүсвэрийг хамгаалах бүсэд усан сангийн удирдлагын төвийн ажилтнуудтай хамт хог цэвэрлэх, аюулгүй байдалд эрсдэлийн үзлэг хийх ажил өрнүүлж байна  Зургийг: ШЮЙ ЮЙ

ХКН-ын төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн урилгаар Өмнөд Африкийн Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Мапайла сүүлийн жилүүдэд өндөр түвшний удирдах боловсон хүчний төлөөлөгчдийн багийг удаа дараа ахлан Хятадад айлчилжээ. Тэрээр Өмнөд Африкийн үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч хүчний дунд үүссэн авлига, сахилга батын сулралыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Африкийн Коммунист Нам Сахилгын хороо байгуулах ажлыг эрэлхийлж байгааг илэн далангүй хэлээд, “Бид ХКН-ын Намыг бүх талаар чандлан засаж, удирдах туршлага, арга барилаас суралцахыг хүсэж байна” гэжээ.

ХКН Намыг бүх талаар чандлан засаж, удирдах, авлигын эсрэг тэмцлийг урагшлуулах практик туршлагаа дэлхийн засаглалын нийтийн баялаг болгон хувиргаж, дэлхий дахины авлигын асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй туршлага, үлгэр дуурайл үзүүлж байна.

Дарга Ши Жиньпин дэлхийн олон талт хамтын ажиллагааны чухал индэр дээр авлигын эсрэг дэлхийн хамтын ажиллагааг тууштай урагшлуулж иржээ. Үүнд 2014 онд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) удирдагчдын XX албан бус уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутгийн авлигын эсрэг хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийг санал болгож, АПЕК-ийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг байгуулан, “Авлигын эсрэг Бээжингийн тунхаглал”-ыг батлахад түлхэц үзүүлсэн. 2024 онд “Их 20”-ийн удирдагчдын XIX дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс “Их 20”-ийн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зэрэг дэлхийн хөгжлийг дэмжих найман арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ зарласан.

Нэг гол талыг баривал мянган салаа нь цэгцэрнэ. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа дэлхийн авлигын эсрэг засаглалыг илүү шударга, тэгш, үр дүнтэй чиглэлд тасралтгүй урагшлуулж байна. НҮБ-ын “Авлигын эсрэг конвенц”-оор хүлээсэн үүргээ ямагт өндөр түвшинд биелүүлж, олон талт хүрээнд авлигын эсрэг хамтын ажиллагааг урагшлуулан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны авлигын эсрэг хамтын ажиллагааны төслүүдийг олон жилийн турш санхүүжүүлж байна. “Авлигагүй Торгоны Зам”-ын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн урагшлуулж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын чансаатай хөгжлийг баталгаажуулахын зэрэгцээ олон улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай авлигын эсрэг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “Авлигагүй Торгоны Зам”-ыг хамтран байгуулах асуудлыг олон арван улстай байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт тусгаж байна. Авлигын эсрэг олон улсын сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүд зохион байгуулж, олон улсын авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтнуудад туршлага, мэдлэгээ хуваалцаж байна.

Сүүлийн жилүүдэд улам олон гадаадын удирдагчид Хятадад айлчлах үеэрээ Хятадын олон  бүс нутагт очиж, газар дээр нь танилцах замаар бодит, олон талт Хятадыг гүнзгий ойлгож байна. ХКН өөрийгөө дотроос нь шинэчлэх эр зориг гарган, чанд сахилга бат, ажил хэргийн зөв хэв маягаараа ард түмний итгэлийг олж, хүчирхэг зохион байгуулалтын чадавхаараа хөгжлийн хамтын хүчийг нэгтгэж байна. Чухам ийм хүчирхэг, тууштай эрх баригч намын манлайллын дор Хятад улс өөрийн үндэсний нөхцөл байдалд нийцсэн орчин үеийн хөгжлийн замыг нээж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгожээ.

