Уул уурхай - Nutag.mn
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр ойрд таг чиг байсан нэг “сэдэв” сөхөгдлөө.
Тэр нь, одоогоос 10 жилийн өмнө улс төрийн гол сэдэв болж, тухайн үедээ УИХ-ын сонгуульд ч тодорхой нөлөө үзүүлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай юм.
Учир нь, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүд Засгийн газраас лавласан байна. Гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “…“Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт дээр Цэцээс “…УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Гэхдээ нөхөн олговрыг өгч байж ав” гэсэн шийдвэр гаргасан. Дээд шүүхийн иргэний болон захиргааны хэргийн танхимын эцсийн шийдвэр зөрүүтэй гарсан. Аль нэгийг нь хэрэгжүүлбэл буруудна. УИХ-ын 2017 оны шийдвэрийг боловсруулсан ажлын хэсгийн хаалттай хуралдаан дээр хүртэл алдаатай шийдвэр болох нь гэж яригдаж байсан юм билээ. Учир нь, хүний хөрөнгийг онц байдлын болон дайны байлдааны үед авна. Аль эсвэл шүүхийн шийдвэрээр хурааж авна. Гэтэл нөхөн олговор өгөхгүйгээр шууд авч болох уу, үгүй юу гэдэг гацаанд орсон” гэж хариулсан юм.
Уг нь, УИХ-аас 2017 оны 23 дугаар тогтоолд, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан. Түүнчлэн, хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт даалгасан байдаг. Уг тогтоолыг гаргах үеийн УИХ-ын дарга нь М.Энхболд байжээ.
Харин уг тогтоолыг баталснаас хойш удалгүй Дээд шүүх дээр хоёр, Цэц дээр нэг шийдвэр гаргасан байна.
2017.12.7. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ОӨУБЕГ-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. “Монголиан коппер корпорэйшн” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ТӨБЗГ-аас 2017 оны гуравдугаар сарын 31-нд зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн уг хурлаас “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан байна. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны гуравдугаар сарын 31-ний ээлжит бус хурлын 01, 02 тоот тогтоолуудыг хүчингүй болгосныг хэвээр үлдээжээ. Мөн нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны 06/2016 тоот “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгч  “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.
2018.2.28. Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Сугар Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх” маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хийжээ. Тус хуралдаанд мэдээлэл гаргагч Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцжээ. Тэндээс 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Түүнд “… УИХ-ын “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны хоёрдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 5.2, 5.3, 16.3, 45.2, 70.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.2-т заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай” гэжээ.
2018.9.20. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газар, ТАБЗГ, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорэйшн” ХХК Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зургааг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, тавыг нь хангахгүй орхижээ. Мөн, “…Засгийн газар болон ТӨБЗГ, ОӨУБЕГ нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна” гэж дүгнэжээ.
Эдгээр шийдвэрийн улмаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажилла”, “…уг хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуул” хэмээсэн нь гацаанд оржээ.
Түүнчлэн “…Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ ав” гэсэн нь ч мөрдөх байгууллага дээр “гацчихаад” байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа талаарх иргэний мэдээллийн дагуу байгаль орчны улсын байцаагчид болон экологийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглаж байсан техник хэрэгслийг буцаан татуулах арга хэмжээ авлаа.
Энэхүү асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйлдэлд онцгой анхаарал хандуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Цаашид байгаль орчны улсын хяналтын газраас хууль бус олборлолтыг таслан зогсоох, эрсдэл бүхий бүс нутгуудад хяналт шалгалтыг тогтмолжуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг сэргээн хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.
Дашрамд дурдахад 2025 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын тогтоолоор түр карьер олгосон нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57,250,000 төгрөгийн торгууль, 168,834,085 төгрөгийн хохирол нөхөн төлбөр ногдуулан, зөрчил тус бүрд албан даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллав.
Энэ хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 7 ААН-ийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал, Монгол Улсын хууль журмыг үл тоон үйл ажиллагаа эрхэлсэн "Хризо праза групп" ХХК-ийн уурхайн талбайд газар дээр нь ажиллаж БОУАӨЯ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг АМГТГ-т үүрэг болголоо.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ашигт малтмалын салбар бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбар. Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Иймд төрөөс хууль ёсны үйл ажиллагааг дэмжинэ. Харин хууль бусаар алт олборлогчдод хатуу арга хэмжээ авна" гэлээ.
Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчинд экологийн ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, Монгол Улсад орох татвар төлбөрөөс зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөг дурдвал их. Иймд, хууль бусаар ашигт малтмал олборлох, газрын хэвлийн хөндөх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлээ.
Ажлын хэсэгт АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид ажиллаж байна.
Өгөөжийг өөрт нь үлдээхгүй бол уурхайтай нутагт хөгжил ирэхгүй
“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд V байр эзэлсэн сэтгүүлч З.Цэлмэгийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд олон уурхай ажилладаг ч хөгжилд нь нүдэнд харагдаж, гарт баригдахаар дорвитой нэмэр болдоггүй. Нийт нутаг дэвсгэрийнх нь 14 хувьд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбай бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг суманд олгох тусгай зөвшөөрлийн нийт талбайг газар нутгийнх нь 15 хувиас илүүгүй байх зөвлөмжийг 2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн. Харин Даланжаргалан суманд өдгөө 56.6 мянган га талбайд 80 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоосон хязгаарт бараг тулжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг харвал “МАК Цемент”, “Улаанбаатар чулуун завод” зэргээс бусад нь жижиг, дунд уурхайнууд зонхилдог.
Тус сумын газар нутгаар өдөр бүр хэдэн зуун хүнд даацын автомашин, галт тэрэг нүргэлэн өнгөрдөг. Сая сая тонн нүүрс, цемент, жоншийг эндээс олборлож экспортолдог. Дорноговь аймагт ч тэр, улс оронд ч тэр эдийн засгийн болоод стратегийн ач холбогдолтой сум. Цагтаа Оросын агаарын цэргийн бааз байршиж байсан, нутаг дэвсгэрээр нь Ази, Европыг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг, дөрвөн аймгийн газар нутгийн зааг дээр байдаг их хөлийн газар юм. Хэдийгээр албан ёсны бүртгэлтэй хүн амын тоо 3500 орчим боловч уурхайн ажилчид, дамжин өнгөрдөг хүмүүсийг тооцвол 10 мянга давна. Эдгээр сүүдрийн хүн амын үзүүлж буй ачаалал нь сумын эдийн засгийн чадавхыг шавхаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг тарамдуулдаг. Улс болон аймгийн төсвийг зузаатгахад ачаа үүрдэг тус сумын хувьд сүүлийн таван жилд Дорноговь аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Ердөө таван жилийн өмнө Даланжаргалан сум аймгийнхаа төсөвт 200 орчим сая төгрөг төвлөрүүлж байсан бол 2025 онд 10 тэрбум хол даваад байгааг Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонбаяр 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв.
Харамсалтай нь тус сум өгдөг шигээ өгөөж хүртэж чаддаггүй. 2026 онд Даланжаргалан сум аймгийн төсөвт 10.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, ОНХС-аар 493 сая төгрөг хүлээн авахаар болжээ. Энэ талаар тус сумын иргэдийг аймгийн ИТХ-д төлөөлдөг Н.Отгонбаяр “Уул уурхайн компаниудын хамгийн их нөлөөлөлд байдаг сумын ард иргэдэд ОНХС-аар хуваарилдаг санхүүжилт үнэхээр хангалтгүй байна. Иргэд ОНХС-аар хийх ажилд маш их санал өгдөг ч хуваарилсан мөнгө нь хаана ч хүрдэггүй. Яаж хуваарилдаг зарчмыг нь хэлж өгөхгүй бол ард иргэдэд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Цаашид аймгийн болон улсын төсөв бүрдүүлдэг сумдыг бодлогоор яаж дэмжих вэ” гэв. Хариуд нь аймгийн Засаг дарга О.Батжаргал “ОНХС-ийн санхүүжилтийг боломжийн хэмжээнд өгч байгаа. Даланжаргалан, Хөвсгөл, Мандах, Хатанбулаг, Замын-Үүд, Сайншанд зэрэг сумынхан ийм асуудал тавьж байгаа нь үнэн. Төвлөрүүлж байгаа орлогыг буцаад хуваарилахад хүндрэл бэрхшээл их байдаг. Нөгөө талаар, улсын болон аймгийн төсвөөс зөрүүлээд хөрөнгө оруулалт хийгддэг. Цаашдаа орлого бүрдүүлдэг, орлогын эх үүсвэрээ дэмждэг сумууд боломжоо илүү эдлээд явах нь зөв гэдэгтэй санал нэг” хэмээв.
Гэвч засаг даргын хэлсэн шиг хөрөнгө оруулалт Даланжаргалан суманд бараг л байхгүй аж. 2020-2025 онд Дорноговь аймгийн хэмжээнд хийсэн хөрөнгө оруулалтын 1 хувийг   Даланжаргалан хүртжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэхээр зүйл ч алга. 2022 онд эрүүл мэндийн төвийн барилгад 2.8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 300 саяыг л олгожээ.
Зургийн тайлбар: Даланжаргалан сум 3500 хүний багтаамжтай Эрүүл мэндийн төвийн барилгаа 2023 онд ашиглалтад оруулжээ. Хэдийгээр тус төвийг байгуулахаар улсын төсөвт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан ч 300 саяыг л олгосон байна. Тиймээс барилгын газар шорооны ажлыг уул уурхайн компаниудын дэмжлэгтэй, барилгын цементийг сумын цементийн үйлдвэрээс хангуулж, аймгийн төсвөөс болон ОНХС зэрэг эх үүсвэрээр үлдсэн санхүүжилтийг шийджээ.
Хөрөнгө нь арвижсан ч хуваарилалт “шог” хэвээр
Нээлттэй эх сурвалжаас харахад 21 аймгийн хэмжээнд 2020-2024 онд ОНХНС болон ОНХС-аар дамжуулан 1.4 их наяд төгрөгийн хөрөнгийг хуваарилжээ. 2020 онтой харьцуулахад 2024 онд уг сангийн хөрөнгө 2.5 дахин нэмэгдсэн байна. Жил ирэх тусам тус сангийн хөрөнгө зузаарч байгааг доорх графикт харууллаа.
Гэхдээ сангийн орлогыг бүрдүүлдэг эх үүсвэрийг харвал ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр багасаж, АМНАТ-ийн эзлэх хувь улам бүр өссөөр байна. Үүнд гадаад зах зээл дэх түүхий эдийн үнэ, нүүрсний экспортын биет хэмжээ зэрэг нэмэгдсэн нь нэг талаас нөлөөлж буй. Нөгөө талаар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт саарсан нь орон нутгаас бүрддэг эх үүсвэрүүд багасахад нөлөөлсөн гэж үзэж болохоор аж. Үүнээс гадна, 2021 онд Төсвийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын болон мега төслийн АМНАТ-өөс таван хувийг төвлөрүүлдэг байсныг болиулснаар ОНХС-ийн эх үүсвэрийн нэр төрөл цөөрчээ.
Графикаас харахад ОНХС-ийн эх үүсвэрийн нэр төрөл цөөрч, АМНАТ-ийн эзлэх хувь нэмэгдэж байна. 2020 онд 8 төрлийн эх үүсвэртэй байсан бол 2024 онд 5 болж цөөрсөн ч үүний 80 гаруй хувийг АМНАТ бүрдүүлжээ.
Ийнхүү ОНХС-г бүрдүүлдэг эх үүсвэрийг хуульд өөрчлөлт оруулах замаар цөөрүүлсэн хэдий ч одоо байгаа орлогуудаа ч хангалттай цуглуулж бас эргэн хуваарилж чадахгүй байна. Үүний нэг тод жишээ бол, ОНХНС-д төвлөрдөг газрын тосны нөөц ашигласны төлбөр (ГТНАТ)-ийг бүрэн цуглуулж чадахгүй байгаа явдал. Дорнод аймгийн Халхгол, Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголын талд алдагдалтай тул ГТНАТ төсөвт маш бага ордгийг Дорнод аймгийн “Буйр нуур, Халхгол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Ганцогт ярилаа. Тэрбээр “Газрын тос олборлодог “Тосон уул XIX” талбайгаас бол нөөц ашигласны төлбөр авдаггүй, “Тамсаг XXI” талбайгаас 7.5 хувиаар нөөц ашигласны төлбөр тооцож авдгийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УУХҮЯ-ны эрх бүхий албан тушаалтан тайлбарласан” гэлээ. Төсвийн тухай хуулиар ОНХНС-д ГТНАТ-ийн 30 хувийг төвлөрүүлдэг бөгөөд 2020-2024 онд уг төлбөр сангийн нийт хөрөнгийн ердөө 4-5 хувийг бүрдүүлсэн байна.
Ийнхүү 21 аймагт хуваарилагдах ОНХС-ийн хөрөнгө жилээс жилд өсөн нэмэгдэж буй ч уул уурхайн нөлөөлөлд хамгийн их өртдөг сумын очих хуваарилалт шог байна.
2020 оноос хойш ОНХНС болон ОНХС-ийн эх үүсвэр бүрдүүлэлт, хуваарилалт хийх хууль журамд  маш олон удаагийн өөрчлөлт оржээ. Тэр бүрд сангийн хөрөнгийн хуваарилалт хэрхэн зохицуулсныг эрэл сурал хийж учрыг нь олж ойлгоход түвэгтэй болжээ. Ийм ойлгоход түвэгтэй байгаа нь тус сангийн хуваарилалт, зарцуулалтыг эрх мэдэлнүүд өөрсдийн үзэмжээр хийх, олон нийт хараа хяналт тавих боломжийг хязгаарлаж буй нэг хэлбэр юм. Энэ бүх хууль журмын хэрэгжилт, хөрөнгө мөнгөний зарцуулалтад хяналт тавих ёстой төрийн “төмөр” аппарат бол уг нь Үндэсний аудитын газар юм. Жил бүр Үндэсний аудитын газраас аймаг, сум, нийслэл, дүүргийн ОНХС-ийн үйл ажиллагаанд хяналт шалтгалт хийдэг ч тэдгээр нь зөвхөн хуваарилагдаж ирсэн хөрөнгийн зарцуулалтыг л хууль журмын дагуу, хугацаандаа зарцуулсан эсэхийг шалгадаг аж. Харин эх үүвсэр бүрдүүлэлт, хуваарилалт талдаа хууль журмын хэрэгжилт бол үнэхээр баларч байна.
Иргэд биш, дарга зарцуулдаг сан
Аймгийн удирдлагууд ОНХС-ийн хөрөнгийг сумддаа хэр зэрэг хуваарилдгийг 21 аймгийн хэмжээнд харьцуулж харав. Ингэхэд уул уурхай төвлөрсөн, тусгай зөвшөөрөл олонтой, улсын төсөв бүрдүүлдэг аймгууд сумынхандаа гар татуу ажээ. Ялангуяа, хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй, уул уурхай төвлөрсөн Дорноговь аймаг ОНХС-ийн хөрөнгийн дөнгөж 31 хувийг сумддаа хуваарилдаг нь анхаарал татав. Үүний шалтгааныг лавшруулж үзвэл үнэхээр Даланжаргалан сумыг нийтлэлийн эхэнд тодотгохоос аргагүй байлаа.
2020-2024 онд нийт 5 жилийн хугацаанд аймгийн удирдлагууд ОНХС-ийн хөрөнгийн дунджаар 52%-ийг сумддаа шилжүүлжэ. Харин Дорноговь аймаг хамгийн их санхүүжилт авдаг ч үүний 31%-ийг л сумддаа хуваарилдаг байна.
Дорноговь аймгийн хувьд ОНХС бол дарга нарын аясаар шийдэгддэг сан болчихож. Уг нь энэ бол ард иргэдийн саналыг авч эрэмбэлээд, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрээ хангахад зориулан зарцуулах учиртай уул уурхайн орлогыг дахин хуваарилдаг механизм билээ. Гэвч бодит байдал дээр хэн илүү нөлөөтэй, хэн илүү дэмжлэгтэй, даргад хэн илүү “хөөрхөн” харагдсан нь ОНХС-аас ахиу авдаг аж.
Даланжаргалан сумын ИТХ-ын дарга асан Н.Болдбаатар “Манай сум албан ёсоор 3000 гаруй хүн амтай. Аймгийн дарга нарын сонгогдсон 1500 хүнтэй суманд ОНХС-аас тэрбум гаруй төгрөг хуваарилж байхад, манайд 600 орчим саяыг л өгдөг. ОНХС-ийн хуваарилалтыг хэрхэн боддогийг би аймгийн ИТХ байхдаа удаа дараа асууж байсан. Тодорхой аргачлалаар боддог гэж ярьдаг. Гэхдээ би тэр тооцоог нь олж хараагүй. Бас 1+1=2 гэдэг шиг тодорхой хууль байдаггүй” гэлээ.