Энэ жил бол “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил юм. Хятад улс Хятадын онцлогт нийцсэн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс байгуулах, үндэстнээ сэргээн мандуулах их үйл хэргийг бүх талаар урагшлуулж байна. ХКН намаа бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг тууштай хэрэгжүүлж, нам болон улс орныг засаглах практик туршлагаа дэлхий нийттэй хуваалцан, ялангуяа дэлхийн өмнөд хагасын улс орнуудын улс төрийн намуудад өөрийн орны үндсэн нөхцөл байдалд нийцсэн засаглалын замыг эрэлхийлэхэд нь тусалж, дэлхийн улс төрийн соёл иргэншлийн хөгжилд Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдлийг үргэлжлүүлэн хувь нэмэр болгон оруулж байна.

Редактор : Б.ХУРЦ

Сэтгүүлч : ЯН ВЭЙХАНЬ, СҮНЬ ШАОЛҮН, ШЮН ФЭН, МА ЖҮӨЯНЬ

Эх сурвалж : news.cn

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна
Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна.Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлж, Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгах нь —Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна.

Олон улсын мэргэжилтнүүд Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг анхааралтай ажиглаж байна. Тэдний үзэж буйгаар тус бүгд хурал бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг тууштай сайжруулахад голлон анхаарч байгаа нь Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгаж, ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг үргэлж хүлээхэд чухал ач холбогдолтой.

Оросын Шинжлэх ухааны академийн Хятад болон орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн Дэлхийн улс төр, стратегийн шинжилгээний төвийн захирал Захлязминская:

- Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурал бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа нь намын байгуулалтын ажлыг чухал түвшинд сайжруулж буй хэрэг    юм. Хятадын Коммунист Нам өөрийгөө ариусгах, өөрийгөө боловсронгуй болгох, өөрийгөө шинэчлэх чадавхаа тасралтгүй бэхжүүлж байгааг бид өндрөөр үнэлж байна. Энэ нь Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгах баталгаа болж чадна.

Сербийн Белградын их сургуулийн туслах профессор Стекич:

- Би Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг маш их анхаарч байна. Энэ хурал Хятадын Коммунист Намын хөгжлийн шинэ үе шатыг нээх болно. Дарга Ши Жиньпин өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх нь Хятадын Коммунист Нам түүхэн дэх засаглал мандаж, доройтох мөчлөгөөс гарах хоёр дахь хариулт гэдгийг олон удаа онцлон тэмдэглэв. Энэ нь Хятадын Коммунист Нам ард түмнийхээ төлөө сэтгэл тавьж, ард түмний аз жаргал, үндэстний сэргэн мандалтын төлөө ямагт хүчин чармайлт гаргаж байдгийг харуулж байна.

Азербайжаны “Хятадын санаачилга, хөгжил, соёлын судалгааны төв”-ийн захирал Гасимов:

- Дарга Ши Жиньпин алсын хараатайгаар Хятадын Коммунист Намын өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх үйл явцыг Хятадын онцлогтой социалист модернизацыг дэмжих зорилготой нягт уялдуулав. Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхийн ач холбогдол нь намын дэвшилтэт шинж чанарыг хадгалахад оршино.     Үүнийг улс орны хөгжил, ард түмний сайн сайхан байдлаар хэмжих ёстой. Хятадын Коммунист Намын төр улсыг удирдан засаглах туршлага бусад улс оронд үлгэр дуурайл болохуйц юм.

Бразилын Хятадын асуудал судлалын төвийн захирал Линс:

- Хятадын Коммунист Нам өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх зоригтой байж, дэвшилтэт шинж чанараа ямагт хадгалан, намын байгуулалтыг бүх талаар сайжруулсаар ирлээ. Энэ нь ард түмнийг төвд тавьсан засаглалын үзэл баримтлалыг мөн илэрхийлж байна. Ийм үйл ажиллагаа нь Хятадын онцлогтой социалист модернизацыг ахиулж, ард түмэнд аз жаргалтай амьдрал авчрахын зэрэгцээ Латин Америкийн орнуудад үнэтэй туршлага болж байна.