Харин Дорноговь ХОХБТХ-ийн дарга Ч.Мөнх-Эрдэнэ “Суманд санхүүгийн эрх мэдэл хэтэрхий их өгвөл жижиг улс төрийн амбиц нь хөрөнгийг үр ашиггүй болгох эрсдэлтэй. Сумын удирдлагууд урсгал зардал хүрэхгүй байна, гэрэлтүүлэг, ариутгах татуургын үйл ажиллагаа болохгүй байна гэх мэтээр ярьдаг ч яг өөрсдөө хийхээр энэхүү нөхцөл байдлаа улам дордуулаад байдаг. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг. Суманд өгсөн мөнгө сургалтын төлбөрт, үржлийн мал сайжруулах буюу хувийн өмчид зарцуулах гэх мэтээр ОНХС--ийн хөрөнгө, малын хөлийн татварын зориулалтыг ялгаж салгахгүй зарцуулдаг” хэмээн тайлбарлав.
Дорноговь аймгийн ОНХС-ийн нийт эх үүсвэрийн 81%-ийг ОНХНС, үлдэх 19%-ийг орон нутгаас бүрдүүлжээ. Үүнээс Замын-Үүд, Сайншанд, Хатанбулаг зэрэг сум нь газар нутаг томтой, хүн ам ихтэй тул ахиу санхүүжилт авчээ.
ОНХС-ийн хуваарилалтын талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Манай аймаг бол улсын төсөв бүрдүүлдэг таван аймгийн нэг. Сайншанд, Замын-Үүд суманд ОНХС-ийн хөрөнгө сайн хуваарилагддаг. Бусад суманд бол бага. Үүнд яалт ч үгүй нэгдүгээрт, улс төрийн шалтгаан бий. Гарцаа байхгүй. Аль нам нь олон суудалтай, засаг барьж байна, аль суманд АН эсвэл МАН засаглаж байгаагаас хуваарилалт шалтгаалж байгаа. Тухайлбал, Дорноговь аймгийн 14 сумын тав нь АН байлаа гэж бодоход мэдээж хэрэг тэдгээр суманд төсөв бага л хуваарилагддаг. Аймгийн төсөв батлах үеэр ОНХС-аас тэр суманд тэдийг өгье гээд зарчмын саналуудаа хайрцаглаад, намын бүлэг дээрээ тогтчихоод орж ирдэг” гэсэн юм.
Харин өөр нэгэн эх сурвалж “Бодит амьдрал дээр тэр мөнгийг хэнд хуваарилахаа Засаг дарга өөрөө мэддэг. Бусад сумын удирдлагууд эсэргүүцсэн ч Засаг дарга бараг л бие дааж шийддэг дээ. Амьдрал дээр Даланжаргалангаас илүү их орлого төвлөрдөг. Гэтэл Хатанбулагийг илүү хөгжүүлэх хэрэгцээ байхад Сайхандулаан суманд ахиу төсөв хуваарилагддаг” гэсэн юм. Тэрбээр ОНХС-ийн хуваарилалт хийдэг аргачлалыг өөрчлөх бодит хэрэгцээ байгааг онцолсон юм. Хэдийгээр сумдад хэд оногдохыг тодорхой итгэлцүүрээр боддог ч хуваарилалтаа хийхдээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хөгжлийн үндсэн чиглэлээ л баримталдаг аж.
Үндсэндээ дарга нар нэг бол тойрогоо услах, үгүй бол хүн ам олонтой сумдад ахиу хуваарилах сонирхолтой байдаг нь олон нийтийн саналыг авч эрх мэдэлд суудаг улстөрчдөд л ашигтай хувилбар болдог байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг том улстөрчид тойрогтоо хувааж “тонодог” шиг ОНХС ч эрх мэдэлтнүүд барьцаа ахиулахад ашигладаг ивээс болчихож.
Сангийн яамны эх сурвалжийн хэлж буйгаар ОНХС-ийн тухайн онд зарцуулж амжаагүй эх үүсвэрийг бусад төсөв шиг эргүүлж татдаггүй. Аймаг, орон нутгийн эрх мэдлийнхээ хүрээнд зарцуулдаг сан аж. Хууль журмаар зохицуулдаг сангийн үйл ажиллагаанд Сангийн яам ч тэр бүр оролцоод байх боломж байдаггүй гэнэ. Нэг ёсондоо ОНХС бол нутгийн өөрөө удирдах ёсыг тарамдуулдаг аймаг суманд бол томчуудын тохойгоо нөхдөг сан болжээ.
Хэдийгээр улсын төсөвтэй харьцуулахад ОНХС-ийн мөнгө их дүнтэй биш боловч том агуулгатай систем билээ. Тиймээс ч үе үеийн Засгийн газар нэг талаас, иргэдэд газрын баялгийн өгөөжийг хүртээх, нөгөө талаас уул уурхай болоод иргэд хоорондын ойлголцлыг сайжруулах үүднээс ашигт малтмалын тодорхой орлогуудыг ОНХС-д төвлөрүүлэх шийдвэрүүд гаргасаар ирсэн. Энэ дагууд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг, уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулсан гэрээний төлбөрийг тухайн сумын ОНХС-нд нь шууд төвлөрүүлдэг болгосон. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2024 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ОНХНС-нд АМНАТ-ийн орлогыг ялгаатай байдлаар олгох өөрчлөлт оруулжээ. Ирэх зургадугаар сараас хэрэгжих тус өөрчлөлтөөр ОНХНС-нд төвлөрсөн АМНАТ-ийн орлогоос 10 хувийг нь энэхүү орлогын 20-иос дээш хувийг бүрдүүлсэн аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг нь 0-20 хувийг бүрдүүлсэн аймаг, хотод хувь тэнцүүлж олгохоор болсон. Тэгэхээр нэгдсэн сангаас аймаг, нийслэлд хуваарилах аргачлал АМНАТ-ийн орлогыг төвлөрүүлж буй байдлаар нь ялгавартай олгох зарчимд  шилжиж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “АМНАТ-өөс орон нутагт үлдэх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэлээд олон жил энэ асуудал яригдсан. Суманд 10 хувь, аймагт 20 хувь гэдэг шинэ томьёолол орж ирсэн. Гэхдээ миний байр суурь бол үүнийг бүр эсрэгээр нь, 20 хувь суманд, 10 хувь аймагт байх ёстой. Дээрээс нь АМНАТ-ийг төвлөрсөн байдлаар хуваарилахдаа огт уул уурхайгүй, уул уурхайг хөгжүүлэхгүй гээд зарласан аймгуудад хүртээх хувь нь бүр бага байх ёстой” хэмээв.
Гэвч ил тод байдал нь алдагдсан, хяналтгүй явж, засаглалын хямралд орсон ОНХС-ийн хөрөнгө ачаалал авдаг сумддаа очиж чадах эсэх нь үнэхээр бүрхэг байна. Орон нутгийн улс төржилт, ил тод байдлаас гадна засаж залруулах зүйлс их байгааг экспертүүд хэлж байна.
Уул уурхайтай сумдыг “гомдоосон” аргачлал
ОНХС-г сүүдэр мэт дагаж байгаа гомдол маргаан, завхрал хийдэл аймгаас суманд хуваарилах мөнгөн дээр үүсдэг. Засгийн газрын 2023 оны 457 дугаар тогтоолоор аймгийн ОНХС-ийн мөнгийг сумдад хуваарилахдаа гурван шалгуур тавьдаг аж.
Тус тогтоолын 7.3-т “Аймаг, нийслэл нь орлогын шилжүүлгийг энэ аргачлалын 7.2-т заасны дагуу хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээнээс хамаарах үзүүлэлтийн хувийн жинг дараах байдлаар тооцно.
7.3.1. хүн амын тоо – 33 хувь;
7.3.2. нутаг дэвсгэрийн хэмжээ – 34 хувь;
7.3.3. ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээ – 33 хувь байна гэж заажээ.
Тэгэхээр итгэлцүүрээр хуваарилах мөнгөнд уул уурхайн нөлөөллийг онцгойлон харгалзаж үздэггүй гэсэн үг. Хүн амын тоо, газар нутагтай тэгшитгэж үздэг тул уул уурхайгүй, уул уурхайн нөлөөлөл нь бага ч хүн ам ихтэй хот, суурин газарт ОНХС-ийн хөрөнгө ахиу хуваарилагдаад байгаа юм.