Унгарын Ерөнхий сайд асан Медьеши:

- Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Дөрвөн бүх талын” стратегийн зохион байгуулалт нь Хятадын үндэсний нөхцөл байдалтай бүрэн нийцэж байгаа бөгөөд бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэх нь түүний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь Хятадын Коммунист Нам ард түмний эрх ашгийг чухалчлахын зэрэгцээ ардчиллын бүтээн байгуулалтыг сайжруулахад мөн анхаарч байгааг харуулж байна. Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг тууштай дэмжих нь Хятадын ирээдүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болно.

Танзанийн улс төрийн шинжээч Шайо:

- Дарга Ши Жиньпин ер бусын зориг, шийдэмгий байдлыг харуулж, Хятадыг зөв замаар удирдан чиглүүлж байна. Тэрээр бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхийг дэвшүүлж, намын сахилга батыг чангатган, улс төрийн удирдан манлайлах чадавхыг бэхжүүлснээр Хятадын Коммунист намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгаж, Хятадыг ихээхэн амжилтад хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : www.cctv.com

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн
ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүнХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн нь «Намаа бүх талаар чанд засахыг тууштай ахиулахтай холбоотой хэд хэдэн чухал асуудлын тухай Хятадын Коммунист Намын төв хорооны тогтоол»-ыг хэлэлцэн баталсан явдал юм.

Уг тогтоол нь Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, Ши Жиньпиний намын байгуулалтын талаарх үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, шинэ эрин үеэс хойших намаа бүх талаар чанд зассан агуу их ололт амжилтыг системтэйгээр дүгнэж, ХКН намаа чанд засаж ирсэн түүхэн туршлага болон шинэ эрин үеийн намаа бүх талаар чанд зассан үнэт туршлагыг нэгтгэн дүгнэж, намын байгуулалтын өмнө тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг зорилт, шинэ сорилтуудад гүнзгий дүн шинжилгээ хийсэн юм. Мөн шинэ эрин үе, шинэ аяны намын үүрэг зорилтыг биелүүлэхэд чиглүүлэн, өнөөгийн болон ирээдүйн тодорхой хугацаанд намыг удирдан засаглах, намыг хөгжүүлэн бэхжүүлэх талаар стратегийн зохицуулалт хийсэн бөгөөд энэ нь шинэ эрин үеийн намын байгуулалтыг ахиулах агуу их шинэ төслийн хөтөлбөрийн чанартай баримт бичиг юм.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : news.cn

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно
Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд албан ёсоор ашиглалтад орж, Цагаан суварга буюу Байта олон улсын нисэх онгоцны буудал нэгэн зэрэг хаагдана.10-р сарын 19-нд, Хөххотын захиргаа болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Иргэний агаарын тээврийн групп ХХК хамтран мэдэгдэл гаргаж, Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад шилжүүлэн оруулах албан ёсны хугацааг тодорхой зарлалаа.

Мэдэгдэлд дурдсанаар, Өдгөө Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын бүх ажил бүрэн дуусаж, холбогдох шалгалт, батлан зөвшөөрлийг амжилттай давсан байна. Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахын өмнөх бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй, найдвартай үргэлжилж байна.

Мэдэгдэлд тодорхойлсноор, 2026 оны 11-р сарын 26-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлыг албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан Хөххотын Цагаан суварга буюу Байта олон улсын нисэх онгоцны буудал мөн энэ үеэр үйл ажиллагаагаа зогсооно.

Нисэх онгоцны буудлыг шинэ байршилд шилжүүлэн ашиглалтад оруулах нь Хөххотын иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийн чухал түүхэн үйл явдал юм. Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор бүс нутгийн нэгдсэн тээврийн тогтолцоо улам боловсронгуй болж, Өвөр Монголын төв хотын агаарын тээврийн зангилааны хүчин чадал нэмэгдэн, зорчигчдын аяллын тав тух сайжирна. Түүнчлэн Өвөр Монголын гадаад харилцаа, нээлттэй хөгжлийг өргөжүүлэх, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжлийг урагшлуулахад шинэ эрч хүч нэмэх юм.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : inews.nmgnews.com.cn

2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
ОХУ-ын өмнөд Сибирийн Тувагийн Бүгд Найрамдах Улсад орших 2,800 жилийн настай булшнаас каннабисын үр болон хүний үсэнд хийсэн шинжилгээгээр тухайн үеийн хүмүүс уг ургамлыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор хэрэглэж байсныг тогтоосон байна.