Сайншанд сумын засаг дарга Ч.Түвшинтөр “Манай сум газар нутаг багатай, уул уурхай ч бараг байдаггүй. Доншен л ажилладаг. Бусад нь хайгуулын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал л бий. Манайд хуваарилагддаг хөрөнгөнд жин дардаг үзүүлэлт нь хүн амын тоо, итгэлцүүр байдаг” гэв. Харин Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр “Уул уурхайг хэн илүү их олборлуулж, хэн илүү ашиглуулж байна тэр аймаг, сум л үр шимийг нь хүртэнэ. Гэтэл өнөөдөр Өмнөговь, Дорноговиос ихэнх мөнгөө төвлөрүүлээд 21 аймагтаа ялгаагүй цацчихаж байна. Уул уурхайгүй аймгууд ч их татаас авдаг. Монгол Улсын төсвийн бодлого ийм. Бид үүнийг л орон нутагтаа хэрэгжүүлээд явж байна” гэж ярилаа. Төсвийн орлогыг төвлөрүүлээд тэгшитгэх коммунист зарчим орон нутгийн төсөвт ч үйлчилж буй нь энэ бөгөөд уул уурхайн ачаалал авдаг сум орон нутагт хамгийн шударга бус хуваарилалт юм. Үүн дээр орон нутгийн улс төрийн амбиц, эрх мэдлийн төлөөх тэмцэл нэмэгдсэнээр зөвхөн ОНХС гэлтгүй уул уурхайн орон нутагт өгөөжгүй, баялгаа соруулж буй ард иргэд юу ч үгүй үлддэг гэсэн домог үүссэн бөлгөө.
ОНХС-ийн хуваарилалт тооцдог аргачлал, итгэлцүүр асуудалтай, зайлшгүй сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ энд үүнээс илүү онцлох нэг зүйл бол улс төрийн сэдлээр хуваарилалт хийж буй явдал. Улс төрийн ашиг сонирхол байгаа цагт ямар ч сайн аргачлал байгаад нэмэргүй. Хэрхэн, яаж, ямар сэдлээр хуваарилж байгааг нь төрийн аудит хянадаг баймаар юм.
Хэдий ОНХС-ийн сумдад хуваарилах аргачлал учир дутагдалтай ч энэ нь сумдаа хоосон үлдээх шалтаг биш гэдгийг аймгийн жишээ харуулдаг. Доор графикт уул уурхай бүхий аймгуудын сумдын ОНХС-ийн эх үүсвэрийг тусгай зөвшөөрөлтэй харьцуулан харууллаа.
Баялаг багаслаа ч хөгжил тэлэх учиртай
Экспертүүд, уул уурхайн нөлөөллийн үнэлгээний мэргэжилтнүүд ОНХС-ийн одоогийн аргачлал, хэрэгжилтэд шүүмжлэлтэй хандаж байна.  Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолд заасан шалгуур үзүүлэлтүүд бүхнийг тодорхойлогч биш юм. Хөгжлийн индекс, газар нутаг, хүн амын тоо бол зөвхөн тэр орон нутгийг л харсан үзүүлэлт. Харин нийт иргэдийн хөгжлийг хэрхэн хангах вэ гэдэг үндсэн зорилгоо бодох нь язгуур эрх ашиг билээ. Энэ нь ОНХС-ийн хуваарилалт шударга, хөрөнгийн зарцуулалт нь үр ашигтай байх учиртай гэсэн үг.
Уул уурхайн нөлөөллийн үнэлгээ, стратегийн өмгөөллөөр мэргэшсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ийн тэргүүн Н.Баярсайхан “ОНХС анх байгуулагдсанаасаа маш өргөн хүрээтэй болсон. Иргэдийн оролцоотой, иргэдийн эрэмбэлснээр зарцуулах замаар эрх мэдлийг шилжүүлсэн гэж шийдвэр гаргагчид хардаг. Гэтэл анхан шатан дээр Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан нөхвөр сан болоод байна. Тиймээс эргэж харах цаг болсон” гэж анхаарууллаа.
ОНХНС-ийн хуваарилалтыг тооцдог хөгжлийн индексийг ч сайжруулах шаардлагатайг тэрбээр ийн тайлбарлав. “Засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийн индексийг тооцдог. Үүнд үндэслэн ОНХНС-аас аймаг, нийслэлд хуваарилдаг. Гэтэл бэлчээрийн даац, ургамлын гарц, уул уурхайгаас болж эвдэрсэн газрын дата нь үнэн зөв, байнга шинэчлэгдэж чадаж байгаа юу, түүнийг орон нутгийн удирдлага үнэхээр авч үзэж, тэр дагуу ОНХС-ийн хөрөнгийг хуваарилж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Жишээ нь, судлаачид, экспертүүд ядуурал хөдөө багийн түвшинд байгаа гэж хэлдэг бол Засгийн газрын 20 дугаар тогтоолоор бүсийн түвшинд ядуурлыг тооцож гаргадаг. Байгаль орчны үзүүлэлт ч гэсэн говийн бүс нутагт бүхэлдээ маш дорой байгаа. Энэ үзүүлэлтээ харгалзвал говийн аймгуудын хөгжлийн индекс яагаад ч өөдтэй гарахгүй” хэмээв.
Уул уурхайн нөлөөллийн коэффициент гэх ойлголт байдаг. Уул уурхайтай аймаг сумын иргэдэд тулгарч буй дэд бүтцийн ачаалал, экологийн сөрөг нөлөөлөл, нийгмийн үйлчилгээний ачаалал гэсэн үзүүлэлтээр коэффициент тогтоож, ОНХС-ийн хөрөнгийн хуваарилалтад тооцох боломжтой юм. Үүнийг нэвтрүүлж чадвал одоогийн тэгшитгэн хуваарилах шударга бус жишгийг халах боломжтой.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн дэд профессор, доктор Ж.Дэлгэрсайхан ОНХС-ийн хуваарилалт, хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгоход хоёр асуудалд анхаарах шаардлагатайг хэлж байна.
“Юуны өмнө Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн цогц бодлого алга байна. Өнөөг хүртэл таван удаа хөгжлийн томоохон бодлого гаргасан ч иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах тал дээр хатуу зогсож чадаагүй. Тиймээс хөгжлийн бодлогоо тодорхойлоход орон нутгийг хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлого дээрээ эргэлзэхгүйгээр бат зогсох ёстой.  Хөгжлийн нэгдсэн бодлогод аль аймагт, хаана, алслагдсан сумдад юу хэрэгтэй вэ, хэрхэн хөгжүүлэхээ тодорхойлж байж түүнд нийцсэн хөрөнгө оруулалтуудыг орон нутагт хийх шаардлагатай” гэж ярилаа.
Тэрбээр цааш нь “Хөгжлийн бодлогоо анхаарахаас гадна орон нутагт зөв хуваарилж байна уу, хуваарилсан мөнгөө зөв зарцуулж байна уу гэдэг засаглалын асуудал чухал байна. Орон нутагт зөв хуваарилна гэдэг нь бүгдийг тэгшитгэхийг хэлээд байгаа юм уу үгүй юу. Хуваарилалт бол нэгт, байгалийн баялгаа дагах ёстой. Хоёрт, эдийн засгаа хаана илүү зөв хөгжүүлэх нэн шаардлагатай вэ гэдгээ дагах ёстой. Үүнээс гажиж, улс төрийн нөлөө болон бусад хүчин зүйлээр ОНХС-ийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалт шударга бус яваад байна. Нөлөө бүхий улстөрчдийн аймаг, сумдад илүү хуваарилагдаж байгаа нь илт харагддаг” хэмээв.
Сангийн яамны ОНХС-ийн нээлттэй мэдээллийн системийн датаг харвал 2020-2024 онд ОНХС-ийн зарцуулалт нэг их наядыг давжээ. Үүний 40 орчим хувийг уул уурхай бүхий таван аймаг эзэлж байна.
Канадын эдийн засагч Жон Харвик байгалийн баялгийг бусад төрлийн капитал руу хувиргах стратеги буюу Харвикийн дүрмийг 1977 онд үндэслэсэн. Норвеги, Африкийн Боствана, Баруун Авсрали, Чили зэрэг байгалийн баялгаар хөгжсөн орнуудад Харвикийн дүрэм сайн хөгжсөн байдаг. Манай ОНХС-ийн тогтолцоог энэ цонхоор харвал хөгжилд зориулагдаагүй ахуйгаа л аргацаасан байдалтай олон жил явж иржээ. Хөрөнгө оруулалтаа иргэдийн саналаар бус албан тушаалтнуудын үзэмжээр эрэмбэлдэг, хүний хөгжлийг дэмжих, байгаль орчноо нөхөн сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тун бага, дийлэнх зарцуулалт хатуу дэл бүтэц, баяр наадмын санхүүжилтэд зарцуулагддаг үзэгдэл хавтгайрсан.
Дээрх дүрслэлээс харахад, хамгийн их үнийн дүнтэй гэрээний дийлэнх нь иргэдийн саналыг аваагүй, ИТХ, Ажлын хэсгийн эрэмбэлснээр шийдвэрлэгдэж байна. Энэ байдал 2024 онд бүр түгээмэл байна.
Өнөөдөр уул уурхайтай сумдад хэчнээн хүүхэд шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай сургуульд сурдаг вэ, иргэд нь чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч байна уу, алслагдсан бүсүүд төвтэйгөө холбогдох зам харгуй тавигдсан уу, байгаль орчны доройтлыг бууруулж чадаж байна уу, түүнд уул уурхайгаас олсон мөнгөө зарцуулж байгаа юу гэдэгт ОНХС-аас хариулт хайвал эерэг хариулт өгөх газар цөөхөн байх биз ээ.
Дүрслэлээс харахад, ОНХС-ийн гэрээний нийт дүн 2020-2024 онд 1,04 их наяд төгрөг болсон бөгөөд үүний 39%-ийг уул уурхай бүхий таван аймгийн ОНХС-ийн гэрээний дүн эзэлж байна. Эдгээр аймагт барилгын салбарт зарцуулсан дүн нийт гэрээний дүнгийн талаас дээш хувийг бүрдүүлжээ.
ОНХС-ийн хөрөнгө жилээс жилд өсөж, их дүнтэй болсон. Өмнө нь худаг ус, хашаа хороо гэх зэрэг иргэдийн саналд тулгуурлан ойр зуурын зүйлд зарцуулдагдаж ирсэн. Харин одоо сангийн хөрөнгө нэмэгдэхийн хэрээр сумд тэр хөрөнгийг хэрхэн шингээх нь чухал болж байгаа аж. Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Энхбаяр “Өмнөговь аймагт одоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд маш зөв байна. Хэрэгтэй замуудаа хатуу хучилттай болгож холбож чадаж байна, сургууль цэцэрлэгүүдийн ариун цэврийн байгууламжуудаа бүгдийг орчин үеийн шаардлагад нийцүүлж, хөв цөөрөм байгуулах зэргээр маш зөв хөрөнгө оруулж байна. Ямартай ч уул уурхай төвлөрсөн аймгуудаас Өмнөговь аймагт хамгийн сайн жишээ байна. Тиймээс яг энэ жишгийг бусад аймагт нэвтрүүлэх талаар бодох ёстой. Үүн дээр тулгуурлаад мөн зохицуулалтын алдаа оноо ямар байвал зөв бэ, шийдвэр гаргалт дээр аль талын оролцоо илүү байх вэ, орон нутгийн хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах вэ гэх мэтээр зөв шийдлээ олох хэрэгтэй” гэж ярилаа.
Уул уурхайн орлогоо иргэдийнхээ амьдралд наалдуулж чадахгүй бол орон нутгийн иргэд шинэ төсөл, шинэ уурхайг эсэргүүцдэг хэвээрээ л байна. ОНХС бол эрх мэдэлд хүрэх саналын тоог “амилуулдаг” бялуу биш харин баялгийн хорогдлыг хөгжлөөр нөхдөг үзэл санааны илрэл юмсан. Энэ үзэл санаа гажвал Даланжаргалан шиг өдөр бүр газрын доорх баялгаа дундалж байгаа орон нутгууд баялгийнхаа дээр ч хоосон хоцорно. Тэр цагт уул уурхайд тулгуурласан Монголын эдийн засгийн өсөлт чимээгүй түүх болж, тогтвортой хөгжил гэх хүсэл эвдэрсэн газар, эзэнгүй нутагт хоосон цуурай болж хоцрох биз ээ.
Газрын тосны үнэ 2022 оноос хойш анх удаа баррель нь 100 доллар давлаа
Ойрх Дорнод дахь цэргийн мөргөлдөөн эрчимжиж, өдөр бүр зах зээлээс ойролцоогоор 20 сая баррель газрын тос тасалдаж байгаатай холбоотойгоор дэлхийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давлаа. Ийнхүү 2022 оноос хойш анх удаа ийм түвшинд хүрч байна.
Олон улсын жишиг үнэ болох Брэнт төрлийн газрын тос Азийн зах зээлд шинэ долоо хоногийн арилжаа эхлэхэд 16.6 хувиар өсөж, баррель нь 108.10 ам.долларт хүрэв. Ингэснээр Орос Украинд халдсаны дараах үеэс хойш анх удаа нефтийн үнэ огцом өндөр босгыг давлаа.
АНУ-ын газрын тосны жишиг үнэ болох West Texas Intermediate (WTI) мөн огцом өсөж, 19.6 хувиар нэмэгдэн баррель нь 108.72 ам.доллар болсон байна. Урьдчилсан арилжааны мэдээллээс харахад Уолл-стритийн зах зээл даваа гарагт бууралттай нээгдэх төлөвтэй байна.
Газрын тосны үнэ ингэж огцом өссөн нь “АНУ болон дэлхийн аюулгүй байдал, энх тайвны төлөө төлөх маш бага үнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдэв. Тэрээр үүнийг АНУ, Израилийн Ираны эсрэг хийж буй дайны түр зуурын үр дагавар гэж тодорхойлжээ. “Ираны цөмийн аюулыг устгах ажиллагаа дуусмагц нефтийн үнэ түргэн буурна” гэж тэрээр сошиал сүлжээгээр мэдэгдсэн байна.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн амралтын өдрүүдэд улам ширүүссэний дараа нефтийн үнэ ийнхүү өссөн бөгөөд Кувейтийн үндэсний нефтийн компани түүхий тосны олборлолтоо “урьдчилан сэргийлэх зорилгоор” бууруулж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр нефтийн үнэ дахин гурван оронтой тоонд хүрч, долоо хоногийн өсөлт нь Ковид-19 цар тахлын үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Зөвхөн өнгөрсөн баасан гарагт л гэхэд АНУ-ын газрын тосны үнэ 10 ам.доллараар нэмэгдсэн байна.
Стратеги, олон улсын судалгааны төвийн ахлах шинжээч Клейтон Сейгл “Зах зээл Трампын засаг захиргаанд өгсөн хүлээлтийн хугацаа өнгөрсөн долоо хоногийн эцсээр дууссан” гэж мэдэгджээ.
Тэрээр “Өдөрт 20 сая баррель газрын тосны дутагдал дэлхийн нефтийн зах зээлийн тэнцвэрт хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд нөхцөл байдал сайжрах шинж алга. Харин ч Ерөнхийлөгч Трамп болзолгүй бууж өгөхийг шаардаж байгаа нь бодитой магадлал багатай зүйл. Анх зарим ажиглагчид нефтийн үнийн өсөлтийг үл тоож байгаа нь зүгээр нэг сүрдүүлэг болов уу гэж бодсон байж магадгүй. Харин одоо тийм биш нь тодорхой боллоо” гэж хэлсэн байна.
Ерөнхийдөө энэ оны эхэнд баррель нь 60 ам.доллараас арай дээш байсан нефтийн үнэ одоогоор ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Оны эхний хоёр сард үнэ өсөж эхэлсэн ч АНУ, Израил Иранд довтолсноос хойш илүү огцом өссөн юм. Энэхүү довтолгоо нь Ойрх Дорнодын нефтийг тээвэрлэдэг стратегийн чухал зам болох Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлтийг тасалдуулжээ.
Дэлхий даяар нефтийн хомсдол үүсэх болгоомжлолыг Катарын эрчим хүчний сайд улам нэмэгдүүлсэн. Тэрээр дайны нөхцөл байдал үргэлжилбэл Персийн булангийн бүх эрчим хүч экспортлогч орнууд хэдхэн долоо хоногийн дотор олборлолтоо зогсоохоос өөр аргагүй болж, нефтийн үнэ баррель нь 150 ам.долларт хүрч болзошгүй гэж анхааруулсан байна.
Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт зэрэг орнуудын нефтийн агуулахууд багтаамжийнхаа дээд хязгаарт хүрч байгаа тул хэрэв нефтийг Ормузын хоолойгоор дамжуулан экспортлох боломжгүй бол томоохон ордуудыг хаах шаардлагатай болж магадгүй байна.
Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг энэ хоолойгоор явахыг оролдож байсан зуу зуун танкер Ираны Хувьсгалт гвардийн хүчнээс “энэ замыг ашигласан ямар ч хөлгийг шатаана” хэмээн сүрдүүлсний дараа зогсонги байдалд оржээ.
Сейглийн үзэж байгаагаар Ойрх Дорнодоос нефть, хий экспортлох ажиллагаа хөлөг онгоцны эзэмшигчид, операторууд болон даатгалын компаниуд Ираны байлдааны усан онгоц, нисэх онгоц, пуужин, дрон, хурдны завь, тэнгисийн мина зэрэг аюулаас хангалттай хамгаалагдсан гэж үзэх хүртэл хэвийн болохгүй аж.