Судалгааны үр дүнг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Science сэтгүүлд нийтэлжээ. Судалгааг Швейцарын Бернийн их сургууль болон Германы Макс Планкийн Геоантропологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Археологичид Тувагийн Уюк хөндийд байрлах Туннуг-1 хэмээх эртний булшнаас каннабисын үр, хүний үсний сүлжээс зэрэг олдвор илрүүлжээ. Каннабисын зургаан үрийг радиокарбоны аргаар шинжлэхэд МЭӨ VIII зууны эхэн үед хамаарах нь тогтоогдсон байна. Харин булшнаас нийт 1,000 гаруй үр олджээ.

Гэхдээ үр олдсон нь ургамлыг мансуурах зорилгоор хэрэглэж байсныг батлах боломжгүй. Тиймээс судлаачид булшнаас олдсон хүний үсэнд химийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр үсэнд каннабинол (CBN) хэмээх бодисын ул мөр илэрчээ. Энэ нь каннабисын сэтгэцэд нөлөөлөх гол нэгдэл болох THC исэлдэх үед үүсдэг бодис аж. Эрдэмтэд энэхүү олдвор нь каннабисыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор ашиглах явдал орчин үеийн нийгэмд бий болсон хэрэглээ бус, хэдэн мянган жилийн тэртээгээс улбаатайг харуулж буй сонирхолтой баримт гэж үнэлжээ.

Туннуг-1 булш нь Евразийн тал нутгаар нутаглаж байсан скифүүдийн язгууртны оршуулгын дурсгал юм. Ойролцоогоор 140 метрийн диаметртэй уг байгууламжаас адууны тахилгын үлдэгдэл, хүний яс, хүрэл эдлэл, гоёл чимэглэл зэрэг олдвор илэрсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар каннабисыг тухайн үеийн оршуулгын болон тахилгын зан үйлд ашигладаг байсан байж болзошгүй. Гэхдээ хүмүүс уг ургамлыг утаж хэрэглэсэн эсвэл идэж хэрэглэсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.

Эх сурвалж: Science, University of Bern, Max Planck Institute

АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас гаргасан юм.

Энэхүү ажлын хэсгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нийт 24 төсөл, хөтөлбөрөөс Ажлын хэсгийнхэн зургаад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ дагуу ажил хариуцсан болон хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авсан.

Уг зургаан хэргээс дөрвийнх нь шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын Байгууллагад шилжүүлсэн байгаа. Үлдсэн хэргүүдэд эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдэд нийт есөн хүнийг эрүүгийн гэмт хэргийн яллагчаар татсан. Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам болон Сэлбэ дэд төв төсөлд холбоотой хэргүүдэд Нийслэлийн Прокурорын Газраас олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл хүргүүлсэн. Уг байгууллагаас зөвшөөрсөн хэмжээ хязгаартай мэдээллийг өгөх юм.

Туулын хурдны замын хэрэгт Нийслэл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төсвийн ₮500 тэрбумыг олгохдоо төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед Нийслэлийн Засаг Даргын орлогчоор ажиллаж байсан Б.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй эсэхүл хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд мөнгө шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзсэн.

Яллагдагчаар татагдсан этгээдэд тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн. Ирээгүй. Х.Нямбаатар нь энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гадагшаа нэвтэрсэн бүртгэлтэй байна. Ийм учраас Х.Нямбаатарын хаяг байршлыг тогтоолгохоор ИНТЕРПОЛД хандаад буй. Одоогоор албан бус мэдээллээр Канад Улсад байгаа гэсэн. Монгол Улс, Канад Улс хоёр нь эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байдаггүй. Гэхдээ хоёр улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн. Энэ дагуу авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд бид олон улсын байгууллагад нь хүсэлтээ хүргүүлсэн байгаа.

Туулын хурдны замын хэрэгт сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байгаа. Тус төслийн гүйцэтгэгч компанийн мэдэлд байсан арилжааны банкны 14 дансанд байгаа ₮339 тэрбумын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаасан.