Цагаан ордон нөхцөл байдлыг зохицуулахын тулд Саудын нефтийг Улаан тэнгисээр дамжуулах, АНУ-ын стратегийн нефтийн нөөцийг ашиглах, эсвэл тээврийн компаниудад төрийн баталгаатай даатгал олгох зэрэг арга хэмжээг санал болгожээ. Гэсэн ч Сейглийн хэлснээр эдгээр арга хэмжээ нь өдөр бүр зах зээлээс алга болж буй 20 сая баррель нефтийн алдагдлыг нөхөхөд хангалтгүй юм.
https://itoim.mn/a/2026/03/09/world/otc?5e6fa6c3a0a1af436c08a8db7461ae9b
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр Г.Занданшатарын үед дахин бүтэлгүйтэх үү?
Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой 2025 оныг хэлэлцээр хийж чадалгүй үдэв. Сайд нар нь хэдий хэлэлцээ үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн ч урагштай, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өдөрт 10 тэрбумыг тооцож төлдөг, Оюутолгойн зээлийн хүүг бууруулахгүй бол ногдол ашиг авах хугацаа улам хойшилно гэдгийг Оюутолгойн түр хорооны гишүүд удаа дараа хэлсэн. Зээлийн хүү нь 11 орчим хувь. "Рио Тинто" олон улсаас бага хүүтэй зээл босгоод "Оюутолгой"-д 11 хувийн хүүтэйгээр зээлдэгийг ТУЗ-ийн гишүүн асан Г.Баясгалан маш тодорхой тайлбарласан. Ийм л шударга бус байгаа юм. Уг нь долоон жилийн өмнө зээлийн хүүг бууруулах боломжтой байв. Гэтэл нөлөөлөлд автсан уу, ямартай ч манай эрх баригчид хийж чадаагүй. Энэ талаар өгүүлье.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжтой байсан өмнөх хугацаа нь 2018 он. Тухайн үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байв. “Рио”-гийн талтай идэвхтэй уулзаж, хэлэлцэж байсан ч үр дүнд хүрээгүй. 2018.10.10-нд “Оюутолгойн гэрээг ашигтай болгох таван чиглэлд тохиролцоонд хүрлээ” хэмээн Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа мэдээлсэн ч яагаад ч юм хэлэлцээр үр дүнд хүрээгүй. 2018 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Г.Занданшатар ажлын хэсгийн өмнүүр орж, ‘Рио Тинто’-той очиж уулзаад, сөгдөж мөргөөд яваад байна” гэж мэдэгдэж байв. Мөн гишүүд “Рио Тинто” Засгийн газарт шахалт үзүүлээд эхэлсэн” гэж ч удаа дараа мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш 7 жилийн турш бид зээлийн хүүгээ тооцуулсаар ирлээ.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжит 7 жилийн хугацаа бүрд Г.Занданшатар Засгийн газрын чухал албан тушаал хашиж таардаг нь ч сонин. Саяхан болсон нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа “2018 онд зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж чадаагүй, эс үйлдэхүй гаргасан хүмүүст яагаад хариуцлага хүлээлгээгүй”-г хөндсөн удаатай. Монголчууд хүртэх ёстой ашиг авах хугацаа ийнхүү хойшилсонд яагаад хариуцлага яригдахгүй байна вэ?
Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү
- Түр хорооны цуглуулсан 94 мянга гаруй баримтын 51 хувь нь нууцын тамгатай байжээ -
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөө­жийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт би­­чиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох барим­тыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиг­­­лалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ.
Дээрх түр хороог таван сарын өмнө байгуулсан бө­­­гөөд түүнээс хойш долоо хоног бүр хуралдаж, хол­богдох төрийн болон хувийн байгууллагаас нотлох ба­­­­римт цуглуулж, шинжилсэн байна. Нийт 94 мянган ба­римт бичиг цуглуулсан ч 51 хувь нь нууцын тамгатай учраас олон нийтэд дэлгэх боломжгүй гэнэ.
Ингэхдээ “Оюутолгой” ХХК-д танилцуулга хийгээч хэмээх хүсэлтийг зургаан удаа хүргүүлсэн ч ирээгүй аж. Гэхдээ тус ком­­­­паниас 30 мянга гаруй хуудас нотлох баримт явуулсан юм байна. Гэвч бараг хуудас бүрд “нууц” гэсэн тэмдэг дарсан байжээ. Оюутолгойн бүлэг орд дахь Жавхлант, Ши­­вээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Онтрэ” ХХК ч ирүүлсэн 1000 гаруй хуудас баримтдаа нууцын тэмдэг дарсан байв. Тус компанийнхан төрийн байгууллагуудын, тодруулбал, сайд нарын тушаалд хүртэл нуу­цын тамга дарсныг түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөндсөн.
Түр хорооны шинжээч эхний ээлжид “Оюутолгой” төслийн болон Оюутолгойн бүлэг ордын геологи, нөөцийн талаар ерөнхий танилцуулгыг хийлээ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэ­­рээнд 2009 оны аравдугаар сард анх гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар уг ордын 34 хувийг өмчлөх болсон. Гэвч тухайн үед ТЭЗҮ байгаагүй, гэрээ зурснаас жилийн дараа бэлэн болсон хэмээн шинжээч мэдээлэв. Үүнийг таван жил тутамд шинэчлэхээр тохирсон ч хамгийн сүүлд 2015 онд ТЭЗҮ-ийг шинэчлэн батлуулжээ. Тэгэхээр сүүлийн таван жилд “Оюутолгой” ХХК ТЭЗҮ-гүй ажиллаж буй гэсэн үг. Мөн уг орд дахь молибденийн нөөцийг “Оюутолгой” ХХК олон улсад болон дотоодод өөрөөр мэдээлдэг, судалгааны ажил дутуу учраас төлөвлөлт байнга өөрчлөгдөж, тэр хэрээр хөрөнгө оруулалт, зардал нэмэгдэн, Монгол Улсын хүртэх өгөөж буурч байгаа, бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн нь оновчгүй шийдэл болсон гэлээ. Бүлэг ордод бүхэлд нь хайгуул хийгээгүй. Шат дараатайгаар хайгуул хийж, тухай бүрдээ ТЭЗҮ бо­­ловсруулаад явахаар төлөвлөснийг холбогдох хүмүүс энэ үеэр хэлж байлаа. Мөн “Оюутолгой” ХХК-ийнхан “дотооддоо шийдээд”, УИХ-ын түр хорооны хуралд ирэхгүй байхыг сонгосон, Бай­гууллагын нууцын тухай хуулийн дагуу мате­­риалынхаа хуудас бүрд тамга дарснаа тайлбар­ласан юм. Гишүүд асуулт тавив.
Б.ЖАРГАЛАН (УИХ-ын гишүүн): -Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 60 ор­чим хувь нь “С” зэрэгтэй. Ер нь өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” ХХК хайгуулын ажилд хэр их хө­рөнгө зарцуулав, нөөцийн зэргээ В, А болгох чиглэлээр юу хийж байна. Уулын ажлын төлөвлө­гөөнөөс харахад “Онтрэ”, “Оюутолгой” ХХК-ийнх нэгд­­­­мэл гэж ойлголоо. Мөн молибденийн нөөцийг гадаад, дотоодод яагаад хоёр дахин зөрүүтэй мэдээлэв. Дотооддоо бол 203 мянган тонн гэсэн байна. ТЭЗҮ-ээ таван жил тутамд батлуулах ёстой ч алга. Ингээд яваад байж болдог юм уу?
Н.ОДОНЧИМЭГ (“Оюутолгой” ХХК-ийн геологич): -Бүлэг ордын хайгуулд нийт 408 тэрбум төгрөг зарцуулсны 88 тэрбум нь “Онтрэ” ком­панийнх. “Оюутолгой”, “Онтрэ” ХХК-ийн уулын ажлын төлөвлөгөө 2024 он хүртэл нэгдмэл байсан. Харин хайгуулын ажлын тайлан нь лиценз бүрээр тусдаа хийгддэг.
С.МӨНХСҮХ (“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал):
-Манай компанийн зүгээс ТЭЗҮ-гүй явах сонирхол үгүй, бид шаардагдах бүхнээ хийгээд явж буй. Гэвч компанийн эрх мэдлээс давсан зүйл бол биднээс хамаарахгүй.
М.МЭНДБАЯР (АҮЭБЯ-ны Бодлого төлөв­лөлт, судалгааны хэлтсийн дарга):
-2021 оны нөөцийг тусгаж, ТЭЗҮ-ээ тодотгоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-д ирүүлсэн. Уг зөвлөлөөс өмнө нь өгсөн даалгавар, шаардлагыг биелүүлсэн, эсэх, өнөөдрийн үйл ажиллагаа, нөөц яаж өөрчлөгдсөн зэргийг хянаад, бэлэн гэвэл шинжээч томилж, хуралддаг. Сүүлд 2024 оны гуравдугаар сард зөвлөл уг асуудлаар хуралдсан. Гэвч дээрх хоёр компанийн эдийн засгийн тооцоонуудыг салга гэснийг хэ­­­рэгжүүлээгүй байсан. Задаргаа нь тодорхойгүй гэх мэт эргэлзээ байсан учир буцаасан.