Мөн уг төслийг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотын ногоон бүс болох 7.2 га талбай бүхий бургасан ойг шилжүүлж байж ажлыг үргэлжлүүлэх ёстой байсан ч нийт талбайг хавтгайруулан огтлол хийсэн. Энэ хууль бус ажиллагааны улмаас нийслэлийн ногоон бүсэд ₮352.2 саяын хохирол учруулсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна.

Шинэ тойрог авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд ₮16.9 тэрбумын өртөг бүхий тендер зарлагдсан. Сонгон шалгаруулалтад Б.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж шалгаруулсан гэж буруутгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн. Одоогоор шүүхийн тов нь зарлагдаагүй байна. Үүнтэй холбоотойгоор Б.Даваадалай болон бусад этгээдийн ₮6.2 тэрбумын хөрөнгийг битүүмжлээд буй.

Сэлбэ дэд төвийн орон сууцны төсөлтэй холбоотой хэргийн тухайд 994 айлын 14 блок барилгын нийт өртөг нь ₮226.4 тэрбумын төсвийн ажилд нэр бүхий албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг хэргээр шалгагдаж байна. Энэ хууль бус ажиллагаанд НИТХ-ын нэр бүхий хуулийн этгээд оролцсон гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Энэ хэргүүдтэй холбоотойгоор Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна" гэв.

Австралийн шүүх хүчингийн гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэний гэм буруугүйг тогтоож, цагаатгажээ
Австралид хүчингийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Монгол Улсын иргэнийг гэм буруугүй болохыг тогтоожээ. Энэ талаар Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгалан, түүний гэргийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллага саатуулж хүчингийн хэрэгт буруутган шалгах болсон.

Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ирсэн. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан болно.

Элчин сайдын яамнаас Австралийн талын цагдаа, прокурор, шүүхийн байгууллага болон өмгөөлөх талтай тогтмол холбогдон шуурхай ажилласны үр дүнд 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Сидней хотын орон нутгийн шүүх хуралдаж манай иргэнийг энэ хэрэгт огт холбоогүй болохыг тогтоож, цагаатгах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг иргэд Та бүхэндээ албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү хилс хэрэгт гүтгэгдсэн асуудал дууссан тул өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр иргэн Ё.Амарбаясгалан гэр бүлийнхээ хамт Канберра хотод хүрэлцэн ирж Монгол Улсын Гадаад харилцааны яам, тус Элчин сайдын яамнаас үзүүлсэн бүх талын туслалцаанд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Энэ ташрамд бидний зүгээс манай иргэнийг уг хэрэгт холбоогүй болохыг тогтоон цагаатгаж хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэсэн Австралийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагад талархал илэрхийлж байна.

Эцэст нь хэлэхэд, тус улсад оршин сууж, ажиллаж, суралцаж буй манай иргэд Та бүхнийг суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хууль бус үйлдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирогч болсон, эсхүл аливаа хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яаманд цаг алдалгүй даруй хандаж байхыг хүсье.

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам

2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Эл хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна. Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ. Үүгээр зогсохгүй тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна.

Хэрэгт холбогдогч “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэт бусдад өөрийгөө танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байсан. Үүгээр дамжуулан төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэт бусдыг хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байсан. Этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.

"ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор саатаад байсан шатахууны вагонууд өчигдрөөс орж ирээд байна"
Монгол Улсын хэмжээнд 11-р сарын 1-9-ны өдрүүдэд нийт 20,670 тн АИ-92 автобензин, 500 тн АИ-95 автобензин, 71,551 тн дизелийн түлш, 1,500 тн онгоцны түлш тус тус импортоор орж ирсэн талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тн АИ-92 автобензинийг буулгах, түгээх ажлууд хийгдэж байгаа юм байна.

Улсын хэмжээнд 11-р сарын 6-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 11 хоногийн, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байсан бол дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн  ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдалтай байсан ба өчигдөр шөнө уг тасалдаад байсан ө140 вагон АИ-92 автобензин орж ирээд байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай байна гэв.