Г.ГАНЗОРИГ (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой” төслөөс Монгол Улс 53 ху­вийн өгөөж хүртэнэ гэж байсан. Гэвч Засгийн газрын мэдээллээр одоо 27 хувийн л ашиг хүр­тэх юм байна. Гэтэл “Оюутолгой” ХХК хөнгөлөлт эдэлнэ, далд уурхайн зардлаа өсгөнө, эл­дэв менеж­ментийн гэрээ байгуулж мөнгө авна. Одоо манай улс 12 тэрбум ам.долларын өртэй байна. Гадаад өрийн 50 хувийг Оюутолгойн өр эзэлж байна. Гэтэл “Оюутолгой” ХХК “Онтрэ”-д жилийн 6-7, манайд болохоор 30-40 хувийн хүүтэй зээл өгч байна. ТЭЗҮ-гүйгээр ажлаа эхэлснийг шинжээч хэллээ. Та нарт эсвэл дотооддоо ашигладаг ТЭЗҮ байдаг юм уу?
С.МӨНХСҮХ: -ТЭЗҮ дотоод, гадаад гэж байхгүй.
Э.БОЛОРМАА (УИХ-ын гишүүн): -ЭБМЗ-өөс хоёр өөр компанийн санхүүгийн тооцооллоо салга гээд байхад яагаад үүнийг биелүүлэхгүй байна вэ. Мөн тусгай зөвшөөрлийн тал­­байд нь өөр компани олборлолт хийхийг “Онтрэ” яагаад зөвшөөрдөг юм бэ. С.Мөнхсүх таны өмнө нь ажиллаж байсан олон улсын ком­­паниуд ТЭЗҮ- гүй ажилладаг байсан хэрэг үү?
СТИВЭН СКОТ (“Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал): -Манайх 10 орчим хүнтэй, жижиг компани. Дангаар олборлолт явуулах техникийн боломж хомс. Хойд хэсгийн талбайд “Онтрэ”, “Оюутол­гой” ХХК нэгдмэл тусгай зөвшөөрөлтэй уч­раас хам­тарч үйл ажиллагаа явуулдаг. 2009 онд байгуулсан гэрээгээр “Оюутолгой” ХХК олборлолт явуулахаар заасан. 2004 оноос хойш бид “Оюутолгой” буюу тэр үеийн “Айвенхоу майнз” ком­панитай хувь оролцооны тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан. Улмаар хөрөнгө оруу­­лалтын гэрээндээ тусгасан.
С.МӨНХСҮХ: -Үр өгөөж тодорхойлох, 103 дугаар тогтоолын хэрэгжилт гэх мэтээр биднээс ха­маарах­­гүй асуудлыг цэгцлэх болж, ТЭЗҮ гацчихаад байгаа. Миний өмнө нь ажиллаж байсан орнуудын хувьд ТЭЗҮ-ийг төдийлөн чухалчилдаггүй, байгалийн нөлөө, хөдөлмөрийн аюулгүй бай­­­дал зэргийг илүүд үздэг. Гэхдээ Монгол Улсын хувьд ТЭЗҮ чухал учраас үүгээр дамжуулан ойлголтоо нэгтгэхийг хүсэж байгаа.
С.ГАН-ОЧИР (АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга): -2020 он хүртэл 2015 оны ТЭЗҮ нь хүчинтэй байсан. 2020, 2023 онд ТЭЗҮ-ээ тодотгоод ирүүл­сэн ч шаардлага хангаагүй учраас буцаасан. Тэгэхээр ажлын явцын талаар бид бүрэн мэдээлэл авч байгаа. Мөн үүнээс болоод үйл ажиллагааг нь зогсоох эрх бидэнд үгүй. Ашигт малт­­­малын тухай хуулийн дагуу уулын ажлын төлөвлөгөөг нь хүлээж аваад явдаг.
Ө.ШИЖИР (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой” ХХК үйл ажиллагааны зардлын­­­хаа зургаан хувийг менежментийн төлбөрт өгдөг. Үйл ажиллагаа эхэлснээс хойш уг төлбөрт жил бүр хэдэн төгрөг төлөв. Гэтэл манай улсын зээл, хүү хоёр нь тэнцээд ирлээ. Та нар хүүгээс хүү тооцдог санхүүгийн бизнес эрхлээд байгаа юм биш үү?
С.МӨНХСҮХ: -Тойрч зугтаад буй биш, аль болох тодорхой ярих гэж хичээж байна. Менежментийн төлбөр авч байгаа, үйл ажиллагааны зардлаас зургаа, бүтээн байгуулалтаас гурван хувийг нь үүнд суутгадаг. “Рио Тинто”-гоос нийт 1.1 тэрбум ам.дол­­­ларыг менежментийн төлбөрт өгсөн.
рыг менежментийн төлбөрт өгсөн. Б.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн): -“Оюутолгой”-гоос өөр хэдэн компани ТЭЗҮ- гүй үйл ажиллагаа явуулж байна вэ.
С.ГАН-ОЧИР (АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга): -Бусад уурхай яадаг вэ гэлээ. Үнэндээ амьд­рал шүү дээ. Зарим уурхай ийм нөхцөлтэй явж л байгаа. Зөвхөн Оюутолгой ийм эрх эдэлдэг гэж хэлэхгүй.
Д.АМАРБАЯСГАЛАН (Сангийн яамны Санхүүгийн зах зээл, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга): -Үндсэн зээлийн үлдэгдэл 6.1, хүүгийнх зур­­гаан тэрбум ам.доллар болсон. Энэ чигээр үргэлжилбэл 2025-2051 онд уг төслөөс хүртэх өгөөж манай талд 27, нөгөө талд 73 хувь байх тооцоо гарсан.
Үүний дараа “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөө­­цийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон хол­богдох бусад баримтад хийсэн шинжээчийн дүг­нэлтийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, “Онтрэ” компанийн үйл ажиллагааг ярьсан юм. Ка­надын “Онтрэ резорсес” компани нь 1995 онд бай­­гуу­­­лагд­­жээ. Манайд 2002 онд “Онтрэ”, “Онтрэ резорсес” хэмээх хоёр компани байгуулсан аж. Гэхдээ Мон­­­гол дахь эл хоёр компани нь нэг захиралтай, нэг монгол геологич, гэрээт ажилтантай гэнэ.
Дээрх хоёр тусгай зөвшөөрлийг 2001 онд “Монгол газар” компани эзэмшиж байсан бө­­гөөд 2003 онд “Онтрэ”-д 10.5 сая ам.доллароор зарсан аж. “Онтрэ”-гийн хувьцааны 16 хувийг “Рио Тинто”, 24 хувийг “Хорризон коппер”, үлдсэнийг бусад компани эзэмшдэг. Тэд хайгуулын тусгай зөвшөөрлөө 2004, 2006, 2007 онд гурван удаа сунгасан. Эхний хоёр удаа сунгах төлбөрийг нь ЗАТА хэмээх компани төлсөн байна. Мөн 2009 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. 2008 онд “Айвенхоу майнз”-тай тайлангаа нэгтгэн гаргах зөвшөөрөл хүсэж, 2009 онд авсан аж. 2013 оны дөрөвдүгээр сард “Онтрэ” компани Оюутолгойн бүлэг ордын хил хязгаарыг яаралтай тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуягт тавьсан байна. Үүнийг нь сайд тав хоногийн дотор л биелүүлсэн албан бич­гийг шинжээч үзүүлэв. Энэ мэтээр манай төрийн байгууллага уг компанид маш уриалгахан, шуурхай хандаж иржээ. Гэхдээ уг компани хуулийн холбогдох зарим шаардлагыг биелүү­­лээгүй байхад л зөвшөөрлийг сунгаад, хүсэлтийг биелүүлээд байжээ. Өөрөөр хэлбэл, манай ал­бан тушаалтнууд ч хууль зөрчсөн байна. Мөн жижиг компани, бага татвар төлж байсан атал 2016 оноос “стратегийн ордын ашиглал­тын лиценз эзэмшдэг” учраас том татвар төлөгчөөр тооцсон, үүнээс хойш энэ чиглэлийн хяналт, шалгалт хийгээгүй аж.
Энэ хэсэгт гэрчээр Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэн иржээ. Төрийн байгууллагын тухайн үеийн шийдвэр гаргасан дарга, албан тушаалтнуудын олонх нь үйл явцыг санахгүй байгаагаа хэлж байв. Харин С.Баярцогт чемодан дүүрэн ба­­римттай ирж, өдөр, сартай нь ярьсан.
О.БАТНАЙРАМДАЛ (УИХ-ын гишүүн): -Дээрх хоёр компанийн тайланг нэгтгэж гаргах хүсэлтийг АМГТГ-ын дарга Билэгсай­­ханд албан тоотоор хоёр талаасаа хүргүүлсэн. Үүнийг нь зөвшөөрч, Геологийн албаны дарга Д.Жавхланболд гарын үсэг зурсан байна. Эндээс олон зүйл хөврөх нь. Яагаад ийм шийдвэр гаргав. ЭБМЗ-өөс асуусан байхад яагаад та өм­­нөөс нь шийдвэр гаргав. Даргадаа болон дээрх зөв­­­­лөлд танилцуулж, зөвшөөрөл авсан юм уу?
Д.ЖАВХЛАНБОЛД (АМГТГ-ын Геологийн албаны дарга асан): -18 жилийн өмнөх үйл явц яг яаж явсныг нарийн санахгүй байна. Тухайн үед ирүүлсэн хүсэлтийг Билэгсайхан даргаас над руу цохоод, зөвлөлдөөд хариуг нь би гаргасан байна. Уг хоёр орд нь хиллэдэг. Мөн Газрын хэвлийн тухай хуу­­лийн холбогдох заалтад аливаа ордыг цогцоор судлахаар зохицуулсан. Үүний дагуу шийдсэн. Тэр үед ЭБМЗ-ийн даргыг АМГТГ-ын дарга нь хийдэг байсан. Тиймээс зөвлөлдөж, яриад л шийдсэн.
О.БАТНАЙРАМДАЛ: -Таны албан бичигт нэг ч хуулийн заалт алга, “бараг хил залгаа орд учир” гэж бичсэн байна. Манай түр хороо бол ЭБМЗ-өөс тод­руулга авсан баримт олоогүй.
БИЛЭГСАЙХАН: -Албан тоот байгууллагын даргын нэр дээр ирдгийг харьяалсан газарт цохоод шилжүүлсэн. Д.Жавхланболд дарга будилаад байх шиг байна. Хариуг өөрөө мэдээд л гаргах ёстой. Түүн дээр би тэг ингэ гэж зааварласан зүйл байхгүй.
С.БАЯРЦОГТ (Сангийн сайд асан): -Түр хороо, ч хариулж буй хүмүүс ч ойлголтын их зөрүүтэй байна. “Онтрэ” бол 2009 онд хийсэн гэрээний оролцогч тал огт биш. Дээрх хоёр компанийн хооронд хийсэн гэрээ бол ашиг хуваах тухай. 2008 оны аравдугаар сарын 9-нд бид хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнээс зургаан сарын дотор бусад бэлтгэл ажлаа хангасан. 2010 оны гуравдугаар сард ТЭЗҮ-ээ баталж, гэрээ хүчин төгөлдөр болсон. 2011 оны наймдугаар сарын 31-нд ил уурхайн ажил эхэлсэн. Тиймээс ТЭЗҮ-гүйгээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэдэг нь маш буруу ойлголт шүү.
Д.ЗОРИГТ (Эрдэс баялгийн сайд асан): -Гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой хугацаанд ТЭЗҮ хэлэлцээд, үнэлээд хүлээж авсан, тэгж байж хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бай­­­гуулах, нөөц хүлээж авах, “Оюутолгой”, “Ондрэ” хоёрын хоорондох гээд бүгд тусдаа гэрээ шүү.
ДАВААЦОГТ (АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан): -2009-2012 онд би ажилласан. Тиймээс хайгуулын хоёр гэрээг нь би сунгасан байна. Үүнд хуу­­лийн ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байгаа.
С.БАЯРЦОГТ: -Бид “Онтрэ”-гийн 34 хувийг эзэмшихээ тэд­нээс, эсвэл “Оюутолгой” ХХК-иас асуухгүй. 2007 онд баталсан стратегийн ордын жагсаалтад тодорхой бий. Засгийн газар саналаа оруулж, УИХ батлаад л уг компанийн 34 хувь манай улсын мэдэлд шилжинэ. Үе үеийн УИХ, Засгийн газар ажлаа хий. Хөрөнгийн гэрээнд зөвхөн ашиг хуваах талаар л тусгасан. Уг ордыг ашиглахад “Онтрэ” нэг ч төгрөг гаргаагүй юм.
Гэрчээр дуудагдсан “Оюутолгой” ХХК-ийнханд гишүүд “Энэ боломжийг ашиглаад бодит мэдээллээ өг. Эргэлзээг арилга” гэж зөвлөөд ч нэмэр болсонгүй. Гүйцэтгэх захирал нь “Аль болох нээлттэй ярьж байна” гэсэн ч тэр нь хязгаарлагдмал, ерөнхий байлаа. Мөн дээрх хоёр компани мэдээллээ “нууц” гэсэн тамгатай өгсөн нь хардлага дагуулж буй юм. 10 гаруй жилийн өмнө төрийн байгууллагын удирдах алба хашиж байсан эрхмүүд бэлтгэлгүй, үйл явцыг мартсан тохиолдол нь их байлаа. Юутай ч эхний өдрийн сонсгол ийнхүү өндөрлөв. Энэ сарын 10, 12-нд сонсгол үргэлжилнэ. Үүнд нийт 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан юм.
https://www.unuudur.mn/a/279156
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон байна. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх аж.
Мөн Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа. Засгийн газар 1991 оноос гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч, шаардлагатай төсөл, арга хэмжээг дотоодод хэрэгжүүлж иржээ. Үүний хүрээнд дээрх компаниудад “Нүүрс”, “Экспортын зээлийн шугам нээх төсөл” зэргийгхэрэгжүүлсэн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт (2025.11.11) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов. Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
“Бодь”-ийн гэрээ, Ухаахудаг хоёрыг давуулж нүүрсний хулгай ярьж болох уу?!
Угаасаа, нүүрсний хулгайг таслахгүйгээр улсын хөгжил дэвшил, иргэний мега төсөл гэж ярих нь утгагүй болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг лицензтэй талбайн нүүрс Монголын төрөөс олон арван тэрбумтан буюу нүүрсний хулгайч нарыг төрүүлдэг.
Тэдгээрийн тэргүүнд “Бодь интернэшнл” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа хийсэн оффтейк гэрээнүүдийн асуудал бичигдэнэ. Мөн, Тавантолгой ордын нөөц, чанар сайтай Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр авчихсан нь “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээний дээр нь бичигдэж ч болохуйц тодорхой болчихсон асуудал юм.
“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүдийг Засгийн газар 2022 оны сүүлчээр нууцаас гаргасан. Саяхан “дэлгэрэнгүй”-г нь ил болголоо.
Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр төрийн нууцад авч хийсэн уг гэрээг хөндлөнгийн шинжээчид “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэжээ.
Тодруулбал, “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны гэрээ нь нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй байна. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн.
Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “...Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан” гэж дүгнэснийг өнөөдөр анхаарч байгаа төрий, хууль хяналтын нэг ч субьект алга. Харин Ухаахудагийн тухайд 2008 онд стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад “Энержи ресурс” ХХК-д өгсөн. Ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шилжүүлсэн. Тухайн үеийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал олборлох нийт 68523 гектар талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд нэг төгрөгөөр үнэлэн Ашигт малтмалын тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөлөөр шилжүүлэн өгөх…” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаахудагийн талбайг шилжүүлэхдээ УИХ-аар ч, Засгийн газраар хэлэлцүүлээгүй, тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр мөн л Тавантолгой ордын Бор тээгийн хэсгийн тухай яригдаж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түүнтэй холбож хууль хяналтынхан шалгаж байгаа тухай Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдонгуутаа мэдэгдлээ. Гэхдээ, Бор тээгийн лиценз нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсноо мэдэгдсэн.
Тэр утгаараа, түүнтэй холбоотой улстөрчийн асуудал бол хууль хяналтынхны анхаарах ажил болсон. Тиймээс, үүгээр улс төр хийж дуулиан шуугиан тарихын оронд цаг хугацаа, нийгмийн хэрэгцээ шаардлагад шахагдаж буй “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ, Ухаахудаг хоёрыг хэрхэх нь өнөөдрийн УИХ, Засгийн газрын нэн түрүүнд барьж авах ажил юм. Угаасаа, энэ хоёрыг давуулж нүүрсний хулгай ярина гэж байхгүй л дээ. Тэгж байж нүүрсний хулгайг “үгүй хийх” акц нь ч үр дүнгээ өгнө.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин